x

“Алмасын цав”-д юу болов?

“Алмасын цав”-д юу болов?

Цэнддоо   

 6524   

Адал явдалт хууч зохиолын зохиомж ч өвөрмөц. Жинхэнээсээ, гал тойрон суугаад хөөрөлдөх хачин сонин хуучийг амьсгаа даран чагнах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хууч дотроос хууч төрж учир замбараагүй салбарлан одох мэт боловч өөр хоорондоо салшгүй холбоотойгоор эргэн нийлэх “шоорт стори”-нугуудын комбинаци. Хээрийн хойморт, ойн чөлөөнд түүдэг гал тойрон суугаад “юм юм үзсэн” гэх нэгнийхээ яриаг айдас, бахдал дүүрэн шимтэхэд эргэн тойрны мод бут хүртэл дуугаа хураан чагнах мэт болдог доо. Том хадны арын харанхуй сүүдэр, моддын цаана ч элдэв хий юмс нуугдаад: өөрийгөө мэдэгдэхгүйг хичээн, хууч түүх сонсонгоо: хааяа гэнэ алдаж хүний сонорт өртөөд алдрахыг мэдрэх мэтээр энэ номыг уншина, та.


“Алмасын цав”-д юу болов?

-Шинэ автор, шинэ зохиол, шинэ таашаал-

НЭПКО хэвлэлийн газрын “Халаасны номын сан” цувралаар “Жим Балу. Алмасын цав” хэмээх адал явдалт бэсрэг тууж хэвлэгдэн гарлаа. Цувралын доторх цуврал маягтай бөгөөд ижил зохиомж бүхий “Халаасны түүх”-үүдийн эхнийх аж. Гэхдээ бие даасан өрнөл тайлал бүхий ном. 

    Халаасанд багтах овортой, уйдаахгүй сонин бичлэг зохиомжтой энэ номыг орондоо ч, оффистоо ч, автобусны суудал, цахилгаан шатанд гээд ер нь хаана ч хялбархан уншиж болно. Мөнгө байгаад сансарт төлбөртэй нисэж гэмээнэ дэлхий орчмын тойрог замд зугаатай аялах нэгэн шалтгаан болж бас чадна. 

   Харин “Машин жолоодож байхдаа уншиж болохгүй” гэдгийг НЭПКО зориуд анхааруулж байгаа. Хэрвээ та, жолоо барьж байхдаа уншаад гэнэт инээд алдан хаазаа гишгээд, өмнөх машиныхаа гүүприйг сэвтээвэл НЭПКО огт хариуцлага хүлээхгүй гэдгээ тодорхой хэлсэн !

   Зохиолын үйл явдал тун саяхан буюу Ковидын хойтон жил Эрээн боомтод ирсэн Монгол ганзагачдаас эхэлнэ. 

-Эцэг өвгийн үйлийн үрийг үр ач нь амсах ёстой юу, тэдний амьдадаа дуусгаагүй өглөг авлага, өгөө авааны үр өнөөгийн залуус дээр боловсорно гэж байх уу гэдэг асуулт Эрээний дэлгүүр дунд урган гарна. 

    Улмаар хэдэн зууны тэртээх өвөг дээдсийнх нь адал явдал руу урсан орох ба Хятад, Орос хүмүүс ч орж ирээд Хөх хот, Улиастай, Бийскийн аян замын адал сонин, ад чөтгөр, алмас бэрд, дээрэм тонуул руу урсан орно.

   Энэ ертөнцөд үйлдсэн үйлийн үр нөгөө ертөнцөд хэрхэн боловсрох нь сонин ба Эрлэгийн хүлээлгийн танхимд хуучин танилуудтайгаа уулзах ямар байдгийг бас уншиж болно. Цаашлаад, чөтгөрүүд ч бас санасан шиг пад хар нөхөд бас биш бөгөөд наргиан хөгжөөнтэй, өөрийн дүрэмтэй, бас нэр төрөө гэх үзэл санаатай ертөнц байхыг үзнэ. Зарим хүн “Чоно л харагдвал алаад байх ёстой” гэж үздэг шиг “Чөтгөр л тааралдвал дараад тонилгоод” байх нь шударга уу гэсэн асуулт ч бас гарна. 

