x

МАН Монголоо биш, намаа бодлоо

Улс төрийн амьдрал дээр, дооргүй л бужигнаантай байна. Хамтарсан Засгийн газрыг огцруулагсад зөөлөн суудалд тухлах гээд хамаг юмны түрүүнд л гүйлдэж байх шиг. Эрх баригч нам тогоон дотроо алалцаж байгаа процессыг хөндлөнгийн шинжээч нар гярхай дүгнэж байгаа харагдлаа. Яг үнэндээ “МАН Монголоо бодсонгүй, намаа бодлоо” гэж ажиглагч нар үзэж байна. Хэрэв эрх баригч хүчин Монголоо бодсон бол хамтарсан засгийг тогтвортой ажиллуулах байлаа. Засгийн газар тогтвортой ажиллахын цаана улс орны эрх ашиг яригдана. Алсуураа ард түмний амьдралын чанар сайжирна. Мега төслүүд  хэрэгжсэнээр эдийн засаг тэлж, хөгжлийн зам зурайна гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэдмээр сэн. Харамсалтай нь МАН, АН, ХҮН намаас бүрдсэн Засгийн газар аравхан сарын л настай байжээ. МАН-ын “балчир”-ууд эрх мэдэлд очихын тулд үнэхээр тэссэнгүй бололтой юм. Тэдний хувьд энэ богинохугацаа хэдэн арван жил шиг л урт санагдсан биз.

Уг нь МАН Монголоо боддог бол мега төслүүдээс хөдөлгөхөө хөдөлгөж, урагшлуулахыг нь урагшлуулж мөнгө олохын төлөө зүтгэх байлаа. Элдэв янзын татварын дарамтаас өндийж дийлэхгүй байгаа ард түмнийхээ амьдралыг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх байлаа. Баялгийн сангаа арвижуулж, мөнгө хураах байлаа. Гадна дотноос зээл хайж эдийн засгаа эрчимжүүлэх байлаа. Хамгийн чухал нь ажил яаж явуулах вэ гэдгийг бодож, төвлөрөх байлаа. Тэгсэн чинь ганцхан шөнийн дотор санаа нь хувираад засгаа огцруулаад тавьчихлаа.

Засаг унагах нь улс орны амьдралд асар хортой. Улсын ажил гацна. Дундуур нь төрийн хулгай явна. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулна. За тэгээд улс орны хөгжлийг залах мега төслүүд цөм гацна. Бодоод үз л дээ, хамтарсан Засгийн газраас зарласан 14 мега төсөл аль диван галвын үед л яригдаж байсан даа. Улс төр, геополитик, бизнесийн бүлэглэл, авлигын сүлжээтэй сүлбэлдсэн хүмүүсийн нөлөөгөөр тэдгээр төслүүд 20, 30 жил түгжигдсэн шүү дээ. Харин хамтарсан засаг байгуулагдсанаар эдгээр төслийг эхнээс нь гацаанаас гаргаж чадсан. Жишээлбэл, 2004 оноос хойш яригдсан Гашуунсухайт- Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил сая эхэллээ. Ураны төсөл хөдөлсөн. Монгол газрын тос боловсруулах зээлийн гэрээ баталгаажсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг айлын талтай тохирсон. Устай болохыг насаараа хүсэн хүлээж ирсэн говийнхны мөрөөдөл биелэхэд ойрхон байлаа. Ингээд харахаар Хамтарсан Засгийн газар жил хүрэхгүй хугацаанд нийт төслийнхөө гуравны нэгийг урагшлуулчихаж. Тэгвэл одоо МАН дангаараа засгаа авбал ингэж эрчимтэй ажиллаж чадах болов уу. Эдийн засгаа сэпхийтэл нь босгоод ирж дөнгөх үү. Татвар, үнийн өсөлтийг буулгаж дийлэх үү. Иргэдийн амьжиргаа дээшилж, хувийн хэвшлийн орон зай нэмэгдэх болов уу. Амьдрал дээр ард түмэн чинь ийм л хүлээлттэй байгаа. Харин улс төрийн тавцанд хүчтэй сөрөг хүчин жинхэнэ ажлаа хийх гээд хүлээж байгааг санах хэрэгтэй. Нэг их сайхан даргын суудал дээр тансаглаад жаргаад байх юм бодож байгаа бол том эндүүрэл. Асар хүнд эдийн засаг алгаа дэлгээд тосч байгаа шүү.

