x

Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа

Хэд хоногийн өмнө хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж өнгөрлөө. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны эл өдрийг Монгол Улсад “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 30 жил өнгөрчээ.

Тэртээ 1996 онд Төр засгаас түүхийн хар бараан үеийн цусан толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлтийн төлөө ард түмнээсээ анх удаа уучлал хүсэж, хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний нэр төрийг сэргээх, хойч үедээ түүхийн гашуун сургамжийг таниулах зорилготойгоор ийнхүү тэмдэглэх болсон юм. Хэдийгээр гучин намрын турш энэ өдөр мянга мянга иргэдийнхээ тарчилсан түүх, таслагдсан амь насыг дурсаж, мэхийн хүндэтгэж ирсэн ч залуу үеийн маань сэтгэл зүрхэнд хэр хэмжээний мэдрэмж суусныг хэлэхэд бэрх санагдана.

Энэ өдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институтын төлөөлөл болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг нь ч цагийн аясаар бэлгэдлийн шинж рүү аажмаар гулсан сүүдэртэж, эл сэдвээр агуулга хөнддөг хэвлэл мэдээлэл ч ховорджээ. Сая болж өнгөрсөн өдрөөр парламентын гишүүн, сайд агсан, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн бэлбэсэн гэргий Б.Булганд асуулт тавьж очсон мэдээллийн сайтын хугасхан сурвалжлага л үймээн шуугиан дунд урсан өнгөрч харагдсан. Уг нь тэр хатагтай бол шинэ цагийн аймшигт хэлмэгдлийн зовлонг туулж яваа цор ганц бие хүн юм. Тэрбээр өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэж ирснээ мэдэгдээд бухимдан одно билээ.

Тийм дээ, 1922-1938 оны хооронд явагдсан аймшигт хэлмэгдэлд өртөөгүй өрх гэж Монгол Улсад байхгүй шүү дээ. Тэр хөшөөн дээр ирдэг үлдэгсэд харин яагаад цөөрөв. Энэ зураглал ямархан нэгийг өгүүлөхгүй байна гэж үү.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд хядуулж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг ус, найз нөхдөөрөө өртөн, гаслан зовлонгоор үерлэсэн гашуун жилүүдийг туулж гарсан ард түмний талаар судлаачид, эрдэмтэн мэргэд гүн гүнзгий дүгнэлтүүдийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Яагаад тэгдэг нь дэндүү ойлгомжтой учраас тайлбарлах нь илүүц биз ээ.

Жишээ нь, Нобелийн шагналт Александр Солженицын "Хэлмэгдүүлэлтийн систем бол зүгээр нэг алдаа биш, харин тухайн дэглэмийн оршин тогтнох үндсэн нөхцөл нь байсан юм. Хэрэв бид өнгөрсөн үеийн гэмт хэргийг бүрэн илчилж, буруутгахгүй бол бид ирээдүй хойч үеийнхээ өмнө гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг " гэж хэлсэн байдаг.

Харин улс төрийн онолч, гүн ухаантан Ханна Арендт "Тоталитар дэглэмүүд хүмүүсийг зөвхөн дуулгавартай байлгахыг хүсдэггүй. Харин тэднийг бүрэн устгаж, хувь хүнийх нь хувьд байхгүй болгохыг зорилгоо болгодог. Террорын гол зорилго бол хүмүүсийн хоорондын итгэлцлийг үгүй хийж, хүн бүрийг тусгаарлах явдал юм" хэмээн тэмдэглэн үлдээсэн. Эдгээр зүү шиг хатгах үгс одоо ч ширх хийлгэж буйг уншигч эрхэм мэдэрч байгаа биз ээ. Хэлмэгдүүлэлт гэдэг үзэгдэл нь зөвхөн тухайн цаг үедээ хүмүүсийн амьдрал хувь тавиланг дуусгаж, амь насыг авч оддоггүй. Харин үлдээсэн ул мөр нь тухайн ард түмний дараа дараагийн олон үеийн сэтгэлгээнд оршоотой байдаг, бас байх ч ёстой гэдгийг л судлаачид ийнхүү нэгэн дуугаар тэмдэглэн үлдээжээ.

