x

Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв

Хятадад даваа гарагт III түвшний автомат жолоодлоготой седан загварын хоёр цахилгаан авто машинд зөвшөөрөл олгосноор анх удаа ийм төрлийн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам дээр жолоодохыг зөвшөөрчээ. 

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эдгээр загварыг авто машин үйлдвэрлэгч “Changan Automobile” болон “BAIC Motor”-ын “Arcfox” компаниуд зохион бүтээсэн байна.

“Changan”-ы тээврийн хэрэгсэл нь зам түгжрэлтэй үед цагт 50 км хүртэл хурдтайгаар нэг эгнээнд автоматаар явах чадвартай ажээ. Уг машиныг Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотын хурдны зам болон хотын хурдны замын зарим хэсэгт жолоодохыг зөвшөөрчээ.

Харин “Arcfox”-ын тээврийн хэрэгслийг Бээжин хотын хурдны зам болон хотын хурдны замын тодорхой хэсгүүдэд цагт 80 км хүртэлх хурдтайгаар автомат жолоодлого хийхийг зөвшөөрсөн байна.

Автомат жолоодлогыг 0-5 хүртэлх зургаан түвшинд ангилдаг бөгөөд түвшин өндөр байх тусам технологи нь илүү дэвшилттэй, ухаалаг болдог. III түвшин буюу “тодорхой нөхцөлт автомат жолоодлого” нь тээврийн хэрэгслийг автомат динамик жолоодлогын даалгавруудыг гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд шаардлагатай үед ​​жолооч жолоодлогыг авахад бэлэн байх шаардлагатай байдаг.

Сүүлийн жилүүдэд Хятадад автомат жолоодлогыг нэвтрүүлэх ажлыг ихээхэн дэмжиж байна. Есдүгээр сард тус улс III түвшний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг тодорхой нөхцөлтэйгээр батлах төлөвлөгөөг гаргажээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 24 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 30 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 32 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 34 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 35 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 36 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 38 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 26 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 27 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 28 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 28 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 28 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 29 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 30 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 24 мин Аюулгүй байдал эхний дүрэм 10 цаг 12 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 11 цаг 3 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 11 цаг 6 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 11 цаг 7 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top