Улсын эмнэлгүүдэд фентанил тарианы нөөцийн хуваарилалт хийж байна. Фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны 7 дугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагад нийлүүлж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс түүхий эдийн нөөц багассантай холбоотой тус эмийн хангамжид хомсдол үүсэх эрсдэл бий болсон тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласны үр дүнд одоогоор эмийн нийлүүлэлт тасалдаагүй гэв.
Эрүүл мэндийн байгууллагын эмийн хангамжийг хэвийн үргэлжлүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байна.



