Байгаль орчин

Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд хур тунадас орохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2025-03-20

Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт энэ сарын 5-ны өдөр малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол бүртгэгджээ.
2025-03-19

Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ
Үйл ажиллагааны хүрээнд олон салбар чиглэлийн арга хэмжээнүүд болохоос гадна соёл урлагийн тоглолт, бизнес, худалдааны арга хэмжээнүүд төлөвлөгджээ. Мөн боловсролын салбарт Австрали Улсын оруулсан хөрөнгө оруулалтыг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор боловсролын чиглэлээр олон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
2025-03-18

Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа
Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглал боловсруулсан байна.
2025-03-14

Таван аймгийн 12 суманд ой, хээрийн түймэр гарч, ихээхэн хохирол учирчээ
Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
2025-03-11

Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд цэвэрлэгээ хийж байна.
2025-03-10

Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ
Өчигдөр Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртсөн байна.
2025-03-09

Нүүрсийг орлох хатсан модны нөөц 40-50 жил хүрэлцэнэ
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд нүүрсийг орлох хатсан модны нөөц 40 орчим жил хүрэлцэх боломжтой гэж эрдэмтэд тогтоожээ. Үүнээс гадна Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт сумдад ч олон жилийн турш ашиглах боломжтой ихээхэн хэмжээний нөөц бий.
2025-03-06

Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 2024 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол орны гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байгаа аж. Энэ нь агаарын температурын өөрчлөлт, уур амьсгалын нөлөө, гол мөрний урсацын эрчим зэрэг байгалийн олон хүчин зүйлсээс шалтгаалж буй юм.
2025-02-28

Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна
Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан ч 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
2025-02-26

Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүссэн тухай холбогдох байгууллагууд мэдээллээ.
2025-02-21

Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна
Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой байсан ч 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
2025-02-21

2023 онд 21 аймгийн 55 суманд 137 удаагийн түймэр гарсан
Голомт банк өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
2025-02-19

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулна
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD) нь дэлхийн 197 улс нэгдэн орсон, олон улсын ган болон газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй гол эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү конвенцын зорилго нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах, тогтвортой газар ашиглалтыг дэмжихэд чиглэдэг.
2025-02-13

Шувуунд ээлтэй шугаман дэд бүтцийн асуудал ба шийдэл
Сүүлийн 30 гаруй жилд Монгол Улсад шугаман дэд бүтэц эрчимтэй хөгжсөн ч энэ нь нүүдлийн амьтдын эрх, экосистемийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх асуудлыг дагуулсаар байна. Жилд 18 мянга гаруй махчин шувуу өндөр хүчдэлийн шугамтай холбоотойгоор энддэг гэх судалгаа бий.
2025-02-11

Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарын оролцоотой цахим хурал зохион байгууллаа.
2025-02-07

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
2025-02-05

Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.
2025-02-04

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв
Өнөөдөр 11:32 цагт Булган аймгийн Баян-Агт сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
2025-02-03

Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна
Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэж магадгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж байна.
2025-01-24