x

Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэдэгдэв

Газын зурваст байрлах ХАМАС бүлэглэлийн гол цэргийн удирдагчдын нэг Мохаммед Синварыг Израилын армийн агаарын цохилтоор устгасан талаар тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт Израилийн парламентад үг хэлэх үеэр мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Израилын хэвлэлүүд Мохаммед Синвар нь тавдугаар сарын 13-нд Хан-Юнис хотын эмнэлэгт чиглэсэн агаарын дайралтын гол бай байсан талаар мэдээлсэн. Тэгвэл Нетаньяху энэ мэдээллийг баталж, ХАМАС-ын устгасан удирдагчдын жагсаалтад Синварыг оруулсан гэж онцоллоо.

Израилийн арми тухайн үед уг дайралтын талаар тодорхой тайлбар өгөөгүй боловч ХАМАС-ын “удирдлага, командын төв” нь тус эмнэлгийн доор байрлаж байсан гэж мэдэгдсэн юм.

Мохаммед Синвар нь ХАМАС бүлэглэлийн цэргийн гол стратегич, олон жил эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд түүний ах Яхья Синвар нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн дайралтыг зохион байгуулсан гол этгээд хэмээн тооцогддог. Израиль түүнийг өнгөрсөн онд устгасан гэж өмнө нь мэдээлж байв.

Харин ХАМАС бүлэглэл энэ удаагийн мэдэгдэлд ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 11 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 34 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 56 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 12 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 29 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 44 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 46 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 50 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 52 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 48 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top