x

Билл Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг Африкийн эрүүл мэнд, боловсролд зориулна

Америкийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирэх хорин жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг Африкийн эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаа Этиопын нийслэл Аддис-Абебад илэрхийлжээ. Тэрбээр хүний нөөц бололцоог нээж хөгжүүлснээр тивийн улс орнууд жинхэнэ хөгжилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн Африк тивд эрүүл мэндийн салбарыг дэмжихийн тулд хиймэл оюуны хөгжлийг хэрхэн ашиглах талаар залуу шинийг санаачлагчдад хандан уриалжээ.

Түүний байгуулсан Гейтсийн сан 2045 он гэхэд үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд 200 тэрбум ам.долларт хүрэх хөрөнгийнхөө 99 хувийг хандивлана гэдгээ Билл Гейтс өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэрбээр “Миний хөрөнгө та бүхний тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд зориулагдана” хэмээн Африкийн Холбооны төв байранд хэлсэн үгэндээ онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын засгийн газар “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд Африкт үзүүлж байсан ХДХВ/ДОХ-тай тэмцэх тусламжийн хөтөлбөрөө зогсоосон нь энэ тивийн ирээдүйг эмзэг болгож байгааг Гейтс хөндсөн. Харин түүний удирдаж буй сангийн хувьд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон сая хүнийг ядуурлаас гаргах зэрэг гурван гол чиглэлд анхаарч ажиллах юм байна.

Гейтс хөрөнгийнхөө 99 хувийг хандивласны дараа ч дэлхийн тав дахь баян хүн хэвээр байх төлөвтэй байгаа талаар Bloomberg мэдээлжээ. Тэрбээр “Майкрософт”-ыг Пол Аллентай хамтран 1975 онд үүсгэн байгуулж, технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болгож чадсан билээ. Харин 2000 онд гүйцэтгэх захирлын, 2014 онд ТУЗ-ийн албан тушаалаасаа тус тус татгалзан, буяны үйлст анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 34 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 35 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 37 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 41 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 44 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 7 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 15 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 16 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 19 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 21 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 28 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 29 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 32 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top