x

Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ

Манай улс БНХАУ-ын хиллэдэг авто замын хоёр талын 9 боомтоор энэ сарын 3-ны байдлаар уул уурхайн 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ.

Ингэхдээ 91,7 сая тонн буюу 97 хувь нь нүүрс, мөн бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн 2 хувь, хоёр талын 5 боомтоор улс хооронд 197,218 зорчигч тээвэрлэснийг Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлын үеэр танилцуулав.

Хурлыг нээж ЗТЯ-ны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлэхдээ “Монгол Улс, БНХАУ-ын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж буйн нэг илрэл нь хоёр улсын хоорондын гадаад худалдаа хурдтай өсөж, эдийн засгийн харилцаа эрчимжиж буй явдал. Үүнийг дагаад тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, тээвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг оногдож байна. Монгол Улс авто тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэх, авто тээврийн харилцааг өргөжүүлэхэд анхаардаг. Олон улсын тээвэр хийх нөхцөлийг сайжруулахаар олон улсын чанартай авто зам, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах, зарим үйлчилгээг цахим болгож байна. Бид хоёр улсын тээврийн байгууллагын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхэд хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

Хурлын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын авто тээврийн нөхцөл байдлын тухай мэдээлэл солилцов. Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг хөгжүүлэх, иргэд зорчигчдод тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, төв суурин газрыг хатуу хучилттай замаар хилийн боомттой холбож байна.

Харин БНХАУ-ын талаас Монголын талд зорчих зөвшөөрлийн бичиг ашиглах нөхцөл байдлыг системтэй нэгтгэн дүгнэж, нэмэлт зөвшөөрөл авах шаардлагаа тайлбарлан, хоёр талын тээвэрлэгчдийн эрх ашгийг харгалзаж, зах зээлийн шударга, эмх цэгцтэй дэг журмыг хамтран сахин хамгаалахыг санал болгожээ.

Түүнчлэн Монголын тээврийн хэрэгсэл БНХАУ руу, мөн тэндээс ачаа тээвэрлэхийн тулд мэдээллээ хятадын талд нэг удаа бүртгүүлж, гаалийн хяналтын бүс рүү картаар нэвтэрдэг. Энэ карт нь зөвхөн тухайн боомтоор нэвтрэхэд үйлчилдэг, өөр боомтоор тээвэр хийхийн тулд өмнөх картаа хүчингүй болгож, дахин карт авахыг шаарддаг. Хятадын Гаалийн байгууллага хилээр нэвтрэх картыг хариуцдаг тул асуудлыг шалгаж зохицуулахын тулд Монголын талаас тээврийн хэрэгсэл, картын дугаар, хилээр орж гарсан хугацааны мэдээллийг гаргаж өгөхийг хүсэв.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх тоо хэмжээг нэмэх, Хятадын нутаг дэвсгэр дэх улс хоорондын авто замын хураамж, 2027 оны зорчих зөвшөөрлийн бичгийг солилцох тухай ч хэлэлцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 59 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 1 цаг 12 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 1 цаг 47 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2 цаг 11 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 3 цаг 5 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 9 цаг 34 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 9 цаг 39 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 9 цаг 48 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 9 цаг 55 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 11 цаг 33 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 11 цаг 36 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 11 цаг 40 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 11 цаг 45 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 11 цаг 52 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 11 цаг 58 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 12 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 12 цаг 26 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Пакс Глобалика (Pax Globalica) Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top