x

Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Португалд ялагдлаа

УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ тоглолтод Германы хөл бөмбөгийн шигшээ баг Португалын багт 1:2-оор ялагдал хүлээлээ. Тоглолт энэ сарын 5-ны орой Мюнхен хотын “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд талбайн эзэд тооны харьцааг нээсэн ч давуу байдлаа хадгалж чадалгүй хожигдсон байна.

Тоглолтын хоёрдугаар үеийн 48 дахь минутад Германы залуу од, довтолгооны хагас хамгаалагч Флориан Виртц гоол оруулснаар Германы баг түрүүлж тэргүүлсэн. Гэвч Португалын зүгээс хүчтэй хариу үзүүлж, 63 дахь минутад Франсишку Консейсау тэнцээний гоол оруулсан бол ердөө таван минутын дараа Криштиану Роналду торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг 2:1 болгожээ.

Ингэснээр Португалын шигшээ баг Үндэстнүүдийн лигийн финалын тоглолтод шалгарч, зургаадугаар сарын 8-нд Мюнхенд болох финалд Испани болон Францын шигшээ багуудын хожсонтой тулах эрхтэй боллоо. Испани, Францын багийн хагас шигшээ тоглолт өнөө орой Штутгарт хотод болно.

УЕФА-гийн Үндэстнүүдийн лиг нь 2018 оноос эхлэн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх тэмцээнүүдэд Португал (2019), Франц (2021), Испани (2023) түрүүлж байв. Харин Германы баг тус тэмцээний финалд одоог хүртэл шалгарч байгаагүй хэвээр үлдлээ.

Германы баг энэ улиралд Нидерланд, Унгар, Босни-Херцеговин зэрэг багуудтай нэг хэсэгт багтаж, нийт зургаан тоглолтод дөрвөн хожил, хоёр тэнцээний амжилт үзүүлж, хагас шигшээд шалгарсан ч түүхэн амжилт үзүүлж чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2 цаг 58 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 3 цаг 2 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 3 цаг 5 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 3 цаг 16 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 4 цаг 48 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 5 цаг 29 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 5 цаг 30 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 6 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 6 цаг 30 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас...
Top