x

Пара жүдо бөхийн ДАШТ-д Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод болсон пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүлээн авч уулзан, амжилтыг нь өндрөөр үнэллээ.

Уулзалтын үеэр тэрбээр “Ард түмнийхээ итгэл сэтгэлийг тээсэн та бүхэн дэлхийн дэвжээнд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил гарган анхдагч амжилтыг байгуулсан” хэмээн онцолж, тамирчдад баяр хүргэв.

Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор нийт найман жүдоч оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, пара жүдо бөхийн ДАШТ-ээс хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон байна. Мөн манай эрэгтэй баг багийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь пара жүдо бөхийн багийн төрлөөр авсан анхны медаль болж, тэмцээний онцлох амжилтад тооцогдож байна.

Тамирчдын энэ амжилт нь Монголын пара спортын хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээж буйгаас гадна, олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх чадвар, бэлтгэлийн чансааг тодорхой хэмжээнд харуулсан үйл явдал боллоо.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 12 цаг 16 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 15 цаг 7 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 15 цаг 9 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 15 цаг 11 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 15 цаг 14 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 15 цаг 16 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 15 цаг 16 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 15 цаг 19 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 16 цаг 45 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 16 цаг 48 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 16 цаг 50 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 16 цаг 52 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 16 цаг 57 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 16 цаг 58 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 16 цаг 59 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 17 цаг 9 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 18 цаг 41 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 18 цаг 42 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 18 цаг 45 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 18 цаг 46 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top