x

Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй

Хуульч Н.Төрмөнхтэй ярилцлаа.

-Давхар иргэншил гэж юу вэ. Ямар хүнийг давхар иргэншилтэй хүн гэдэг юм бэ?

-Давхар иргэншил гэдэг ойлголт шууд утгаараа тодорхой нэг хүн нэгэн зэрэг хоёр ба түүнээс дээш улсын иргэний харьяалалтай байхыг хэлээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд давхар иргэншлийг улс орнууд хүлээн зөвшөөрч, хуулиараа баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг улам нарийвчлан зохицуулсаар байна. Тэгэхээр ямар улс орнууд ихэвчлэн давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөөд байна вэ гэвэл барууны өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд багтах ба хөрөнгө оруулалт татах, ажиллах хүч, хүний нөөцийн чөлөөтэй урсгал бий болгох, чадвартай гадаад мэргэжилтнүүдийг өөртөө татах зэрэг олон шалтгаанаар зөвшөөрдөг.

-Давхар иргэншил үүсэх шалтгааны талаар ярихгүй юу?

-Тухайн улс орны онцлог, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн ялгаатай байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч улс орон бүрд харилцан адилгүй байдлаар үүсч байна. Давхар иргэншил үүсэх шалтгааны талаар ярихын өмнө улс орнууд иргэншил хэрхэн олгодог тухай ойлгох хэрэгтэй. Дэлхий дээрх улс орнууд иргэншил олгох ерөнхий хоёр зарчмыг баримталдаг. Үүнд, цусан төрлийн зарчмаар буюу эцэг, эх нь тухайн улсын иргэн бол тэрхүү орны иргэний харьяаллыг авдаг. Монгол, Япон, Солонгос гэх мэт ихэвчлэн Азийн улсууд иргэний харьяалал олгодог. Түүнчлэн зарим улс орнууд эцэг, эх нь хоёулаа нэг улсын иргэн байсан тохиолдолд иргэний харьяалал олгох хатуу зохицуулалт байдаг. Тухайлбал, Серби, Кувейт, Ливан, Египет, Саудын араб, Бруней, Бутан, Хойд Солонгос зэрэг улс орнууд энэхүү шаардлагыг тавьдаг.

Мэдээжийн хэрэг эдгээр улс орнууд ихэвчлэн давхар иргэншлийг хуулиар зөвшөөрөөгүй байдаг. Мөн газар шорооны буюу хөрсний зарчмаар иргэний харьяалал олгодог. Энэ нь тухайн хүн тодорхой улсын нутаг дэвсгэрт төрснөөр иргэний харьяаллыг авдаг зарчим юм. Энэ зарчмын дагуу Америк, Канад, Мексик, Бразил, Аргентин, Перу, Венесуэл, Колумби, Чили, Боливи, Эквадор, Уругвай, Парагвай зэрэг ихэнхдээ америк тивийн улс орнууд иргэний харьяалал олгодог байна.

-Сүүлийн үед давхар иргэншилтэй иргэд бий болж байна гэж яриад буй хүмүүсийг ямар хуулийн зохицуулалтаар зохицуулдаг юм бол?

-Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шууд заасан байдаг. Харин Монгол Улсын хувьд цусан төрлийн зарчмыг баримталж иргэний харьяалал олгох ба хүүхэд төрөх үед эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байсан бол дэлхийн хаана ч төрсөн Монголд, эсвэл гадаадад төрснөөс үл хамааран Монгол Улсын иргэн болно. Гэвч сүүлийн жилүүдэд давхар иргэншил үүсэх нөхцөл дараах хүчин зүйлээс хамаарч үүсээд байна. Монгол Улсын нөхцөл дээр тулгуурлан ярья.

Тухайлбал, 1990 оноос хойш олон иргэн Америк, Европ, Солонгос зэрэг улс орнуудад гарч улмаар тухайн улс орныхоо иргэн болж амьдарч байна. Эдгээр улс орнуудад төрж өссөн бүхэл бүтэн үе бий болсон. Иргэншлийн хувьд эдгээр хүмүүс тухайн улс орныхоо иргэн боловч уг удмын хувьд монгол эцэг, эхээс төрсөн, хамаатан садан бүх л хүмүүс нь Монгол Улсад амьдарч байдаг. Ингээд л эндээс давхар иргэншлийн тухай асуудал урган гардаг. Учир нь эдгээр хүмүүс гадаад улсын иргэн л болохоос угтаа бол монгол хүн шүү дээ. Ядаж л зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн хадгалах, монгол хэл соёлын харилцаанд оролцох, өөрийгөө монгол хүн гэж итгэж үнэмшихээс эхлээд олон хэрэгцээ шаардлага тулгамддаг. Иймээс давхар иргэншил авах асуудлаар сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс байр сууриа илэрхийлэх нь нэмэгдсээр байна.

