x

“WFME World Conference 2025” чуулганд 92 орны төлөөлөгчид оролцож, анагаахын боловсролын чанарыг хэлэлцлээ

Анагаахын Боловсролын Дэлхийн Холбоо (WFME), Анагаахын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Хүрээлэн (IMEAc)-ийн хамтран зохион байгуулсан “WFME World Conference 2025: Health for All – Through Quality Medical Education” сэдэвт олон улсын чуулган 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд дэлхийн 92 орны 900 гаруй төлөөлөгч оролцсон нь анагаахын боловсролын салбарын хамгийн өргөн цар хүрээтэй, нөлөө бүхий арга хэмжээ байлаа.

Чуулганыг WFME-ийн ерөнхийлөгч Ricardo León-Bórquez нээж, холбооны бүс нутгийн захирлууд болох Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн Баруун бүс, Европ, Африк, Америкийн бүсийн удирдагчид олон улсын хэлэлцүүлгүүдийг чиглүүлэн зохион байгуулсан юм.

WFME нь анагаахын боловсролын гурван төрлийн итгэмжлэл, Дэлхийн Анагаахын Сургуулиудын Жагсаалт (World Directory of Medical Schools), сургалтын хөтөлбөрт тавих 5 үндсэн стандарт зэрэг олон улсын хэмжээнд мөрдөгдөх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн чуулганаар шинэ тунхаглал батлагдсан нь онцлох үйл явдал боллоо. Тус тунхаглалаар анагаахын оюутан, резидент эмч, практик эмч нарыг дэмжих чиглэлд байгууллагууд хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг илүү тодорхой болгожээ.

Чуулганы хүрээнд анагаахын боловсролын ирээдүйн чиг хандлага, хиймэл оюуны ухаалаг хэрэглээ, нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, магадлан итгэмжлэлийн ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд 100 гаруй илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд Монгол Улсаас АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн туршлага хуваалцсан нь олон улсын анхаарал татсан байна.

Үүнээс гадна чуулганд зөвхөн боловсролын байгууллагын төлөөлөгчид төдийгүй оюутнууд, резидент эмч нар, үйлчлүүлэгчдийн төлөөлөл ч оролцож, сургалтад дижитал технологийн нэвтрүүлэлт, хэрэглэгчийн оролцооны ач холбогдлыг танилцуулсан үзэсгэлэн болжээ.

Чуулганы үеэр Төрийн өмчийн соёл, боловсролын газрын дарга С.Хандмаа, Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар нар WFME-ийн ерөнхийлөгч Ricardo León-Bórquez, Номхон далайн баруун бүсийн захирал Wayne Hodgson, дэд захирал Weimin Wang нартай уулзаж, боловсролын чанар, магадлан итгэмжлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон нь Монголын анагаахын боловсролын салбарт олон улсын түвшний харилцааг бэхжүүлэх алхам боллоо.

Эх сурвалж: WFME, IMEAc

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 7 цаг 46 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 10 цаг 34 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 10 цаг 44 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 10 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Өчигдөр 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Өчигдөр 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top