x

ЕХ, Филиппин батлан хамгааллын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Европын Холбоо болон Филиппин улс батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсоныг Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало, ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас нар Манила хотноо болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр зарлалаа. Талууд ирээдүйд цэрэг, аюулгүй байдлын асуудлаар илүү гүнзгий хамтран ажиллах зорилготой байна.

Филиппиний тал “хил дамнасан аюул занал, кибер халдлага, гадаадын оролцоо, мэдээллийн манипуляцитай тууштай тэмцэхийн тулд ЕХ-ны орнуудтай аюулгүй байдлын хүрээнд яриа хэлэлцээг эрчимжүүлнэ” хэмээн мэдэгдэв. Энэ нь бүс нутгийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болж байгаа юм.

Кая Калласын зүгээс мөн цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Номхон далайн бүсэд хүчний тэнцвэрийг хадгалах чиглэлд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр "статус-квог өөрчлөх оролдлого" буюу Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын зүгээс гарч буй үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ил тод хэлсэн. Энэ нь Европын Холбоо Филиппиний газар нутгийн бүрэн эрхт байдал, бүс нутгийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж буйг илтгэж байна.

Өмнөд Хятадын тэнгис нь 3.4 сая хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд Бээжин бараг бүх бүс нутгийг өөрийн мэдэлд хамааруулж, түүнийгээ ил тод зарласаар ирсэн. Гэвч энэ нь Вьетнам, Филиппин, Малайз зэрэг хөрш орнуудын тусгаар тогтнолд заналхийлж буй гэж Барууны орнууд үздэг. Иймээс ЕХ энэ удаа Филиппинтэй батлан хамгаалах салбарт гар нийлэн ажиллах амлалт өгч, бүс нутгийн аюулгүй байдалд илүү идэвхтэй оролцох болсныг илэрхийллээ.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 44 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 7 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 28 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 29 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top