x

Буян үйлдэх үү? Дайн хийх үү?

Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл. Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой.


Хүмүүн бид буян хийх цагаа хойш нь тавьж ашиг хонжооны төлөө хамаг цагаа зориулах нь элбэг байдаг. Хүмүүн бид зав чөлөөгүй хэмээн гомдоллож явсаар байгаад замбуулингаас буцах цаг нь ч болчихсон байх тохиол олон буй. Эцсийн мөчид хүн өөртөө  “Би ямар буян үйлдэв, би баяр жаргалтай амьдарсан уу” гэсэн асуулт тавьдаг биз. Тэхлээр хүн өөрт ногдсон амьдралаа үр бүтээлтэй, баяр баясгалантай, жаргалтай л өнгөрөөх нь зөв дөө. Зарим хүн зовлон туулсанаа их гайхуулж ярих дуртай байдаг. Зовох гэж хүмүүн бид энэ хорвоод ирээгүй. Жаргах л гэж ирсэн юм. Хүмүүс бүх юм өнгөрөөд амьдрал нь төгсөж байх үед би тэгэх л байж, ингэх л байж хэмээн нэгэнт өнгөрсөн амьдралдаа харамсах нь тэнэг хэрэг. 

Учир иймд хүмүүс бид хийх ёстой буянт үйлсээ амжиж хийх хэрэгтэй, хэлэх ёстой талархлын үгээ хүмүүст  хэлэх нь зүйтэй.  Аав, ээждээ хэлэх ёстой талархлын үгээ хэлж чадаагүй, аав ээжийнхээ ачийг хариулж чадаагүй хүмүүс энэ ертөнцөд өч төчнөөн байдаг. Ачит багш, анд найздаа талархаж чадаагүй,  сэтгэлийг нь баясгах сайхан үг хэлж чадаагүй тохиолдол үй түм байдаг.  Хүмүүс их мартамхай, гэмших нь хойноо байдаг.

Хамгийн том буян бол бусдыг хорлох бус, бусдыг энэрэн хайрлах юм. Хүн,амьтны амийг аварч,байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь том буян мөн.

Буддаг амьд сэрүүн цагтаа  айлдвар сургаалиа хэлж байхад эртний Энэтхэг орны  хүмүүс ихэд ад үздэг байсан гэдэг. Гэтэл Буддаг таалал төгссөний дараа Энэтхэг даяар гашуудаж эдүгээ Будда тэнд ч төрсөн, Будда энд ч гэгээрсэн гээд л хоёр мянганы турш  Буддагаар рекламдаж аялал жуулчлалыг татаж ашиг олохыг хичээдэг болжээ. Эдүгээ Энэтхэг орон одоо болтол Буддагийн сургаалийг ард түмнээрээ шүтэж чадаагүй л байна, Буддагийн кастын эсрэг тэмцсэн тэмцлийг ойлгоогүй л байна. Буддагийн боди сэтгэлийг олох, хоосон чанарыг онох сургаалийг ард түмнээрээ сураагүй л байна.

Будда хоёр мянганы тэртээ : “Шунал, тачаал, үзэн ядалт, ховдог, мунхаг зан л хүнд хор гэм болдог.  Бусдын төлөө гэсэн хүн аз жаргал сайн сайхныг авчрахаас биш гэм хор болохгүй. Бусдыг доромжилж үзэн ядсан хүмүүс л худалч, мэхлэгч нар байдаг. Хүнийг доромжилж адалж үзэн ядах нь нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Нэгнээ гадуурхаж ялгаварлах нь тахин шүтэж дээдэлж явдаг бүхнээ үл хүндэтгэж байгаа хэрэг. Та нарын өөдөө шидсэн чулуу тэнгэрт хүрэлгүй өөр дээр чинь л унана.Тэнгэр бид бүгдэд энэ тэнцүү ханддаг, эцэг хүн шиг хэнийг ч ялгаварладаггүй. Газар шороо ч мөн хэнийг ч ялгалгүй үр шимээ хүмүүст хайрладаг. Энэ дэлхийн хүн бүр нэг агаараар амьсгалдаг. Гол мөрөн ч бас бүгдийн маань цангааг тайлдаг. Байгаль дэлхий хэнийг ч ялгадаггүй. Гэвч хүмүүс бид яагаад нэг нэгнээн гадуурхан ялгаварладаг юм бэ? Бусдын зовлон шаналлыг ойлгодог хүн л хэн хэнээс илүү хувраг болох эрхтэй. Энэ дэлхийн хүн бүрт ухамсар гэж буй. Ухамсар сайжрах тусам хүн өөрийгөө хүндэлж эхэлдэг. Гол олноороо урсаж ганц далайд цутгадаг. Нэгэнт далайд цутгасан бол хаанаас эхтэй ямар гол вэ гэдэг нь хамаагүй болдог. Үүнтэй адил өнгөрсөнөө ардаа орхин үнэний эрэлд гарч шинэ зам мөр хөөж байгаа бярман, дайчин, худалдаачин, ядуус гээд хэний ч болов язгуур үндэс угсаа эцэстээ ямар ч хамаагүй болно. 

