x

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өглөө. 

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн төрийн бүх шатанд улс төрөөс илүү ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулав.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг хүндээ зориулна. 769 мянган төгрөг байгаа тэтгэврийг багадаа нэг сая болгоно. Цалин нэмнэ. Татварын ачааллаас хөнгөлнө. Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхээ илэрхийллээ. Ерөнхий сайд аймаг, нийслэл бүр өвөлжилтийн бэлтгэлийн үлдсэн асуудлаа нэг бүрчлэн тодорхойлж, асуудал нь юу, хэн хариуцах, хэзээ, ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэсэн дөрвөн асуудлыг заавал тусган ажиллахыг үүрэг болгов. 

Орон нутгийн удирдлагуудыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлаа хугацаанд нь шийдвэрлэх, боломжгүй асуудлыг Засгийн газар дэмжинэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг нутаг орондоо эзэн байж, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхийг даалгалаа.

Эрчим хүчний салбарт олон жил хуримтлагдсан асуудал байгаа ч эрчим хүчний тариф нэмэхгүй гэдгийг онцлоод, Дулааны III цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэж, аймгуудын дулааны станцын ажлыг шахаж ажиллаж буйг тэмдэглэв.

Хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 5 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 39 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 48 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 50 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 1 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 47 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 28 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 37 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 17 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 23 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 42 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 59 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 17 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 35 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 42 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 58 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 3 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 8 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 13 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top