x

“Go Mongolia” нэрийн дор Монгол Улс Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна

Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл “Go Mongolia” үндэсний брэндийн дор БНСУ-д болж буй Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэнд (Korea World Travel Fair) оролцож байна. Тус үзэсгэлэн нь Солонгосын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ бөгөөд жил бүр 40 гаруй улс орныг хамруулдаг олон улсын чанартай үзэсгэлэн юм.

Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлалын яам, НАЖГ, “Улаанбаатар” театр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны 9 тур оператор компанийн 28 төлөөлөгч оролцож, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, өв соёл, уламжлалыг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр бизнес уулзалтууд зохион байгуулж, мэдээллийн танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон талт арга хэмжээг өрнүүлж байна.

2023 онд Монгол Улсад нийт 727 мянган жуулчин ирсэн бол үүнээс 194 мянга буюу 26.7 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ. Солонгосоос ирсэн жуулчдын 80 гаруй хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирсэн нь хоёр орны аялал жуулчлалын харилцаа идэвхтэй байгааг илтгэж байна. Иймд тус харилцааг улам гүнзгийрүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын төлөөлөгчид тус үзэсгэлэнд нэгдэн оролцож байна.

Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн нь дотоод, гадаадын аялал жуулчлалын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ зах зээл, бизнесийн боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ дэлхийд нэр хүндтэйд тооцогддог.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 28 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 35 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 8 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 14 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 41 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 40 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 5 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 14 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 14 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 16 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 17 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 18 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 19 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 44 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top