x

П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв бүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж хэрхэвч болохгүй

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн П.Цэвэгмидтэй замын хөдөлгөөний татвар, торгуулийн талаар ярилцлаа.


-Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн гэж ажлын хэсэг дүгнэсэн байна лээ. Та үүнд шүүмжлэлтэй хандаж байна уу?

-Автомашины татвар нэмсэн асуудал нь хуулийн хувьд ч эргэлзээ дагуулж магадгүй. Хуульчид илүү тайлбарлах байх. Замын хөдөлгөөн гэдэг нийгмийн харилцааг зохицуулдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэж бий. Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн үндсэн зарчмуудтай нийцсэн байдаг. Миний хувьд нэг нийгмийн харилцааг хоёр хуулиар зохицуулж болдог эсэхэд эргэлзэж байгаа юм. ЗХАБ-ын тухай хуулийн хажуугаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гэж батлуулж аваад “Замын хөдөлгөөн” гэдэг нийгмийн харилцааг зохицуулах гэж зүтгээд байна.

Энэ хуулиа барьж байгаад татвар нэмэх асуудлыг НИТХ-д оруулаад батлуулсан. Нийслэлийн иргэдээр хэлэлцүүлэх ч үгүй гэнэт л хэд дахин нэмсэн. Татвар нэмсэн асуудлаар 30 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан өргөдөл Улсын Их хурал дээр очоод алга болж байх шиг. Таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан гээд, ахлагчаар нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүнийг томилсныг хараад л энэ Их хурал намынхаа даргын үеэлээс айгаад олигтой хариу өгөхгүй нь гэж харж байсан маань ёсоороо боллоо. Ядаж энэ ажлын хэсэгт орсон Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа нарыг ядарсан иргэдийн талд дуугарах болов уу гэж харж байсан найдлага талаар болсон. Нөгөөдүүлээс нь хараад ч нэмэргүй нь тодорхой.

-Улсын төсөв тасарсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагыг 80 тэрбумын төсөв бүрдүүл гэсэн чиглэл өгсөн гэх мэдээлэл байна. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Энэ татвар нэмэх, элдэв хураамж авах, торгуулиар төсөв бүрдүүлэх зэрэг санаачилгуудаас харахад Х.Нямбаатар даргатай энэ багт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодитой гарц шийдэл байхгүй. Зөвхөн санхүүгийн дарамт үзүүлэх бодлогыг түлхүү явуулж нийслэлчүүдийг машинаас нь буулгаж, явгалах бодлого л явж байна гэж харж байгаа. Өдрийн хоолонд нь тултал татвар, торгууль, элдэв хураамжаар дарамтлаад өгөхөөр машинаасаа татгалзаж л таарна гэж тооцож. Ер нь манай хот зөвхөн явган зорчигчид төдийгүй бүх хөдөлгөөнд оролцогчдод ээлгүй хот.

Яагаад гэвэл Улаанбаатар хот замын хөдөлгөөний зохион байгуулалтын наад захын шаардлагуудад нийцдэггүй юм.

Харин замын хөдөлгөөний хяналт шалгалтыг төсөв бүрдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж хэрхэвч болохгүй. Гэтэл энэ чиглэлээр ажиллах 319 хүнтэй Замын цагдаагийн нэгж байгуулж байгаа гэсэн яриа сонссон. Хотын захын мөнгө хураах цэг бүрийн хажууд журмын хашаа барьж байгаа ч гэж ярьцгааж байна. Ер нь татвар торгууль нэрийдэлтэй элдэв хураамжаар дарамтлаад байгаагаас харахад иргэдийнхээ орлого руу дайрдаг систем бий болсон ч юм шиг.

-Дугаарын хязгаарлалт, дугаар олголт, машины татвар гээд хүний зорчих эрхийг зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгаа талаар та юу хэлэх вэ?

-2012 оноос нийслэлчүүд “Дугаарын хязгаарлалт” гэх хууль бус захиргааны шийдвэрийн золиос болж байсан бол 2025 оноос “Дугаарын хасалт” гэдэг бас нэг зовлон нэмэгдэж байна. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг дамын наймааны хэрэгсэл болтол нь энэ цагийн Улаанбаатар хотын удирдлага хөгжүүлж чадлаа. Уг нь хөөрхий санаа нь хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх гэж тайлбарлах л байх. Гэтэл хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг инженерийн аргаар цөөрүүлж, зохицуулдаг гэдгийг хүлээж авч ойлгох тархи манай хотын удирдлагуудад байхгүй юм шиг байна лээ.

-Эдгээрээс гадна түгжрэл гэдэг зүйл бидний амьдралын хэв хаяг болоод уджээ?

-Замын хөдөлгөөний зохион байгуулалт талаас аливаа том хотыг ачаа үйлчилгээ үүсгэгч хот, ачаа үйлчилгээ шингээгч хот, дамжин өнгөрөх буюу транзит хот гэж ангилж үздэг юм.

Миний харж байгаагаар манай хот ачаа үйлчилгээ үүсгэгч болон шингээгч хот. Яав ч транзит хот биш. Гэтэл манай хотын удирдлагуудын төлөвлөж хэрэгжүүлэх гээд байгаа Туулын хурдны зам, Тойрог зам зэрэг нь транзит хөдөлгөөнөөсөө болж түгжрэл үүсдэг хотуудад л хэрэгжүүлдэг арга хэмжээ л дээ. Транзит хөдөлгөөнөөс болж түгжрэл үүсэж байгаа хотод бол хотын захаас түгжрэл арилгах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг. Харин төв рүүгээ чиглэсэн болон төв хэсэгтээ түгжрэл үүсэж байгаа бол хотын төвөөсөө түгжрэл бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм. Тэгэхээр Туулын хурдны зам түгжрэлийг 16 хувь бууруулна гэдэгт миний хувьд итгэдэггүй.

Г.БАЛГАРМАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 22 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 23 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 24 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 25 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 26 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 26 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 29 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 30 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 32 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 42 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 45 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 46 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 48 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 50 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 53 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 54 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 21 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 22 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 23 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 24 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top