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 онд эхлэн, 1937 онд дээд цэгтээ хүрсэн бөгөөд янз бүрийн хэлбэрээр олон жилийн туршид үргэлжилж, монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан юм. Энэ хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байснаараа онцлог. Эл аймшигт хэлмэгдүүлэлтэнд 45,000- 55,000 хүн амь насаа алдсан гэх тооцоо байдаг ч 100,000 хүрсэн гэж үздэг судлаачид ч бий. Эдний маань 18,817 нь лам нар байсан юм. Ингээд зогсохгүй үндэсний эрх ашгаа, тусгаар тогтнолоо хамгаалсан зохиолчид, эрдэмтдийн бүтээлүүдийг шууд хориглон устгаж, эздийг нь хорьж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын мянга мянган сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан. Мөн 700 гаруй сүм хийд маань энэхүү коммунист хийрхлийн золиос болон сүйтгэгдэж, монголын соёлын өв дурсгалууд хуйгаараа тэр үеийн ЗХУ руу ачигдсан байдаг.

Одоо юунд энэ тухай улиглан өгүүлнэм бэ гэж зарим нь ам хэлээ билүүдэх л байх. Мартаж болохгүй юм гэж бий шүү дээ.

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт хандах залуусын маань хандлага ул суурьгүй, өчүүхэн төдий ойлголтгүй байгаад харамсахдаа дээрх хэсгийг зориудаар бичиж байгаа юм. Энэ үеэ мэдрэхгүй, мэдэхгүй байгаа нийгэм одоо болж байгаа хэлмэгдлийн далд давалгааг яаж мэдрэх юм бэ.

Монголд 1930-аад оны их хэлмэгдүүлэлтээ дараа үедээ ойлгуулж ядан байх үед орчин цагийн цоо шинэ, дүрээ хувиргасан хэлмэгдүүлэлт нэгэнт явагдаж эхэлсэн байгаа нь аймшиг юм. Хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хилс хэрэгт гүтгэх, ажиллаж амьдрах эрхийг нь булаах, улс төр хийгээд бизнес дамнасан бүлэглэлүүд хаанчилж, юу дуртайгаа хийдэг болсон энэ цагийг олон нийт болон судлаачид "шинэ үеийн хэлмэгдүүлэлт" хэмээн нэрлээд удаж байна шүү дээ.

Гэнэт л хэдэн жилийн өмнөөс идсэн уусан гэх нотлогдож өгдөггүй хэргүүдийн талаарх бөөн бөөн зохиолууд цахим ертөнцөөр хөвөрч, уухилж аахилсан микрофонтой хүүхнүүд сүржин даржин юмсыг цахиртан уншицгааж, улстөрчид хийгээд төрийн албан хаагчид олноороо шоронд явж эхэлсэн. Хэчнээн олон хүн хэрэгтэн хэмээн цовдлогдон нүдүүлж, хэсэг бусаг нь яллагдав. Монголын дөрвөн Ерөнхий сайд, нэг Тэргүүн шадар сайд, 10- аад салбарын сайд, Сөрөх тагнуулын газрын дарга, Ерөнхий прокурорын орлогч, яам, агентлагийн дарга байсан 20 гаруй хүн нэг дор шоронд хоригдож байсан гээд бод.

С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт, Н.Номтойбаяр гээд нэрс цаашаа хөвөрнө. Жил гаруйхны өмнө л УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг уурхай ухаад идчихсэн хэмээн цахим яллагаа урсгаж, ажлаас нь буулгасан. Гэтэл өнөө ухаад идчихсан гээд байсан уурхай нь саяхан хөрс хуулалтын ажлаа эхэлж байх жишээтэй. Энэ бол өмөөрөлт хаацайлалт биш. Өрнүүлдэг, өдөөдөг, түймэрддэг өнөө цагийн технологи хэрхэн явсныг л сануулж байна.

Гэвч дараа нь хэн ч, уучлал өршөөл эрдэггүй. Цахим яллагааны шонд уяатай нь хаячихдаг. Үүнийг хэрхэн яаж, хэн хэзээ тайлахыг таашгүй.

Эрхбиш хэвлэл мэдээлэл нь арай хаагдчихалгүй, хөл дээрээ зогсож байгаа тулдаа хэдэн жилийн турш явсан хэлмэгдлийн давалгаа цааш гүнзгийрээгүй юм болов уу гэмээр...

