x

Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдэв

Хятад Улсын Худалдааны яам өнөө өглөө мэдэгдэл гаргаж, АНУ-ын зүгээс Хятадыг онилсон олон шатны хязгаарлалтын арга хэмжээ авсан нь Женевт хийсэн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний үеэр хүрсэн хоёр талын тохиролцоог ноцтой зөрчиж байна гэж мэдэгдлээ.

Хятадын талын мэдээлснээр АНУ-аас хэрэгжүүлсэн арга хэмжээнд хиймэл оюунд зориулсан чипний экспортод хяналт тавих шинэ журам гаргах, чипний дизайны программ хангамжийг Хятадад худалдаалахыг хориглох, Хятад оюутнуудын визийг хүчингүй болгох зэрэг үйлдлүүд багтаж байгаа аж. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч эдгээр алхамыг 2024 оны нэгдүгээр сарын 17-нд хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, харилцан ойлголцолд хүрсэн тохиролцоог илт зөрчсөн хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр цааш нь, АНУ хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тодорхойгүй байдал бий болгож, шинэ маргаан өдөөж байна хэмээн мэдэгдээд, өөрийн буруутай үйлдлээ эргэцүүлэн бодохын оронд Хятадыг тохиролцоо зөрчсөн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байгааг шүүмжилсэн байна. Хятад улс энэхүү гуйвуулсан мэдээллийг эрс няцааж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Хятадын тал Женевийн хэлэлцээний үр дүнд хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлж, хариуцлагатай байр суурь баримталсаар ирсэн бөгөөд АНУ-ыг хамтран ажиллаж, буруу шийдвэрүүдээ засаж залруулахыг уриалсан байна. Хэрэв АНУ цаашид Хятадын хууль ёсны эрх ашгийг хохироосоор байвал шаардлагатай тохиолдолд Хятад улс хатуу арга хэмжээ авахаа анхааруулжээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 13 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 35 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 43 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 58 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 14 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 20 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 31 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 34 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 45 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 48 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 52 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 59 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 50 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 10 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 4 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 10 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 13 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 15 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top