x

ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ...

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа Орос Украины дайныг богино хугацаанд зогсооно хэмээн ихэд найдаж байлаа. Гэвч түүний найдварыг Путин нураана гэдгийг тэр яахин мэдэх билээ. АНУ-ын оролцоотой Украин Орос хоёргэрээ хийжнэг сарын хугацаагаар гал зогсоож улмаар энх тайвныг тогтооно хэмээнТрамп найдаж байлаа. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дайныг үргэлжлүүлэх нь тодорхой болсон юм. Учир нь Путин гал зогсоох талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Харин эсрэгээр дайны галыг улам өрдөв.

Саяхан Оросын арми Украйны нутаг руу 300 гаруй дрон, 70 гаруй пуужин харваж Украины 13 бүс нутагт өргөн дайралт хийв.Энэ дайралттай холбогдуулж Трамп“ Би Путин юү хийж байгааг сайшаахгүй байна. Тэр олон хүмүүсийг дайнд хөнөөж байна. Чөтгөр аваг. Путин юү болоод байгааг ойлгохгүй байна” хэмээн мэдэгдэв. 

Холбооны Герман улсын канцлер Фридрих Мерц “Франц, Британи, Герман зэрэг өрнөдийн орнууд Украинд холын тусгалтай зэвсгүүдийг Украинд нийлүүлэх ажиллагаанд хязгаарлалт тавихаа зогсоосон тухай “мэдэгдлээ.  Үүний үр дүнд Украин Москва хүртэл 500 км замыг пуужингаар туулах чадвартай зэвсэгтэй болох юм. Оросын арми сүүлийн 3 жилийн турш Киевыг дуртай цагтаа пуужиндсаар өдий хүрэв. Одоо харин Москва өөрөө пуужиндуулах  ээлж ирэв бололтой.

Москва хот бол стратегийн чухал хот. Москва хот болон Москва мужид Оросын өндөр технологитой цэргийн обьектуудын 30.0 гаруй хувь нь байрладаг юм. Ийм учраас энэхүү пуужин Украины зэвсэгт хүчинд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм. 

Энэхүү пуужин бол Москва орчмын бүх газар хүрэхээс гадна Крымийн Керченскийн гүүр хүрэх хүчин чадалтай. Энэ пуужинг нисэх онгоцноос ч харвах боломжтой, газраас ч харвах боломжтой юм. Оросын цэргийн обьектыг устгахад ийм пуужин 3-4 байхад л хангалттай. 

ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужинУкраин руу харвав. Үүнэс болж12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав.Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “ Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв.

Эдүгээ Оросын арми хуягт техникээ дайнд олныг алдсан тул сүүлийн үед явган цэрэг нь мотоциклтэй дайралт хийдэг болжээ. Энэ бол тийм ч зөв тактик биш байлаа. Оросын арми урьдын адил хүний олноор дайралт хийдэг тактикаа хэрэглэсээр байна. Үүний уршгаар Оросын арми олон мянган цэргээ их бууны галд алдсаар байна.

Энэ оны 5-р сарын 19- ний өдөр Путин, Трамп хоёр Станбулын уулзалтын талаар  телефон утсаар ярьжээ. Хоёр талууд Украин Оросын цэргийн олзлогдсон цэргүүдийг хоёр талаас 1000, 1000 гэсэн харьцаагаархарилцан солилцохоор шийдвэрлэжээ. Харин 30 хоног гал зогсоох талаар харилцан тохиролцож чадсангүй. Учир нь Путин дайнд ялна гэдэгтээ итгэчихсэн байгаа тул хэлэлцээр дээр ямар нэгэн буулт хийхгүйгээр хатуу болзол тавьсаар байгаа ажээ.

Путин Украины  унаган нутаг болох Запороже, Херсон, Луганск, Донецк мужуудыг түрэмгийлэн эзэлж чадна гэдэгтээ бүрэн итгэчихсэн байгаа ажээ. Энэ зун Оросын арми Украин руу өргөн давшилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Финляндын Ерөнхийлөгч Александер Стубб саяхан Трамптай телефон утсаар ярьсан тухайгаа мэдээлэв. Тэр хэлэхдээ “ АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Оросын ерөнхийлөгч  Путинд найдвар тавих нь тун ирээдүйгүй асуудал болж байгаа” ажээ. Оросын дотоодод ч гэсэн Путиныг шүүмжилж байна. Донецк мужийн захирагчПавел Губарёв “Путинизм нь ард түмнийг айлгах систем юм” хэмээн шүүмжилжээ. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Джей Вэнс “Украины дайныг зогсоох хэлэлцээр мухардалд ороод байна. Трамп дайныг зогсоох талаар Путин тууштай бодлого баримтлах уу, үгүй юү гэдгийг тандаж байна. Цагаан ордон “ Трамп Украины дайныг зогсоох талаар болон  хоёр талын зөрчилд  сэтгэл дундуур байгаа” хэмээн мэдэгджээ.