Хууль хүчнийхний удирдлагууд нь хуйгаараа хэвээрээ атал хэрэг гэгчийнх нь учир зангилаа тайлагдаж өгдөггүй. Захиалагчид нь командаа түр зогсоочихсон нь илт ийм байдал өнөөдрийн монголын нийгмийг орой толгойгүй хийрхэл, хэл аманд живүүлж гүйцлээ. Үнэн хэрэгтээ тэрхүү сүр дуулиантай баривчилгаануудын зарим нь гадаадын захиалгатай байсан нь түрүүчээсээ илчлэгдэж эхэлж байх шиг байна. Нөгөө л ОХУ-ын Элчин сайдын яам, Кремлийн нөлөө, дарамтын далд уяа хэвээрээг бидэнд чимээгүйхэн хүүрнэсээр...

Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр контент бүтээгч М.Зоригттой ярилцах үедээ өөрт тохоосон хэргийн талаар анх удаа ам нээхдээ нэн сонирхолтой нэгэн баримтыг өгүүлсэн юм. Түүнийг хоригдож байх үеэр аавтай нь уулзсан тухайн үеийн ОХУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд И.Азизов “Кремлээс таны хүү Н.Номтойбаярыг хавчин шахах, хууль хяналтын байгууллагаар дамжуулан оролдохгүй байхыг Саарал ордонд сануулсан шүү" гэх агуулгатай зүйлийг хэлсэн байдаг. Энэ яриа монголын дотоод улс төр болон гадаад улсын дипломат төлөөлөгчдийн орон зайд томоохон маргаан, шүүмжлэлийг дагуулж байсныг санаж байна.

Мэдээж Үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан эсэх талаарх хурц шүүмжлэлүүд өрнөсөн. Улс төр судлаачид болон иргэдийн зүгээс гаргасан хамгийн том шүүмжлэл нь "Монгол Улс дотоод асуудлаа, тэр дундаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаагаа харь улсын заавраар шийддэг хэвээрээ хэрэг үү" гэх асуулт байв.

Хөрш улсын элчин сайдаар нь аман хэл дайлгаж, монголын дотоод улс төрийн тэмцлийн асуудлаар төр засагт нь "чиглэл" өгсөн явдал үнэн бол энэ нь дипломат ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн, Монгол Улсын тусгаар тогтносон байдалд эргэлзээ төрүүлсэн үйлдэл хэмээн бид асар хүчтэй шүүмжилсэн. Үүний хамгийн эвгүй нөлөө нь "Кремлийн нөлөөлөл Монголын улс төрд ямар гүн шингэсэн юм бэ" гэх шивнээ хөрш орнуудын дунд түгэсэн явдал юм. Бид үүнийг мартах ёсгүй.

Ноён И.Азизовыг элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа манай улсын дотоод хэрэг, тэр дундаа улс төрийн намуудын тэмцэл, эдийн засгийн томоохон бүлэглэлүүдийн асуудалд нөлөөлөх хэмжээнд оролцдог байсан талаар жиг жуг яриа монголын улс төрд их байдаг байлаа. Юутай ч монголын үндэсний том групп болох МАК-ыг оролдсон өнөөгийн эрх баригчдын толгойд суугаа томоохон бүлэглэлийн явуулсан бодлого ийнхүү үндэсний аюулгүй байдлын түвшний эмзэг яриа хөөрөөг өдөөж, монголын улс төрийн ой санамжинд дээрх “файл”-ыг үлдээсэн юм.

Монголын шинэ үеийн түүхэнд гадаадын зарим элчин сайд нарын хийсэн мэдэгдэл, илэрхийлсэн байр суурь нь монголын нийгэм, улс төр, дипломат хүрээнд үл ойлголцол, маргаан дагуулж байсан хэд хэдэн тохиолдол байдаг юм.

Жишээ нь, БНХАУ-ын Элчин сайд асан Шин Хаймин нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлдэг байснаараа алдартай. Түүний Далай ламын 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын дараах мэдэгдлүүд болон Монголын дотоод эдийн засаг, зээл тусламжтай холбоотой асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь манай залуучууд олж үзэх хэрэгтэй. Манай тусгаар тогтнол, дотоод хэрэгт шахалт үзүүлсэн өнгө аясууд нэвт ханхлах нь ч олон бий. Дипломат түвшнээс давсан, бүр тулган шаардсан шинжтэй нь ч байгаа.