Хүн бүрийн цус улаан өнгөтэй, нулимс шоврог амттай. Алагчаалж ялгаварлах нь нэг нь нөгөөгөө захирч дээрэлхэх гэсэн хүмүүсийн сэдэл юм. Би аюул занал, хүмүүсийн дургүйцэлтэй нүүр тулах нь мэдээж. Гэхдээ шударга үнэн биднийг урам зоригоор тэтгэж байх болно. Өөрийн болон нөхрийнхөө ээж, аав төдийгүй үр хүүхэд хамаатан саднаа ачилж явах нь таны амьдралын салшгүй хэсэг. Зөвхөн хар амиа хичээн амьдарч болохгүй, эд баялаг аз жаргал амжилт бүтээл бүхнээ хуваалцах хэрэгтэй. Архи дарс, мөрийтэй тоглоомоос холуур яв. Хүмүүст ачлал энэрэлтэй хандаж хариу талархаарай. Аж төрөх даруу ёсыг дор бүрнээ хэвшүүлж мөрдөх нь зүйтэй. Хуврагаар хөтлүүлэн бясалгал хийж байгаарай. Ингэснээр сэтгэл тавгүйтэл, уур бухимдлаас ангид оршиж мөнхийн амгаланд хүрэх юм.  Өглөө бүрийг шинэ амьдралын эхлэл хэмээн санаж явах хэрэгтэй. Өдөр тутмын үйл бүр тань дээдийн ач холбогдолтой. Бид бие биедээ талархаж амьдрахыг мартсан, бусдаас хамааралтай гэдгээ ч мартах учиргүй юм. Ой мод, цэцэг навч, цэвэр агаар, цэнгэг ус, цэлмэг тэнгэр эдгээрийг та бид бий болгоогүй, бид байгаль эхдээ талархаж явах учиртай. Амьдралаас суралцсан бүхэндээ талархаж сурах хэрэгтэй. Сэтгэлаа хангалуун байлга. Ихийг сурч мэдээгүй ч эрүүл энх яваадаа талархах хэрэгтэй. Хэдий дордсон байлаа ч амьд яваадаа талархах хэрэгтэй. Бусдад талархаж амьдрах юм бол хүмүүний амьдрал ямар яруу тансаг болохыг бүрэн гүйцэд ухаарсан гэсэн үг” хэмээн айлджээ. Энэхүү Буддын сургаал нь орчин үед ч гэсэн хүчинтэй бөгөөд үнэ цэнэтэй хэвээр байна.

Учир иймд хүмүүс бид амьд байгаа цагтаа сурах ёстой сургаалиа судалж, ач тустай зөв эрдэм мэдлэгийг эзэмшиж,хийх ёстой буянт ажлаа бүтээж,хэлэх ёстой талархлын үгээ харамгүй хэлдэг байх хэрэгтэй.  Хорвоогийн жам хатуу гэдгийг хорвоо өөрөө бидэнд сануулсаар байдаг. Өчигдөрхөн уулзсан хүн өнөөдөр үгүй болчихсон байдаг. Маргааш юү болохыг хэн ч мэдэхгүй. Анд нөхөд, ахан дүүс биднийг орхисоор л байна. Ертөнц мөнх бус гэдгийг ертөнц бидэнд хором бүр ойлгуулсаар л байна. 

