x

Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Ирэх оны төсөв 10 гаруй их наядаар тэллээ. Эдийн засгийн талаас нь харвал энэ нь сайн уу, муу юу?

-10 их наядаар тэлсэн гэдгээр нь шууд сайн, муу гэж хэлэхгүй. Тэр мөнгө хаанаас бий болж, юунд зарцуулагдах вэ гэдэг нь хамгийн чухал. 2027 оны төсвийн зарлага 43.6 их наяд төгрөгт хүрч, 2026 оны батлагдсан төсвөөс 10.6 их наядаар өсөж байна. Энэ бол маш том тэлэлт. Ялангуяа инфляци, бодлогын хүү өндөр байгаа үед төсвийн ийм огцом тэлэлт нь эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж, инфляци болон валютын ханшид дарамт өгөх эрсдэлтэй. Гэхдээ нэмэгдсэн мөнгөөрөө эрчим хүч, зам, боомт, ус, үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн бүтээмжийг өсгөх хөрөнгө оруулалт хийвэл өөр хэрэг. Харин цалин, халамж, төрийн хэрэглээний зардлыг л нэмэгдүүлбэл эдийн засгийг биш, төрийн хэрэглээг томруулна. Төсөв томорсон нь өөрөө асуудал биш. Монголын үйлдвэрлэлийн хүчин чадал төсөвтэйгөө хамт томорч байна уу гэдэг нь гол асуудал.

-Энэ мөнгө яг хаанаас бий болох вэ. Татварын өсөлт үү, уул уурхайн орлого уу, төрийн өмчит компаниуд уу, өр зээл үү?

-Нэг эх үүсвэрээс бий болохгүй. Татварын орлого гол хэвээр байгаа. Үүн дээр уул уурхайн орлого, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, Оюу толгойн ногдол ашиг нэмэгдэж байна. Мөн төсөв алдагдалтай байгаа учраас санхүүжилтийн буюу өрийн эх үүсвэр ч бий.

Энд нэг болгоомжлох зүйл байна. Уул уурхайн үнэ өндөр байна, төрийн компаниуд ашигтай байна гээд өнөөдрийн орлогыг маргаашийн байнгын зардал болгож болохгүй

Нүүрс, зэсийн үнэ мөчлөгтэй. Харин төрийн цалин, тэтгэвэр, урсгал зардлыг бууруулах улс төрийн боломж хамаагүй бага. Тиймээс уул уурхайн орлого өссөн үед төсвийг байнга тэлэхээс илүү өрөө бууруулах, хуримтлал үүсгэх, бүтээмж нэмэх хөрөнгө оруулалт хийх нь зөв.

-Төрийн өмчит компаниудын нийт орлого улсын төсөвтэй бараг дүйцэх хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл эдгээр компаниудын бий болгож буй мөнгө яагаад иргэдийн амьдралд мэдэгдэхүйц хэмжээгээр тусахгүй байна вэ?

-Энд нэг чухал ялгаа бий. Компанийн орлого бол улсын орлого биш. 2023 онд төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниуд 23.6 их наяд төгрөгийн орлого олж, 4.98 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт хөрөнгө нь 64.2 их наяд төгрөгт хүрсэн. Тэр 23.6 их наядын орлогыг бүгдийг нь төр аваад зарцуулдаггүй. Цалин, түүхий эд, түлш, өр төлбөр, хүү, хөрөнгө оруулалт гээд компанийн зардлууд бий.

Гэхдээ жинхэнэ асуулт бол төр 64 их наядын хөрөнгөөсөө хангалттай өгөөж авч байна уу? гэдэгт байна.

Төрийн өмч гэдэг бол “хэний ч өмч” биш. Иргэдийн өмч. Тиймээс иргэд төрийн өмчөөс ямар өгөөж хүртэж байгаагаа мэдэх эрхтэй.

-Төрийн өмчит компаниуд 2023 онд 4.98 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэр ашгийн хэд нь улсад ногдол ашиг болж орсон, хэд нь компанид үлдсэн, хэд нь дахин хөрөнгө оруулалт болсон бэ?

-2023 онд төрийн өмчийн хувьцааны ногдол ашгаар улсын төсөвт 449.8 тэрбум төгрөг төвлөрсөн. 4.98 их наядын цэвэр ашигтай харьцуулахад ойролцоогоор есөн хувь гэсэн үг.

Гэхдээ үлдсэн 91 хувийг “алга болсон” гэж ойлгож болохгүй. Дахин хөрөнгө оруулалт, өр төлөлт, эргэлтийн хөрөнгө зэрэгт зарцуулагдсан байж болно. Гол нь үүнийг илүү ойлгомжтой, нэг мөрөөр тайлагнадаг болох хэрэгтэй. Төрийн компани 100 төгрөгийн ашиг олсон бол хэд нь татварт, хэд нь ногдол ашигт, хэд нь өр төлөхөд, хэд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдсан бэ гэдгийг иргэн хараад шууд ойлгодог байх ёстой.

-“Төрийн өмчит компаниудын мөнгө улсын төсвийн гадуур эргэлддэг” гэсэн ойлголт хэр үндэслэлтэй вэ?

-Ерөнхийдөө үндэслэлтэй. Төрийн өмчит компани бол төсвийн байгууллага биш. Тиймээс компанийн бүх орлого, зарлага улсын төсөвт шууд ордоггүй. Гэхдээ үүнийг “төсвөөс гадуурх, хяналтгүй мөнгө” гэж ойлгож болохгүй. Төр бол өмчлөгч. Өмчлөгчийн хувьд төр хөрөнгийнхөө өгөөжийг авах, компанийн менежментийг хянах ёстой. Бүр энгийнээр хэлбэл, төрийн өмчийг “иргэдийн эзэмшдэг, төрийн удирддаг хөрөнгө” гэж харах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр асуудал нь төсвийн гадуур мөнгө эргэлдэж байгаад биш. Тэр мөнгөний өгөөж, зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр дүн хангалттай ил тод байна уу гэдэгт байгаа.

-Энэ их ашгийг гадагшаа гаргасан юм биш биз дээ. Хойд хөрш рүү ч юм уу. Тэгээгүй юм бол үйлдвэр байгуулж гийгүүлсэн юм байна уу?

-4.98 их наядын нийт цэвэр ашгийг бүхэлд нь гадагшаа гаргасан гэж хэлэх үндэслэл байхгүй. Нөгөө талаас цэвэр ашиг гэдэг нь бүгд бэлэн мөнгө гэсэн үг биш. Өр төлөх, тоног төхөөрөмж авах, үйлдвэр байгуулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэгт зарцуулагдсан байж болно. Гэхдээ энд хамгийн чухал зарчим нь “мөнгө хаашаа явсан бэ?” гэдгийг мөрөөр нь харуулах явдал. Үйлдвэр байгуулсан бол хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хэдий хэмжээний өгөөж бий болгож байгаа нь харагдах ёстой. Өр төлсөн бол өр нь буурсан байх ёстой. Хөрөнгө оруулсан бол бүтээмж нь өсөх ёстой. Төрийн өмчийн менежментийн шалгуур нь “ашигтай ажилласан” гэдэг ганц өгүүлбэр биш, тэр ашгаараа ямар үнэ цэнэ бий болгосон бэ гэдэг байх юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.37)
    HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 09 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 39 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 6 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 13 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 22 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 24 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 35 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 21 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 2 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 11 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 51 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 57 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 16 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 33 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 51 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 9 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 16 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 32 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 38 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 42 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 47 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top