ОХУ-ын Элчин сайд асан Азизов бол хамгийн их маргаан дагуулсан асуудлуудыг үүсгэж байсан гадаадын дипломатуудын нэг. Түүний илэрхийлсэн байр сууриуд хэд хэдэн удаа дипломат үл ойлголцол үүсгэсэн. Эрчим хүчний төслүүд дэх байр сууриас эхлээд бий бий. Турк Улсын Элчин сайд асан Ахмет Язал Монголд үйл ажиллагаа явуулдаг дунд сургуулийн захирал (Турк улсын иргэн)-ийг хууль бусаар барьцаалж, Турк руу авч явахыг завдсан дуулиант хэргийг дэгдээж байлаа. Энэ үеэр Туркийн Элчин сайдын яам болон Элчин сайдын илэрхийлсэн байр суурь, тухайн ажиллагааг дипломат эрх ямбаар халхавчлан зөвтгөх гэсэн оролдлогыг улаан цайм илтгэж байв.

Энэ мэт асуудлууд бол эмзэг сэдэв. Өнөөдөр манай нийгэм, ялангуяа цахим ертөнц маань нэгэнт хяналтаас гарчээ. Бидэнд мэдэх сэдэв ч алга, бас мэдэхгүй сэдэв ч гэж үгүй болжээ. Ийм хэмжээ дамжаагүй, хязгаар баримжаагүй улс орон сэлүүргүй хөвж яваа завь мэт харагддаг аж. Бид дотуур ухаанаа нэгэнт алджээ. Үүний хамгийн гол буруутан бол Төр засаг. Тэдний явуулсан алдаатай бодлого. Золио нь манай нийгэм. Ердөө л энэ.

Нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлснийхээ төлөө иргэд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулан дарамтлагддаг, эрүүгийн хэрэгт холбогдон яллагддаг явдал гаарлаа. Улс төрийн зорилготой шахалтыг эрх баригчид болон албан тушаалтнуудын зүгээс эрээ цээргүй өрнүүлэх болов. Тэд өөрсдийгөө шүүмжилсэн иргэд, сэтгүүлчдийг хуулийн хүрээнд дарамтлахаас хальж эхэлсэн.

Эдийн засаг, бизнесийн дарамтын тухайд гэхэд хувийн хэвшлүүд нь дээд доод хэмээх хоёрхон хязгаарт хуваагдаж, дунд, жижиг түвшин гэх давхарга маань устан алга болсноор ямархуу хэмжээний золионд өртсөн он жилүүдийг туулж буйн илэрхийлэл нэгэнт ил байна шүү дээ.

Бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг хууль бусаар шалгаж, өмч хөрөнгийг нь булаах эсвэл үйл ажиллагааг нь зогсоох явдлууд бол бүр ил цагаандаа гарсан.

Сэхээтэнгүй улс орон болжээ. Тэднийгээ нэг эгнээгээр нь өнгөрсөн зуунд алдсан. Сэхээрсэн үе өндийсөн ч ахиад л хэрчигдсээр байна. Зөвхөн галзуучууд цамнасан улс орон болчихлоо...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Anna Alvanica (151.240.56.91)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +393510869960 Email: drvusispells@gmail.com Website: https://quickresultspells.com
    2026 оны 09 сарын 18 | Хариулах
  • Jones-Maxie (151.240.56.91)
    My name is Jones-Maxie, and I never imagined my life could change so fast. I was struggling with some unpaid bills and financial stress for years, and I was constantly wondering how people are able to win the lottery so big because I sometimes play the lottery but never won any big amount, I sought spiritual help from Dr. Vusi after I heard about him, how he has been helping people with the lottery winning numbers, and not long afterwards I won the $17,000,000 MILLION Lotto 6/49 Gold Ball jackpot with the numbers he gave me. That incredible win completely transformed my life. I was able to pay off all my debts, purchase a brand-new truck, and make sure my children had everything they needed to pursue their dreams. I also chose to share my good fortune by supporting local charities and helping families in need, because I know what it’s like to struggle. I’m sharing this to remind whosoever seeing this that hope can inspire people to keep believing, even during difficult times. Email: drvusispells@gmail.com || WhatsApp +393510869960
    2026 оны 09 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 16 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 43 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 50 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 59 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 6 цаг 1 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 12 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 58 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 39 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 48 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 28 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 34 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 53 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 11 цаг 10 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 28 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 46 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 53 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 12 цаг 9 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 14 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 19 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 24 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top