Дэлхий ертөнц хүмүүс биднийг урьдын адил ивээсээр байна. Өглөө бүхэн нар мандаж, хур бороо орж, цэцэг ногоо дэлгэрч, агаар нь амьсгалахад сайхан, ус нь уухад тунгалаг цэвэр байсаар байна. Дэлхийн нөөц хэмжээ хязгаартай гэдгийг дэлхий бидэнд сануулсаар байна.

Харин хүмүүс эх дэлхийгээ хайрлаж хамгаалж чадаж байна уу. Эх дэлхийгээ ухсаар баялгийг нь зөөсөөр ус нь ховордож баялаг нь хомсдож байна. Хүмүүс энэ бүхнийг ер анзаарахгүй юм. Хүмүүс энд тэндгүй үйлдвэр, уурхай байгуулж газрын гүний усыг ховх соруулж дэлхийгээ бохирдуулсаар байна. Хүн төрөлхтөн одоо бүр дэлхийн тойрог зам орчмын сансарыг хүртэл хиймэл дагуул хэмээх төмөр хогоор дүүргэж бохирдуулсаар байна. Удахгүй Марс гаригийг бохирдуулахаар бэлдэж байна.Төр улс байгаль хамгаалах хууль гаргадаг боловч түүнийгээ мөрддөг хүмүүс гэж байна уу. 

Хүмүүс энэ дэлхийн амьтан, хорхой шавьжийг олноор нь хөнөөж, мод ургамалыг устгасаар олон төрлийн халдварт өвчин дэлхийгээр дүүрчээ. Нэг жилд дэлхий дээр 13 сая хүн халдварт өвчнөөр үхэж байна. Хүмүүс лусын хорлолболно гэдгийг мэддэггүй бололтой. Хүмүүс өөрсдийгөө эх дэлхийн эзэн хэмээн буруу ойлгожээ. Хүмүүс мод ургамал, уул ус, хангай дэлхийтэйгээ хамт амьдрах ёстой гэдгээ ойлгосонгүй. Хүмүүс “би энэ дэлхийн эзэн” хэмээн эндүүрчээ. Хүмүүс үйлийн үр эндүүрдэггүй, үйлийн үр хамгийн хүчтэй гэдгийг ойлгосонгүй. Хүмүүс сайн үйл хийвэл жаргал ирдэг, муу үйл хийвэл зовлон ирдэг гэдгийг ойлгосонгүй. 

Хүмүүс урьдын адил дайн байлдаан хийж, байгалийн баялгийгхайр найргүй тонон дээрэмдэж, дэлхийгээ устгаж амин хувийн ашгаа дээдэлж амьдарсаар байна. 

Эдүгээ манай дэлхий дээр 8 тэрбум 400 сая хүн амьдарч байна. 2000 жилийн өмнө дэлхий дээр 300 сая хүн л амьдарч байсан. 200 жилийн өмнө дэлхий дээр 1 тэрбум хүн л амьдарч байсан. Эдүгээ нэг жилд дэлхий дээр 155 сая хүүхэд төрж байна, 60 сая хүн үхэж байна. Нэг өдөрт 387 000 хүүхэд төрж байна,150 000 хүн үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 854 сая хүн өлсөж байна. Эдүгээ дэлхий дээр 788 сая хүн ундны цэвэр усаар дутагдаж байна, 600 000 хүн ундны усны дутагдлаар үхэж байна. Дэлхийн бүх бүсгүйчүүдийн 70.0 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Дэлхийн бүх гэр бүлийн 75.0 хувь нь салж сарниж байна. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйл алдагдаж байна. Ёс зүй, зан заншил үгүй болж байна. Эдүгээ дэлхий дээр 45 сая эмэгтэй аборт хийлгэж байна. Эдүгээ дэлхий дээр жилд 1.0 сая гаруй хүн амиа хорлож үхэж байна.Эдүгээ дэлхий дээр нэг секундэд 3 хүн үхэж байна.

