x

АТГ: 669 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж, 377-г хянан шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 669 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, тэдгээрээс 377 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Үлдсэн 292 нэр дэвшигчийн мэдүүлэг одоогоор хяналтын шатанд үргэлжилж байгаа тухай АТГ мэдээллээ.

Мөн энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 75 гомдол, мэдээлэл ирүүлснээс 64-г нь шалгаж, шийдвэрлэсэн байна. Эдгээр гомдлын хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 20, 23 дугаар зүйлсийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлжээ.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд төрийн 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна. Энэ нь хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албанд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодит ажил гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гитлерийн Атлантын хэрэмд цоорхой гаргах зорилготой “аварга галын дугуй” Панжандрумын түүх 17 мин Челси баг 30 сая фунтын үнэтэй Лиам Делапыг өөртөө хэрхэн татаж чадсан бэ? 21 мин Трампын шинэ хил хамгаалалтын хориг Куба, Харвард, Латин Америкийн диаспорагийн дунд шүүмжлэл дагуулж байна 23 мин Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр урласан сүлжмэл эдлэлийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдэнэ 27 мин Уулархаг нутгаар бороо орж, тал хээрийн нутгаар салхи шуургатай сэрүүхэн өдөр болно 28 мин Цахилгааны засвараас шалтгаалан хэрэглээгээ түр зохицуулахыг анхааруулж байна 29 мин Богдхан уулын ойн хортонтой тэмцэх ажиллагаа эхэллээ 31 мин УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 31 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголд илрүүлэн саатуулав 33 мин 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна 35 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцлээ 12 цаг 12 мин Нийтийн тээврийн 20 чиглэлийн автобус 5:30 цагаас иргэдэд үйлчилж эхэлжээ 12 цаг 15 мин Архангай аймагт хаврын тариалалт 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 12 цаг 17 мин 1915-1916 оны хүн амын тооллогын баримтуудыг багтаасан есөн боть бүтээл танилцуулагдлаа 12 цаг 18 мин Барилга, дэд бүтцийн олон улсын арбитрын нээлт боллоо 12 цаг 19 мин Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 12 цаг 20 мин Архангай аймгийн Политехникийн коллеж 1309 суралцагчтайгаар хичээлийн жилийг амжилттай өндөрлүүллээ 12 цаг 21 мин Архангай аймагт зорчигч тээвэр буурч, ачаа тээвэр эрс өсжээ 12 цаг 22 мин Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Агуйт ууланд боллоо 12 цаг 23 мин Зам тээврийн ослыг дрон, AI технологиор шийдвэрлэх боломжийг хэлэлцлээ 12 цаг 23 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко...
Top