УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны лхагва гаригийн /2026.10.04/ хуралдаанаар Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд Их эзэн Чингис хаантай холбоотой түүхийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаад улсад хадгалагдаж байгаа Чингис хааны бичвэр, эш хөргийг эх орондоо авч ирэх, их хааны нэрээр нэрлэгдсэн онцгой албан татвар төлдөг бүтээгдэхүүний тодорхой хувийг Чингис хаан санд төвлөрүүлж, сангийн хөрөнгөөр эх түүхээ сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
Мөн үеэр их эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.