Засгийн газар буунгуут төлөвлөсөн бүх зорилтууд нь ажил хэрэг болж чадалгүй архивт шилждэг. Шинэ Засгийн газар дахиад л олон мэргэн санаа сэдэж, тэрийгээ судалж, хэлэлцэж, батлах гэсээр байтал сонгуулийн жилтэй золгох биз. Засаг унагасны үр дүнд улсын ажил урагшлахгүй. Багаар бодоход 1.5 жилээр ухарна. Наанадаж нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн шинэчлэлийн ажлууд зогсоно. Авлигын эсрэг реформын ажил замхарна. Хамтарсан Засгийн газрыг унагах нь том зургаараа улс орны эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг үр дагавартай. Гэвч МАН хамтралаас зугтаж байгаа нь намдаа улс төрийн хасах оноо авчирлаа. Анхнаасаа улс төрийн ажиглагч нарт та нарын шийдвэр яаж уншигдсан бэ гэвэл МАН гомдогсдоо ажилтай болгохын тулд төр үймүүлж байна. Ялчихаад ялагдсан намын гишүүд шиг ажилгүй байгаадаа уурласан улсуудынхаа хилэнг дарахын тулд улс төрийн жүжиг тавилаа. Ерөнхийдөө гишүүдийнхээ гомдлыг арилгахын тулд амиа бодсон шийдвэр гаргалаа гэж харагдаж байна. Улс эх орны хөгжил энэ намд хамаагүй юм шиг байна. Өөрсдийнх нь намын гишүүд ажилтай, орлоготой байвал Монгол Улс баяжих, хөлжих хамаагүй ажээ. Ядуу улсууд байж яаж баяжих юм гэж бодож байж магадгүй. Эцсийн ганц зоосыг нь хүртэл татвараар сэгсрээд мөнгөө цуглуулчихдаг хүмүүст улс орон баян, ядуу байх нь ямар ч хамаагүй биз. Ажил хийх, хийхгүй нь огт сонин биш. Ингэж л харагдаж байна. Бас Х.Тэмүүжин гишүүний хэлээд байгаа нэг тайлбар бас ортой байх. Улс төрд удаж үхэхээс бусдыг үзсэн хашир гишүүн дэмий юм ярихгүй. Тэрээр Засгийн газрын хөдөлгөөнийг Ерөнхийлөгч дахин дэвших гэж үгүй ядахдаа өөрийгөө ухуулахгүй хууль гаргахын тулд засгаар тоглов гээд байгаа. Энэ ортой бол дэмий юм хийж байна даа, энэ ямар ч ашиггүй үр дүн авч ирнэ гэдгийг улс төр ажиглагчид яриад эхэлсэн байна. Эдгээрээс өөр ямар тайлбар байгааг нь бид мэдэхгүй. Далд тайлбар байдаг юм бол тэрийгээ бидэнд хэлмээр байна. МАН Монголоо бодохгүй намаа гэж байгаа нь энгийн ухамсрын түвшинд бууж ирэхгүй л байна шүү. Яг цагаа тулахаар ард түмэн бол энэ намд огт хамаагүй юм байна. Тэд зүгээр л сонгуульд дэмжин гаргаж ирж дээрээс нь татварт мөнгө төлж Ардын намыханыг баяжуулж байдаг мөнгөний машин аж.

М.МӨНХЦЭЦЭГ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.18)
    Улс орноо бодооч дээ
    2025 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top