Хорьдугаар зуунд гэхэд л дэлхий дээр нийтдээ 1200 дайн болжээ. Хорьдугаар зуунд дайнаас болж 260 сая хүн үхжээ. Яг одоо дэлхийд хэд хэдэн том бага дайн болж байгаагийн хамгийн том нь Орос Украины дайн болоод байна. Орос,Украины талууд энэхүү дайнд 1 сая 500 000 цэргээ алдаад байна. НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгий дайны уршгаар 2022 - 2025 оны хооронд Украины 12 940 энгийн иргэн амь үрэгдэж, 27 836 энгийн иргэн шархдаж, 682 хүүхэд амь үрэгджээ. 

Орос улс аль эрт Петр хааны үед 1700 оноос эхэлж бусад орнууд руу газар нутгийг нь булаан эзлэх дайныг 300 жилийн турш хийж хорьдугаар зуун гэхэд хоёр зуун мянган квадрат км хүрэхгүй газар нутагтай байсан Московит 22 сая квадрат км газар нутагтай том гүрэн болтлоо томорчээ. Хорьдугаар зууны сүүлчээр Зөвлөлт улс задарсан. Гэтэл Орос улс эдүгээ дахин хуучин Зөвлөлт улсын газар нутгийг буцаан авах дайныг эхлүүлээд байна. Оросуудын газар нутгийн шунал нь хэдэн зуунаар үргэлжлээд яасан ч дуусдаггүй юм. Гэтэл 35 сая квадрат км газар нутагтай байсан Их Британи гүрэн эдүгээ колони орнуудадаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь олгоод өөрсдөө 242 000 квадрат км арал дээрээ амар жимэр сайхан л амьдарч байнэ. 33 сая квадрат км газар нутагтай байсан  Их Монгол улс эдүгээ 1.5 сая квадрат км газар нутаг дээрээ амар жимэр сайхан л амьдарч байна.

2023 онд Палестинд“Хамас” бүлэглэл Израйлийн эсрэг дайн хийж 1200 израиль иргэн алагдаж,261 израильхүн барьцаалагджээ. Эдүгээ Хойд Солонгос цөмийн баллистик пуужин туршиж, 12 000 цэргээ Украин руу явуулж Оростой хамтарч дайн хийж байна. Энэтхэг, Пакистаны хил дээр эдгээр  хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн болсоор байна. Иран цөмийн зэвсэг хөөцөлдөж дэлхийн исламын экстремизмын төв болоод байна. Дэлхий урьдын адил тогтворгүй болж, энхийн гэрээг зөрчих явдал гарсаар байна. Дайн, өвчин, өлсгөлөн, осол, амиа хорлолт, абортоос болж дэлхий дээр олонсая хүн үхэж үрэгдсээр л байна. 

Хүмүүс яагаад дайн хийж бие биенээн хөнөөдөг юм бэ? Уур, шунал, их гүрний дээрэнгүй үзэл, геноцид. арьс өнгөөр ялгаваралах үзэл, соёл шашны зөрчил, хүчирхийлэл, буруу үзэлзэргээс болж улс гүрэн,хүмүүс дайн хийж байна. Хүн төрөлхтөн энх тайвныг эрхэмлэхийн оронд эзэрхэг түрэмгий дайн хийсээр байна. Дайнд бэлтгэсээр байна. Дэлхийн хүчирхэг улсууд ямар их хөрөнгө хүчийг  цэрэг, батлан хамгаалах салбарт  зарцуулж байна вэ. Дэлхийн хүчирхэг том улсуудын зөвхөн 2024 оны нэг жилийн  цэргийн салбарын төсвийг аваад үзье.

1.АНУ  997 тэрбум ам.доллар, 2.Хятад  улс314 тэрбум ам.доллар, 3.Орос улс 149 тэрбум ам.доллар, 4.Герман улс 88.5 тэрбум ам.доллар,5.Британиулс 81.8 тэрбум ам.доллар. 6.Энэтхэг улс 86.1 тэрбум ам.доллар, 7.Саудын Араб80.3 тэрбум ам.доллар, 8. Франц улс 64.7 тэрбум ам.доллар зарцуулж байна. Хөгжиж байгаа Алжир улс 21.4 тэрбум ам.доллар, Катар улс хүртэл 9.7 тэрбум ам.доллар зарцуулж байна. 

Дэлхийн улсууд  бүхэлдээ нэг жилд / 2024 он /   2 их наяд 718 тэрбум ам.долларыг цэргийн салбарт зарцуулжээ. Ямар их хөрөнгө хүч вэ. 

