x

Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ шийдвэр гаргах шаардлагагүй

Хотын төв талбайд 19 дэх өдрөө үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага тавьж буй иргэдийн жагсаалтай холбоотойгоор Засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа. УИХ өнөөдөр уг асуудлаар шийдвэрээ гаргана. Тэгвэл Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл нь хуульд нийцэж байгаа эсэх талаар хуульч Б.Баяраа өөрийн байр суурийг хуваалцжээ.

Б.Баяраа:

-Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Засгийн газраас УИХ руу оруулах хууль зүйн үндэслэл бий. Гэхдээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал хэлэлцэнэ гэж хуулиар хязгаарлаж өгсөн байна.

Харин Засгийн газрын албан тоотоос үзэхэд “үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан … бодлогын дэмжлэг шаардлагатай байна” гэсэн нь улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудалд огт хамааралгүй юм. Учир нь үүссэн улс төрийн нөхцөл байдал гэдэгт Ерөнхий сайдын орлогоо нотолж чадахгүй байгаа хувийн хариуцлагын асуудал хамаарахгүй. Энэ бол ёс зүйн магадгүй хуулийн хариуцлага хүлээх үр дагавар бүхий тухайн албан тушаалтны хувийн хариуцлагын асуудал болохоос улс төрийн нөхцөл байдал огт биш.

Нөгөөтэйгүүр бодлогын тодорхой дэмжлэг хэрэгтэй гэх боловч Засгийн газрын албан тоотод дурдсан төсөл, хөтөлбөр, зорилтуудыг дэмжсэн УИХ-ын шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байхад дахин дахин хүчинтэй шийдвэрийн талаар итгэл үзүүлэх шийдвэр гаргах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн төсөл хөтөлбөр нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэн байхаас үл шалтгаалан аль ч Засгийн газрын УИХ-ын өмнө хүлээсэн зайлшгүй хэрэгжүүлэх үүрэг даалгавар юм.

Түүнчлэн Засгийн газрын тухай хуульд “өөрт нь итгэл хүлээлгэх төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна” гэснийг зөрчиж, Засгийн газраас дутуу мэдээлэл УИХ-д ирүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top