x

Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс дараах тодруулгыг авчээ.

-Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх тухай асуудлыг УИХ-д оруулж ир гэсэн шаардлагыг гаргасан. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай намын Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарчихсан учраас бид дагахаас өөр аргагүй. Өмнө нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа ийм асуудлыг чуулганы хуралдаанд оруулж ирж байсан. Тэгээд улмаар итгэл хүлээлгэхгүй гэж УИХ үзсэн учраас огцорч байсныг санаж байгаа байх.

-Энэ асуудал ямар хууль тогтоомжийн хүрээнд явагддаг юм бэ. Ерөнхий сайд энэ асуудлаа өөрөө оруулж ирэх боломжтой юм уу?

-Ерөнхий сайд өөрөө шийдээд л оруулж ирнэ. Ер нь Ерөнхий сайдыг огцруулах аргуудын нэг нь нийт гишүүдийн 4/1 буюу 32-оос дээш гишүүн гарын үсэг зурж өргөн барина. Үгүй бол өөртөө итгэл хүлээлгэх эсэхийг асуух, эсвэл кабинетаараа огцрох асуудал бий. Үүний л нэг хуульд заасан хэлбэр нь энэ юм.

-Ардчилсан нам ингэж Ерөнхий сайдыг өөрөө оруулж ир гэж шаардах ямар шаардлага байгаа юм. Уг нь танай намын 41 гишүүн гарын үсэг зурчихсан бичиг байгаа биз дээ?

-Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэхгүй бол гарын үсэг зурсан бичгээ өргөн барина. Хаврын чуулганы үеэр л гарын үсэг цуглуулж эхэлсэн. Намын даргын албан бланк дээр гурван хуудас бичиг бий. Үнийн өсөлт, сайд нартай хариуцлага тооцох, төсвийн тэлэлт гээд олон асуудал тэнд байгаа. Энэ дунд л буй нэг асуудал нь энэ юм.

-Ээлжит бус чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжиж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр болсон. Ер нь тодотгол та бүхний хүсэж хүлээсэн байдлаар орж ирж чадсан уу?

-Чадаагүй, нэгдүгээрт төсвийн тодотголыг оройтож өргөн барьсан. Яагаад гэхээр энэ сарын 15-нд намрын ээлжит чуулган нээлтээ хийдэг. Гэтэл үүнээс долоохон хоногийн өмнө тодотголыг өргөн барьж, ээлжит бус чуулганаа зарласан. Тэгэхээр одоо чинь тодотгол, ирэх оны төсөв гээд хоёр төсөвтэй болчихоод байна. Мөн ээлжит бус чуулганаар ганцхан тодотгол хэлэлцэнэ гэчихээд дуусгаж амжаагүй. Ингээд ойлгомжгүй асуудал үүсгэчихлээ. Бидний зарим гишүүдийн Хятад улс руу явсан, ирц энэ тэр гээд яриад байна лээ. Гэвч энэ чинь аль зургадугаар сард шийдэгдчихсэн байсан асуудал.

-Төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаараа гурав дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шийдсэн гэдэг чинь бараг энэ чигээр нь батлахаар болчихлоо гэж ойлгож болох уу?

-Үгүй шүү дээ. Үүн дээр эцэслэн санал хураалт явуулна. Түүгээр уначихвал яах юм.

-Тодотгол дээр ер нь та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгдүгээрт, хууль зөрчиж орж ирсэн гэж харж байгаа. Учир нь энэ оны зургадугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл баталсан. Үүгээр 2027 оны улсын төсвийг энэ хүрээнд л оруулж ирнэ шүү гэсэн хязгаар байхгүй юу. Энэ хязгаараар ирэх оны төсвийн зарлагыг 36.5 их наяд төгрөг байна гээд баталчихсан. Энэ чинь хууль болоод батлагдчихсан учраас хэрэгжих ёстой. Гэтэл энийг чинь өөрчилчихье, энэ төсвийг батлаад өгчих гэж оруулж ирж байгаа чинь хуулиа зөрчиж буй хэлбэр. Маш энгийнээр хэлбэл, дараа нь энэ хуулийг чинь хүчингүй болгочихно, тиймээс одоо зөрчихөд асуудалгүй гээд байж болохгүй биз дээ. Ийм л зүйл болоод байна. Ирэх оны төсөв дээрээс нь тодотголд байгаа суурь тоонууд дээр тулгуурлаж өргөн баригдсан. Гэтэл энэ тодотгол нь уначихвал яах юм. Түүнээс Ардчилсан намын гишүүд шүүмжлэх л ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй.

-Өнөөдөр/өчигдөр/ намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн. Гэвч Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авчихлаа. Ямар учиртай юм бэ?

-Яг л эдгээр асуудлуудтай холбоотой. Төсвийн тодотгол болон ирэх оны төсөв гээд аль алинтай нь л холбоотойгоор завсарлага авсан. Ер нь одоо чинь батлагдсантайгаа нийлээд гурван төсөвтэй болчихоод байна. Бид Засгийн газрыг урсгал зардлаа тана л гээд байгаа юм. Нэгэнт ингээд өндөр тогтоочихвол ирэх жил урсгал зардлаа хянаж чадахгүй. Нэг талаас, төрийн өмчит байгууллагуудын орлогыг төсвийн ашиг гэж тооцож байгаа хэрнээ зарлагыг нь түүнтэй адил түвшинд өсгөж авч болохгүй. Жишээлбэл, айл өрхүүд орлого олж буй үедээ хуримтлал үүсгэдэгтэй энэ нь адилхан юм. Гэтэл улс орон мөнгө олсон үедээ түүнийгээ хий дэмий үрээд байвал цаашид хэрхэн тогтож үлдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрэв Засгийн газраас тогтоосон төсвийн хэмжээг 35 их наяд төгрөг гэж зарласан бол энэ нь буурах ёсгүй. Гэвч ирэх жилүүдээс эдгээр зардлууд буурах биш, харин ч нэмэгдэхээр байна. Зардал ийнхүү өсөх нь нэг талаас асар их хохирол дагуулахаас гадна эдийн засагт маш хортой гэж ойлгож болно.

-Энэ Засгийн газрыг унагаад Ардчилсан нам засагт дахин хамтрах гэж байна гэсэн яриа цахим орчинд явж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ардчилсан нам ямар ч тохиолдолд 2028 оны сонгуулийн үр дүнгээр л асуудлаа ярина. Түүнээс биш наана нь хэзээ ч засагт хамтрахгүй. Өмнө нь худлаа гүтгүүлж, хөөгдөж гарчихаад одоо буцаад орно гэж байхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 51 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 18 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 25 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 34 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 36 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 47 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 33 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 14 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 23 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 3 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 9 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 28 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 45 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 3 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 21 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 28 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 44 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 49 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 54 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 59 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top