x

Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд БОУАӨЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Эл өдрийг энэ жил “Сэрүүн дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриан дор тэмдэглэж буй юм. Энэ жил озоны давхаргыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны түүхэн амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ой тохиож байна.

Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсноос хойш Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулах үүргээ биелүүлж ирсэн. Үүнд гидрофтортнүүрстөрөгч, фтортнүүрстөрөгчийн төрлийн бодис болох хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн хэлсэн үгэндээ дурдав.

Мөн цаашдаа манай улсаас олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд энэ төрлийн бодисыг агаарт алдалгүй засвар үйлчилгээ хийж, ард иргэд болоод байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд илүү хариуцлагатай ажиллах шаардлага байгааг онцоллоо. 2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан дэлхийн 137 дахь орон болсон. Озон задалдаг болон Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын тусгай зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал, 2019-2026 онд Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоотой хамтран өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ зохион байгуулж, 81 засварчин, техникчдэд чадамжийн гэрчилгээ олгосон, 2026 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр(UNEP)-ийн санхүүжилтээр хөргөх бодис тодорхойлогч 4 ширхэг төхөөрөмжийг хүлээн авч, шалган, Гаалийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн зэргийг дурдаж болох юм.

Өнгөрсөн 40 жилийн турш Монреалийн протокол нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно. Монреалийн протоколын хэрэгжилт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн сүүлийн 10 жилийн үйл явц нь шинжлэх ухаанд тулгуурласан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл, санхүүжилт болон үр дүнтэй түншлэл бодит өөрчлөлтийг бий болгож чаддагийг харуулж байна гэдгийг Озоны үндэсний албаны захирал проф. Ц.Адъяасүрэн онцлов.

Хурлын төгсгөлд озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаандаа тогтмол анхаарч буй хувийн хэвшлийн төлөөлөлд талархал гардууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 22 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 56 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 5 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 7 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 18 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 4 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 45 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 54 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 40 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 59 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 16 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 52 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 59 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 15 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 20 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 25 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 30 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top