Байгаль орчин

Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол орны нийт нутгийн 4.6 хувь нь нэн эрсдэлтэй байгааг Ойн газар мэдээллээ. Мөн 24.1 хувь нь бага, 8.8 хувь нь дунд, 5.1 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Түймрийн эрсдэлийн зураглалд 2000-2024 оны хооронд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэг, газрын бүрхэвчийн зураглал, хуурайшилтын индекс зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан боловсруулжээ.
2025-04-28

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын төлөөлөл хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хэрэгжилт, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа.
2025-04-25

Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна
Нийслэлийн зүүн өмнөд хэсэгт орших Нүхтийн аманд 1400-1500 орчим айл өрх амьдарч байгаа бөгөөд айл бүр шахам өндөр, шовх үзүүртэй төмөр хашаа татсан нь зэрлэг амьтдын хувьд амьд гарах гарцгүй "төмөр ширэнгэ" болжээ. Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарт багтдаг уг ам нь эртнээс зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчин байсаар ирсэн ч хүн амын өсөлт, суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг ан амьтдад төдийгүй малд ч аюул дагуулах болсныг холбогдох албаныхан онцолж байна.
2025-04-25

Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ
1998 оноос хойших дөрөв дэх нь болж буй одоогийн үзэгдэл нь 2014-2017 оны үеийнхээс илүү газар авч, дэлхийн шүрэн хадны гуравны хоёрыг хамарсан байна.
2025-04-25

Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна
Аймгийн хэмжээнд 2025 оны хаврын тооллогоор иргэн, ААН, мод үржүүлгийн 94 газарт 39 сая ширхэг тарьц, суулгац бэлэн тоологдлоо.
2025-04-24

Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ
Завханы Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолборт газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр, “Эх дэлхийн өдөр”-өөр энэ жилийн анхны тахийн унага мэндэлжээ. Энэхүү эр унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт багтдаг, “Moonrider” нэртэй гүүнээс төрсөн бөгөөд ийнхүү Moonrider гүүний тав дахь унага болон бүртгэгдсэн байна.
2025-04-23

Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байна. Энэ нь улирлын байгалийн нөхцөл байдал хэвийн явцтай байгааг илтгэж байгаа боловч зарим бүс нутгуудад ургамлын ургалт муу байгааг мөн анхааруулжээ.
2025-04-22

Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ
2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-ны хооронд нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн 54 сумын хэмжээнд нийт 185 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-04-21

"Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна
"Оюутолгой" ХХК байгалийн заган ойн санг түшиглэн Манлай суманд 800 га, Баян-Овоод 805 га, Ханбогдод 1600 га нийт 3205 га талбайд 4 сая мод тарьж ургуулахаар зураг, төсөл боловсруулан Өмнөговь аймгийн БОГ-т танилцуулж батлууллаа.
2025-04-21

Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө
Мазаалай 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр ичээнээсээ гарч ирдэг тул идэш тэжээл дутмаг энэ үед нь нэмэлт тэжээл тавьж өгдөг. Тиймээс энэ жилийн эхний 3 440 килограмм нэмэлт тэжээлийг хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд, 26 цэгийн 43 тэжээлийн саванд байршуулсан бол хоёр дахь удаагийнхыг энэ сарын 20-ноос байршуулж эхэлжээ.
2025-04-21

Ой, хээрийн түймэр 42 хувиар өсөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 11 аймгийн 39 суманд нийт 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн ноцтой үзүүлэлт болжээ.
2025-04-18

Загас үржих улиралд агнахыг хориглож байна
Монгол Улсын Амьтны тухай хуулийн дагуу загас үржих буюу түрс шахах улиралд дараах хугацаанд загас барих, агнахыг хатуу хоригложээ.
2025-04-14

Гал түймэр, үер, газар хөдлөлтөөс шалтгаалсан 153 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авч, төв болон орон нутгийн аврах анги, хэлтсүүдээс алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан байна.
2025-04-07

Нийслэлд гал түймрийн дуудлага нэмэгдэж, шар өвсний түймэр онцгой анхаарал шаардлаа
Нийслэлийн хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийт гал түймрийн 58, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, нэг иргэний амь насыг авран, 1 тэрбум 550 сая төгрөгийн өмч хөрөнгө сүйдлээс хамгаалжээ.
2025-04-07

Шар усны үерээс сэргийлэхийг анхааруулж байна
2025 оны гуравдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй хэвээр байна. Харин хаврын улирал эхэлж, дулаарч буй энэ үед шар усны үерийн аюул бодит эрсдэл болох хандлагатай байна.
2025-04-04

Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Өнөөдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар нийт 29 га талбай өртөн шатжээ. Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2025-04-01

Ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж, 1.4 сая га талбай шатжээ
Он гарсаар улсын хэмжээнд найман аймгийн 20 суманд нийт 28 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар 887 га ой, 1.390.761 га хээрийн талбай шатсан талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар мэдээллээ. Сүүлийн арван жилд 2015 онд хамгийн олон буюу 26 түймэр гарч байсан бол 2025 онд уг тоо давж, түймрийн тоо огцом өссөн нь анхаарал татаж байна.
2025-03-26

Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ
Өнгөрсөн 2024 онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдол бүртгэгдэж, нийт 62.7 га талбай галд өртсөн байна. Үүний улмаас иргэдийн өмч хөрөнгө, байгаль орчин, экологид ноцтой хохирол учиржээ. Ийм төрлийн түймэр ихэвчлэн хүний болгоомжгүй үйлдлээс шалтгаалдаг бөгөөд хуурайшилт ихтэй ногоон бүс нь түймэрт өртөх өндөр эрсдэлтэй хэвээр байна.
2025-03-25

Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв
Экологийн цагдаагийн алба байгаль хамгаалах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын хүрээнд ховор, нэн ховор амьтдыг хууль бусаар агнасан ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.
2025-03-25

Цоохор ирвэсийн хамгаалалд олон улсын эрдэмтэд Казаньд чууллаа
ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам болон Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яам хамтран 2025 оны гуравдугаар сарын 12-15-ны хооронд Казань хотод “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал – Хүчээ нэгтгэе” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгууллаа.
2025-03-24