Цаг уур, орчны шинжилгээний газар энэ сарын нэгнээс эхлэн “Дотоод мэдээлэл солилцооны платформ”-ыг албан ёсоор нэвтрүүлж, ашиглаж эхэллээ. Тус систем нь төв болон орон нутгийн байгууллагуудын хоорондын мэдээлэл, харилцааг сайжруулах, цаг үеийн мэдээллийг шуурхай солилцох, салбарын дотоод нэгдмэл байдал, ил тод байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэт технологийн шийдэл юм.
Шинэ платформыг нэвтрүүлснээр дараах ач холбогдолтой:
-
Өртөө, харуулууд хоорондын харилцаа холбоо сайжирна
-
Туршлага, мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ
-
Хурал, сургалт, гадаад, дотоод хамтын ажиллагааны мэдээлэл нээлттэй болно
-
Мэдээлэл төвлөрсөн хэлбэрээр, нэг цонхоор хүрч, хэрэглээний үр ашиг дээшилнэ
Системд орчин үеийн программ хангамжийн шийдлүүдийг ашигласнаар хэрэглэгчийн туршлагыг хялбаршуулах, ажиллагааг хурдан, найдвартай болгох, цаашид өргөтгөх боломжтой технологийн суурь тавигджээ.
Цаг уур, усны болон орчны хяналт шинжилгээний салбарын хамт олон энэхүү платформыг ашигласнаар хамтын ажиллагаа, мэдээллийн урсгал илүү үр ашигтай, хүртээмжтэй болох юм.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар