x
Байгаль орчин
Богдхан уулын ойн хортонтой тэмцэх ажиллагаа эхэллээ
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа ой модонд тархаад буй ойн хөнөөлт шавжуудыг устгах ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал, шинэс модны шилмүүс хуйлагч болон Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн тоо толгой хэт олширсон нь ойн экосистемд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Хортон шавжууд Хүүш, Чандмань, Зайсан, Хүрхрээ, Хүрэлтогоот, Төрхурах, Шажинхурах зэрэг амны бүсүүдэд тархсан байна.
2 цаг 45 мин
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр 18 цаг 22 минутад 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Одоогоор уг газар хөдлөлтөөс иргэдэд ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар Онцгой байдлын газрынхан тодруулга авч, нягталж байгаа юм.
14 цаг 35 мин
Богдхан уул, Горхи-Тэрэлжид ойн хөнөөлт шавжийн устгал эхэллээ
Богдхан уулын дархан цаазат газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд нийт 5000 га талбайд ойн хөнөөлт шавж устгах ажил албан ёсоор эхэллээ. Богдхан уулын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжид 2000 га талбай хамрагдаж байна.
Өчигдөр 11 цаг 53 мин
Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Эрхэл нуур орчимд хүрэн баавгай өчигдөр явж байхад нь нутгийн иргэдтэй таарсан тухай мэдээллийг Байгаль орчны газар өглөө. Энэ үйл явдлын дараа баавгайн явсан чиглэлийг тогтоох тандалт судалгааг холбогдох байгууллагаас хийж эхэлсэн байна.
Уржигдар 14 цаг 50 мин
Тарвагыг суурьшлын бүсээс холдуулан байгальд нь нутагшуулж байна
Нийслэлийн Байгаль орчны газар энэ онд Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс нийт 100 бодгаль монгол тарвагыг (Marmota sibirica) барьж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган, эрүүл хэмээн баталгаажуулсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.
2025-05-30
Ой, хээрийн түймрийн тоо 38 хувиар өсөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар цаг үеийн мэдээлэл хийлээ.
2025-05-30
Ой, хээрийн түймэр 36.7 хувиар өсөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 98 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 36.7 хувиар өссөн дүнтэй байна гэж ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээллээ.
2025-05-28
Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагуулж байна
Хаврын улирал манай орны хувьд цаг агаарын хувирамтгай байдлаараа онцлог бөгөөд энэ нь модлог ургамлын амьдрах нөхцөлд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа Улаанбаатар хот орчмын бүсэд хаврын хуурайшилт, хүчтэй салхины нөлөө шилмүүст модонд түлэгдэх, үрэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Агаарын чийгшил бага, хөрсөн дэх усны нөөц хангалтгүй үед модны үндэс чийг авах боломжгүй болж, өмнөх жилийн үлдэгдэл чийгээр амьдрахад хүрдэг.
2025-05-26
Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн оройд орших махчин амьтан бөгөөд байгаль орчны тэнцвэр, биологийн олон янз байдлын илэрхийлэл болдог. Тэрээр хүйтэн цаст оргилд амьдарч, хад асганд нуугдан, өндөр уулын бүхий л бүсэд дасан зохицох чадвартай амьтан учраас “уулын эзэн” хэмээх нэршил зүй ёсны хүндэтгэл болдог.
2025-05-23
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлүүд хяналт, шалгалт хийж эхэллээ.
2025-05-22
Биологийн олон янз байдлын өдөр: байгальтай зохицсон хөгжилд уриалж байна
Өнөөдөр дэлхий нийтээр “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг “Байгальтай зохицсон, тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж байна. Жил бүрийн тавдугаар сарын 22-нд тохиодог энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2001 оны хоёрдугаар сарын 8-ны тогтоолоор зарлан тунхагласан бөгөөд хүний нийгэм байгаль орчноос хэт хамааралтай гэдгийг ойлгуулж, байгалийн баялаг, амьд биетний тэнцвэрт оршлыг хадгалахыг уриалдаг.
2025-05-22
Сэлэнгэ аймгийн Хэрийн гол орчимд ойн түймэр гарч, алба хаагчид ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр, "Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай газрын “Хэрийн гол” гэх газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн дулааны цэг илэрсэн талаар firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтууд мэдээллээ.