Өрнөдийн орнууд Трампын Оросыг дэмжсэн бодлогонд сэтгэл дундуур байна. Өрнөдийн орнуудын удирдагчид Трамптай телефон утсаар ярьж Путинд найдаад хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа ажээ. Трампын дайныг зогсоох саналыг Путин Украиныг дрон, пуужингаар бөмбөгдөх ажиллагааг улам өргөжүүлснээр хариу барьж байна гэдэг нь улам тодорхой болж байна.

Трамп эхлээд Путиныг дэмжиж ажиллаж байсан боловч одоо өрнөдийн удирдагчдын саналыг сонсох нь  зүйтэй гэдгийг саяхнаас ойлгож эхэлж байна. Владимир Зеленский эхлээд АНУ-ын ерөнхийлөгчтэй үйл ойлголцож байсан бол одоо Трамптай болон дэд ерөнхийлөгч Жей Вэнстэй ойлголцох шатандаа явж байна. Зеленский АНУ-ын дайныг зогсоож энхийн хэлэлцээ хийх саналыг дэмжиж байгаа болон АНУ-ын хүчин зүтгэлд талархсанаа илэрхийлж байгаа нь Трампад таалагдаж байна. Харин Путин энхийн хэлэлцээ хийж дайныг зогсооохын оронд Украины эсрэг байлдааны ажиллагааг улам өргөжүүлж байгаа нь огт таалагдахгүй байна.

Украины тал Станбулын хэлэлцээний дагуу галаа зогсоохыг хичээж байхад Оросын тал Украины 4 мужийг Оросын талд шуурхай  өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй бол 6 мужийг эзэлж авна хэмээн сүрдүүлж байна. Станбулын хэлэлцээ дээр Украины тал нэр хүндтэй байж оноо авч байхад Оросын тал нэр хүнд болон оноогоо алдаж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны эцэс гэхэд Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужийг бүрэн эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ийм ч учраас Путин АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дайныг даруй зогсоох саналыг үл зөвшөөрч, харин Украин дахь байлдааны ажиллагааг улам өргөжүүлэх бодлого баримталж байгаа нь тодорхой байна.

Олон улсын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар бол  Оросын арми Украины 4 мужийг эзэлж чадахгүй. Ганц хоёр жижиг тосгоныг эзэлснийгээ том хот эзэллээ гэдэг, зогсонги байгаа фронтыг давшилт хийж яллаа хэмээн худал ухуулга хийдэг оросын тал Украины газар нутгийг бүхлээр нь эзэлж чадахгүй. Херсон болон Запорож мужийг  Украины зэвсэгт хүчин хяналтандаа бүрэн авч эх орноо хамгаалах үйлсдээ бат бэх зогсож байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Оросын арми танк — 10858 , ББМ — 22641, Артиллери — 28320 , РСЗО — 1397, ПВО — 1171, Нисэх онгоц — 372, Нисдэг тэрэг — 336, БПЛА — 37631 , Далавчит пуужин — 3256 , Усан онгоц (катера) — 28, Шумбагч хөлөг  — 1, Автомомашин ба автоцистерн— 49843 , Тусгай техник — 3902, Оросын цэрэг — 981 850 –ийг алдаад байна.

Энэ дайнд Орос, Украины хоёр тал нийлээд 1.5 сая цэргээ алдаад байгаа ажээ. Орос улс төсвийнхөө бараг тал хувийг дайн, цэргийн зардалд зарцуулсаар байна.

НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгий дайны уршгаар 2022 - 2025 оны хооронд Украины 12 940 энгийн иргэн амь үрэгдэж, 27 836 энгийн иргэн шархдаж, 682 хүүхэд амь үрэгджээ.

Путин ялах уу, эсхүл Путины дэглэм унах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

               Доржийн СҮХБААТАР, Baabar.mn 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.193)
    путины зөв. украйныг нэгмөсөн дарж авах хэрэгтэй. Путин харинч зөөлөн хандаж байгаа
    2025 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 41 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 52 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 45 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 49 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 50 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 51 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 53 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 57 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 58 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 0 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 2 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 5 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 7 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 8 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 50 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 1 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 1 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 2 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 5 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 6 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top