Энэ их мөнгөөр дэлхийг бүхэлд нь ногооруулаад дэлхийн хүмүүсийг  өлсгөлөн, өвчнөөс нь салгаж,орон сууц, ажлын байраар хангах боломж байсан юм биш үү. Гэтэл хүн төрөлхтөн одоо болтол өвчин, өлсгөлөн, дайн, тахал, цэвэр ус, хүнсний дутагдлаасаа ч салж чадаагүй байдаг.  Хүн төрөлхтөн хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнийг ч анагааж чадаагүй байдаг. Ганц жишээ хэлэхэд зөвхөн “Ковид-19” цар тахлаас болж   манай дэлхийн  6 сая 900 000 хүн амь насаа алдаж, 616 сая 587 000 хүн ковид тахлаар өвчилсөн ажээ. 

Анх чулуу, төмрөөр жад, сэлэм, хутга хийж байсан хүн төрөлхтөн эдүгээ цөмийн зэвсэг, тив алгасах пуужин, танк, нисэх онгоц, лазерийн хүчит зэвсэгтэй аймшигтай амьтад болцгоожээ. Дэлхийн их гүрнүүд дэлхийг хэдэн зуу дахин  хөнөөх чадалтай зэвсэгтэй болжээ. Цэнхэр дэлхий маань дарьтай торх шиг болжээ.Цэнхэр дэлхий маань дэлбэрэх гэж байгаа гариг шиг болжээ. 

Дэлхий дээр  эдүгээ нийтдээ цөмийн хошуу 13 000 байгаа нь дэлхий өөрийгөө сөнөөхөд тун ойрхон байгаа бөгөөд дарьтай торх дээр сууж байна гэсэн үг.  Орчин үеийн цөмийн зэвсэг 1945 онд Японы хотууд дээр хаясан цөмийн бөмбөг / энэ анхны цөмийн бөмбөгний хүч  20 килотонн байсан / -өөс гурван зуу дахин хүчтэй хор хөнөөлтэй болоод байна. 1 килотонн гэдэг 1000 тонн тротил дэлбэрсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Орчин үеийн атомын нэг бөмбөгний хүчин чадал 550 килотонн болоод байна. Дэлхийд хамгийн их цөмийн хошуутай улс бол Орос улс юм. Зөвлөлт улс 1990 онд 13 000 цөмийн хошуутай байжээ.

Одоогийн байдлаар дэлхийд хамгийн олон цөмийн хошуутай улсууд  бол: Орос улс   6255  ,АНУ  5550,  Хятад улс   350, Франц улс  290, Британи улс  225, Пакистан улс 165,  Энэтхэг улс  156  цөмийн зэвсэгтэй   байна. Хамгийн сүүлд Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй орон боллоо. Цөмийн зэвсгийг эдүгээ хэрэглэж цөмийн дайн дэгдээж болзошгүй орон бол Орос улс,  Хойд Солонгос хоёр болоод байна. 

Өнөөгийн дэлхий цөмийн бөмбөгний том агуулах болжээ.  Хэрэв нэг жилд хүн төрөлхтөн цэргийн салбарт  зардаг 2,7 их наяд ам долларыг анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи,  сургууль, эмнэлэг, орон сууц, бүтээн байгуулалтад зарцуулсан бол хүн төрөлхтөн өдийд диваажинд амьдрах байсан бус уу. Гэтэл хүн төрөлхтөн сүүлийн 500 жилийн турш  тасралтгүй дайн хийж,зэр зэвсгээ улам их хор хөнөөлтэй болгосоор л байна. Хэзээ хүн төрөлхтөн дайнаас татгалзаж энх амгаланг эрхэмлэх юм бол доо. 

Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл.  Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ  хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой.

Хамаг амьтан өвчин зовлонгүй,  дайн дажингүй, эрүүл саруул,э  нх амгалан   болох болтугай. 

              Доржийн СҮХБААТАР   /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 43 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 53 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 47 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 50 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 51 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 53 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 54 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 59 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 2 цаг 0 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 1 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 4 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 7 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 9 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 10 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 52 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 2 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 3 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 3 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 6 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top