2025-05-22
Гал түймрийн тоо эрс өсөж, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр 2025 он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2149 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 32.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2025-05-22
Завхан аймгийн онцгой байдлынхан энэ хавар 200 мод, 2000 суулгац тарив
Тус байгууллага 2030 он хүртэл нийт 380 мянган мод тарих зорилт тавьсан бөгөөд үүний 30 мянгыг Онцгой байдлын алба хаагчид өөрийн эзэмшлийн хашаанд тарина. Жил бүрийн төлөвлөгөөнд нийт 43,750 мод тарих бөгөөд үүнээс 3750 нь алба хаагчдын хувийн орчинд таригдана.
2025-05-21
Дэлгэрмөрөн, Буянт голууд үерлэж, зарим голын усны түвшин огцом нэмэгджээ
Цас, мөсний хайлалтын улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин нэг өдрийн дотор 115 см-ээр огцом нэмэгдэж, үерийн түвшинг 15-40 см-ээр давжээ. Мөн Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван хүчтэй үерлэж байна.
2025-05-20
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар 12000 га талбайд хавар, намар гэсэн 2 үе шаттай тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөн, хаврын хийж гүйцэтгэх ажил явагдаж байна.
2025-05-19
Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна
2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруу, Хангай, Алтай нуруу болон Увс нуурын савын гол мөрөн, голуудын усны түвшин өнгөрсөн өдрөөс 10–50 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 15–75 см давсан үзүүлэлттэй байна. Зарим голууд үерийн түвшинг 5–15 см-ээр хэтрүүлэн үерлэжээ.
2025-05-16
Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ
Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ) А хэсгийн хамгаалалтын захиргаа, “Ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран нэг бодгаль эр мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, түүний шилжилт хөдөлгөөн, зан төлвийг судлах ажил эхлүүлжээ.
2025-05-16
Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 2070 объектын гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 309 нь өнжмөл шар өвсний түймэр байжээ. Энэ нь нийт гал түймрийн 15 хувийг эзэлж байна. Объектын гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 26.8 хувиар өссөн боловч хүний амь нас эрсэдсэн тохиолдол 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод нийт шар өвсний түймрийн 79.3 хувь нь бүртгэгдээд байгаа нь нийслэлийн гал түймрийн голомт хэвээр байгааг харуулж байна.
2025-05-14
Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо
Цаг уурын нөхцөл байдлын тухай ЦУОШГ-ын энэ сарын 10-ны мэдээллээс харахад Баян-Өлгий, Дундговийн ихэнх, мөн Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутагт бэлчээрийн ургамал хангалттай ургаагүй байна. Ийм нөхцөл нь малын тэжээлд нөлөөлөх эрсдэлтэй.
2025-05-14
1 2 3 4
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Алмасын цав”-д юу болов? 1 мин Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Португалд ялагдлаа 6 мин Nvidia компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо 8 мин Трамп аюулгүй байдлын шалтгаанаар 19 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо 9 мин Г.Амартүвшин, Э.Хүслэн нар дэлхийн шатрын цомд оролцоно 10 мин Төв аймгийн Бүрэн сумын ЗДТГ ажилтнуудын хүүхдэд зориулсан өрөө байгуулжээ 12 мин Монгол Улс Женевт болж буй гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна 13 мин Монгол, БНСУ далайн салбарт хамтран ажиллана 14 мин Монгол Улс дижитал шилжилтийн туршлагаа Токиод танилцууллаа 15 мин ОХУ руу зорчих иргэд шинэ журмын дагуу QR код авч хил нэвтрэнэ 16 мин “Go Mongolia” нэрийн дор Монгол Улс Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна 17 мин Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв 18 мин Гал унтраах техникийн спортын бүсийн аваргууд тодорлоо 19 мин Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа 20 мин Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээнд бэлтгэж байна 22 мин Прокуроруудын бүс нутгийн хуралд цахим гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагааг уриалав 23 мин Гитлерийн Атлантын хэрэмд цоорхой гаргах зорилготой “аварга галын дугуй” Панжандрумын түүх 2 цаг 31 мин Челси баг 30 сая фунтын үнэтэй Лиам Делапыг өөртөө хэрхэн татаж чадсан бэ? 2 цаг 36 мин Трампын шинэ хил хамгаалалтын хориг Куба, Харвард, Латин Америкийн диаспорагийн дунд шүүмжлэл дагуулж байна 2 цаг 37 мин Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр урласан сүлжмэл эдлэлийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдэнэ 2 цаг 42 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко...
Top