Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа ой модонд тархаад буй ойн хөнөөлт шавжуудыг устгах ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал, шинэс модны шилмүүс хуйлагч болон Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн тоо толгой хэт олширсон нь ойн экосистемд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Хортон шавжууд Хүүш, Чандмань, Зайсан, Хүрхрээ, Хүрэлтогоот, Төрхурах, Шажинхурах зэрэг амны бүсүүдэд тархсан байна.
Иймд нийт 3000 га талбайд тусгай бэлдмэл бүхий хортонтой тэмцэх ажиллагааг авиа микробиологийн аргаар явуулж байна. Үүний хүрээнд зориулалтын жижиг онгоцоор сонгомол үйлчилгээт биологийн бэлдмэлийг агаараас цацаж эхэлжээ. Энэхүү арга нь байгальд ээлтэй бөгөөд зөвхөн хортон шавжид үйлчилдэг онцлогтой аж.
Хамгаалалтын захиргаанаас иргэд, жуулчид болон явган аялагчдад хандан зургадугаар сарын 20-ныг хүртэл Богдхан уулын ойд аялах, алхахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа