x

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд болно

Монгол Улсын Дээд шүүх 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр нийт шүүгчийн хуралдаан болон шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Шүүхийн тухай хуулийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийг сайжруулахтай холбоотой санал боловсруулж, хууль санаачлагчид уламжлах тухай юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас ирүүлсэн “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд шүүхийн байр суурийг тусгасан санал хэлэлцэгдэнэ.

Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль” (шинэчилсэн найруулга), эрүүгийн болон зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн талаар хамаарах хуулийн төслүүд, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” болон “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” төслүүдэд өгөх саналын талаар хэлэлцэхээр байна.

Мөн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас ирүүлсэн тодруулга хүсэх тухай хүсэлт, иргэн Н.Ариунболдоос ирүүлсэн нээлттэй мэдээлэл авах тухай албан бичигтэй танилцана.

Хуралдаантай зэрэгцэн зохион байгуулагдах шүүгчдийн зөвлөгөөнөөр нийт шүүгчийн чуулганы ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлт болон бусад холбогдох асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 1 цаг 15 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 1 цаг 22 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 1 цаг 47 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 1 цаг 49 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 1 цаг 51 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 2 цаг 11 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 81 хувьтай байна 2 цаг 13 мин Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын технологиор өндөр үр ашигтай ажиллаж байна 2 цаг 36 мин Тарваган тахлын улмаас Хөвсгөл аймгийн хоёр сум өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орлоо 2 цаг 38 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэв 2 цаг 39 мин 45-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдана 2 цаг 41 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 36 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 4 цаг 0 мин Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв Эрдэнэт хотод нээлтээ хийлээ 4 цаг 2 мин Уул, хээрийн нутгаар ялимгүй цас орж, говийн нутгуудаар салхи ширүүснэ 4 цаг 10 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 11 мин “Урт цагаан”-ы шинэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Барилгачдын талбайд дахин шинэ төсөл эхлүүлнэ 4 цаг 17 мин Тэгш дугаартай автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 21 мин Хятадын түрэлт ба ШХАБ 5 цаг 0 мин Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Банкны хар жагсаалтыг халлаа
Top