x

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв. Цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар:

2023 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын манлайллын жил”,

2024 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн жил”,

2025 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын жил”,

2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласан юм.

Энэ хүрээнд улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу офицеруудын оролцоо, үүрэг, хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, алба хаах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, цалин урамшуулал, зэвсэг, техник, хангамжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай ажлууд хийж, үр дүнд хүрч буйг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.

Тухайлбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас гадаад, дотоодын мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт, дамжаануудад нийт 502 офицер хамрагджээ. Залуу офицеруудын оролцоотойгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчийг хамруулсан байна. 4,700 орчим залуу офицер цусаа хандивлах аянд нэгдэж, мод тарих, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн болон сайн дурын арга хэмжээнд оролцжээ.

Мөн залуу офицеруудын нийгмийн хамгааллыг дэмжих зорилтын хүрээнд алба хаагчдыг орон сууцны хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд үе шаттай хамруулж байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй офицеруудыг Цэргийн хүндэт медалиар шагналаа.

Уулзалтад Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцов.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 13 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 40 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 47 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 56 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 9 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 55 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 36 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 45 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 25 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 31 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 50 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 7 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 25 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 43 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 50 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 6 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 11 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 16 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 21 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top