Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Ерөнхий сайд Н.Учрал үзсэн байна.
Иймд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэр гаргасан аж. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгчээ.
Өнгөрсөн хугацаанд болсон асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн аж.



