x

Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна

Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэж магадгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж байна. 

Их Британийн Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Мейерсийн хэлснээр, A23a гэдэгг нэртэй мөсөн уул өмнө нь хэдэн сарын турш далайн доорх уулыг тойрон гацаад байжээ. Гэтэл одоо Атлантын далайн өмнөд хэсэгт орших, Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж магадгүй байна.

Одоогоор мөсөн уул урсгалыг даган хөвж байгаа бөгөөд арал руу шууд чиглээгүй байгаа ажээ. Гэхдээ урсгалын талаарх удахгүй арлыг чиглэх магадлалтай байгаа гэнэ.

“Мөсөн уул бол угаасаа аюултай зүйл. Хэрэв уул бидний хажуугаар өнгөрвөл би үнэхээр их баярлах болно” гэж ахмад Саймон Уоллес Өмнөд Жоржиагийн засгийн газрын “Фарос” хөлөг онгоцон дээр BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “Бид мөсийг олж харахын тулд шөнөжин гэрэлтүүлэгч асааж байгаа, мөсөн уул хаанаас ч гарч ирж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

АНУ-ын Мөсний судалгааны үндэсний төвийн хамгийн сүүлийн хэмжилтээр уг мөсөн уул дэлхийд хамгийн том хэмжээтэй хэвээр байгаа ажээ. Наймдугаар сард хэмжих үед 3672 хав.дөр.км хэмжээтэй байсан нь Род-Айлендаас үл ялиг жижиг, Лондоноос хоёр дахин том гэсэн үг юм. A23a мөсөн уулыг Фильхнерийн мөсөн тавцангаас 1986 онд тасарснаас хойш эрдэмтэд анхааралтай ажигласаар байна.

Өнгөрсөн 12 дугаар сараас мөсөн уул чөлөөтэй хөвж эхэлсэн байна. Эрдэмтэд эхэндээ үүнийг далайн урсгалын дагуу, бүлээн усыг чиглэн хөвнө гэж таамаглаж байв. Тухайн үед Их Британийн Антарктидын судалгааны байгууллага мөсөн уул алслагдсан Өмнөд Жоржиа аралд хүрэх үед задарч, хайлж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Гэсэн хэдий ч хиймэл дагуулын зургуудаас харахад мөсөн уул одоогоор өмнөх “мега уулс”-ын адил бүтцээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд жижиг хэсгүүдэд хуваагдаагүй гэж Э.Мейерс ярилаа. Одоо мөсөн уул урсгалыг дагаж, Өмнөд Атлантын далай руу чиглэх үү эсвэл эх газрын хавтанд хэсэг хугацаанд гацах уу гэдэг нь яг тодорхойгүй байна. “Хэрэв ийм зүйл тохиолдвол арал дээр өсөж үрждэг далайн хав, оцон шувууд голдуу зэрлэг амьтад хооллох газар руугаа очиход саад учруулж болзошгүй” гэж Э.Мейерс хэлжээ.

Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичийн арлуудын засгийн газрын Загас агнуур, байгаль орчны асуудал эрхэлсэн дарга Марк Белчиер пүрэв гарагт CNN телевизээр ярихдаа, мөсөн уулын хөвөх чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Жоржиагийн хувьд энэ нь түгээмэл үзэгдэл боловч бүс нутаг дахь тээвэрлэлт, загас агнуурын хөлөг онгоцнуудад асуудал үүсгэж болзошгүй ажээ. 

Эрдэмтдийн үзэж байгаар, мөсөн уул нь олборлодог түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бус харин мөсөн тавцангийн байгалийн мөчлөгийн дагуу задарч магадгүй байна. Гэхдээ дэлхийн дулаарал нь Антарктидад өөрчлөлтийг бий болгож, дэлхийн далайн түвшин нэмэгдэхэд нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.119.22.140)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (105.119.22.140)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 303 тэрбум төгрөгт хүрэв 8 мин “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалтгаан юу вэ? 9 мин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш 19 мин “Алмасын цав”-д юу болов? 21 мин Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Португалд ялагдлаа 26 мин Nvidia компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо 27 мин Трамп аюулгүй байдлын шалтгаанаар 19 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо 28 мин Г.Амартүвшин, Э.Хүслэн нар дэлхийн шатрын цомд оролцоно 29 мин Төв аймгийн Бүрэн сумын ЗДТГ ажилтнуудын хүүхдэд зориулсан өрөө байгуулжээ 31 мин Монгол Улс Женевт болж буй гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна 33 мин Монгол, БНСУ далайн салбарт хамтран ажиллана 33 мин Монгол Улс дижитал шилжилтийн туршлагаа Токиод танилцууллаа 34 мин ОХУ руу зорчих иргэд шинэ журмын дагуу QR код авч хил нэвтрэнэ 35 мин “Go Mongolia” нэрийн дор Монгол Улс Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна 36 мин Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв 38 мин Гал унтраах техникийн спортын бүсийн аваргууд тодорлоо 39 мин Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа 40 мин Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээнд бэлтгэж байна 41 мин Прокуроруудын бүс нутгийн хуралд цахим гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагааг уриалав 42 мин Гитлерийн Атлантын хэрэмд цоорхой гаргах зорилготой “аварга галын дугуй” Панжандрумын түүх 2 цаг 51 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн тав... Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Голомт б...
Top