-Манай улс давхар иргэншлийг яагаад зөвшөөрдөггүй юм бэ?

-Зөвшөөрөхгүй байх үндэслэлийн хувьд тусгаар тогтнол, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж энэхүү зохицуулалтыг хийдэг байх. Тухайлбал, давхар иргэншлийг хүлээн зөвшөөрснөөр худалдаа хөрөнгө оруулалт, гэрлэлтээр дамжуулан олон иргэнд иргэншил олгох асуудал яригдана. Эцэстээ хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөх зэрэг олон үр дагаврыг үүсгэж болзошгүй. Эндээс улбаалан хөрш орнуудын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх, улмаар төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх зэрэг нөхцөл байдал ч үүсч болзошгүй юм. Цаашилбал, давхар иргэншил авснаар цэргийн алба хаах, гэмт хэрэг зөрчил гаргаад хариуцлагаас оргон зайлах, татвараас зайлсхийх зэрэг өргөн боломж нэмэгдэх үндэслэлтэй. Энэ нь давхар иргэншлийг ашиглаж боломжийг хүртчихээд эргээд хариуцлага хүлээх үед нөгөө иргэншил бүхий улс орондоо оргон зайлах бодит боломж бий гэсэн үг.

Монгол Улсын хувьд харьяатын тухай хуулиар давхар иргэншлийг хориглосон байдаг нь үүнтэй холбоотой байж болзошгүй. Нөгөө талаар Харьяатын тухай хууль 1995 онд батлагдсан, одоо мөрдөгдөж байна.

-Өөр улсын иргэншилтэй хүн манай улсад амьдрахад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж өгдөг юм уу. Хуулийн ямар зохицуулалттай байдаг юм бол?

-Энэ нь тухайн хүн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж байсан уу гэдгээс хамаарна. Хэрэв Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан шимтгэлийг төлж байсан өөр улсын иргэншилтэй хүнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр олгох эрхтэй гэсэн үг. Мөн адил нийгмийн халамжид ч хамрагдах эрхтэй. Нийгмийн халамжийн тухай хуульд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй гэж заасан. Гэвч гагцхүү энэхүү халамж болон тэтгэврийг авахдаа хуульд заасан болзол нөхцөлийг хангаж байна уу гэдгийг харгалзан үзнэ.

-Давхар иргэншилтэй байхын давуу болон сул тал юу вэ?

-Давуу талын хувьд хөдөлмөр эрхлэх, бизнес хийх, аялах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших зэрэг олон давуу тал үүснэ. Жишээлбэл, АНУ болон Монгол Улсын давхар иргэншил бүхий иргэн АНУ-ын иргэний хувиар л гэхэд дэлхийн бараг бүх улс оронд визгүй аялах боломжтой. Гэтэл Монгол Улсын иргэний хувиар сонгуульд оролцох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмшихээс эхлээд эдийн засаг соёлын олон боломжууд бодитой болно шүү дээ. Гэвч эргээд давхар татвар төлөх, цэргийн алба хаах үүрэг хүлээх зэрэг асуудлууд үүсдэг.

-Ер нь өөр улсын иргэншилтэй гэдгийг мэдэж шалгах боломжтой юу?

-Орчин үед технологийн хөгжил мэдээллийн систем сайн хөгжсөн тул энэ тухай холбогдох төрийн байгууллагууд хил, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх явцдаа биометрик мэдээллийг харах зам давхар иргэншлийг илрүүлэх боломжтой гэж сонссон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES (67.43.236.226)
    HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would like to take this opportunity to express my gratitude to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for using their hacking expertise to recover my stolen Bitcoins. If you need help recovering lost or stolen Bitcoins, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can assist you in navigating this process. They specialize in helping individuals and businesses recover lost or stolen Bitcoins. Their team of experts possess the experience and tools needed to handle cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. Trust them, and they will work their magic to return your stolen funds. Get in touch with them. on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.
    2026 оны 09 сарын 21 | Хариулах
  • HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES (67.43.236.226)
    HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would like to take this opportunity to express my gratitude to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for using their hacking expertise to recover my stolen Bitcoins. If you need help recovering lost or stolen Bitcoins, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can assist you in navigating this process. They specialize in helping individuals and businesses recover lost or stolen Bitcoins. Their team of experts possess the experience and tools needed to handle cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. Trust them, and they will work their magic to return your stolen funds. Get in touch with them. on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.
    2026 оны 09 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 1 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 35 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 44 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 46 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 4 цаг 57 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 43 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 24 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 33 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 13 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 19 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 38 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 9 цаг 55 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 13 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 31 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 38 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 10 цаг 54 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 10 цаг 59 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 4 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 9 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top