   Монголчууд л болсон хойно ямар ч юмыг туйлшруулах дуртайгаараа “нутгийн чөтгөрийг унаган төрхөөр нь хадгалах ба барих биегүй учраас“соёлын биет бус өв мөн” гэж үзээд ЮНЕСКО-д бүртгүүлэхийг санаачилсан тухай наргиантай стори ч бас байх юм. Ийм жижигхэн номд ийм олон адал явдал яаж багтаагаа вэ гэдэг нь сонин. 

    Номын чимэг зургийг Хиймэл ухаан буюу AI –д үүрэг өгч зуруулсан нь өөр нэг сонин болов. Хиймэл ухааны давуу болоод сул талууд урган гарсныг тэр хэвээр нь зориуд үлдээсэн нь оюун ухаант бодгаль биет хүнийг ямар ч Хиймэл ухаан гүйцэхгүй гэдгийг харуулах санаа юм. Орос жинчин, чөтгөр зэргийг өрнөдийн орчин цагийн төсөөллөөр зурсан байгаа нь манай хиймэл ухаан хөгжүүлэгчдэд хийх юм их байгааг харуулав.

    Толилуулан буй “Алмасын цав” нь төрөл жанрын хувьд “аймшгийн зохиол”-д хамаарах талдаа боловч бичлэг зохиомж нь үлэмж наргиантай учраас хэн ч айдсыг мэдрэхгүйгээр шимтэн уншина. Магадгүй юм, зохиолыг уншиж дууссаны дараа та ад чөтгөр, хий юмсын ертөнцөөс айх айдсаа давчихсан сууж байх ч юм билүү?

     Адал явдалт хууч зохиолын зохиомж ч өвөрмөц. Жинхэнээсээ, гал тойрон суугаад хөөрөлдөх хачин сонин хуучийг амьсгаа даран чагнах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хууч дотроос хууч төрж учир замбараагүй салбарлан одох мэт боловч өөр хоорондоо салшгүй холбоотойгоор эргэн нийлэх “шоорт стори”-нугуудын комбинаци. 

    Хээрийн хойморт, ойн чөлөөнд түүдэг гал тойрон суугаад “юм юм үзсэн” гэх нэгнийхээ яриаг айдас, бахдал дүүрэн шимтэхэд эргэн тойрны мод бут хүртэл дуугаа хураан чагнах мэт болдог доо. Том хадны арын харанхуй сүүдэр, моддын цаана ч элдэв хий юмс нуугдаад: өөрийгөө мэдэгдэхгүйг хичээн, хууч түүх сонсонгоо: хааяа гэнэ алдаж хүний сонорт өртөөд алдрахыг мэдрэх мэтээр энэ номыг уншина, та.

    Харин өрөөний булан, моддын сүүдэр, хадны хонгилд нуугдагсдыг мэдрээд айхын оронд тэдний хөгтэй байдлыг анзааран инээд чинь хүрнэ. Өөрийг нь хараад шоолоод, инээгээд байгаа этгээдийг чөтгөр яахин хорлож дийлэх? Шоолуулсан чөтгөр ичээд явчих. 

    Дээр үед манай нутгийн хоёр хүн гүйдэлтэй газраар явж байтал бүрэнхий болж гэнэ ээ. Нэг нь хий юм хардаг, үзмэрч “О” гэдэг байж. (Манай тэр зүгт мэргэн түргэн хүнийг биш, хий юмыг анзаараад байдаг чадвартай хүнийг л үзмэрч гэдэг байв) 

   Гэнэт үзмэрч О гуай тачигнатал инээгээд унажээ. Цуг явсан хүн нь гайхаж, чөтгөрт хорлогдоод галзуурчихлаа л гэж бодож. Гэтэл О гуай

-Ха ха ха... ганц дугуй уначихсан “юм” явж байна. Байж байгааг нь, элэг авчих шахлаа гэсэн гэдэг. Цуг явсан хүн нь ч нэгийгээ инээгээд байхаар тайвшраад цааш явжээ гэсэн энэ стори-гоор апэртийв бариад, зохиогч Жим Балу-гийн “Алмасын цав” номын нэгэн бүлгийг толилуулъя. Энэ түүхийн өмнө ба хойно юу байсныг номоос нь уншчихаарай, хөгшөөн!

 

Чөтгөрч эмгэн ба Ойгүй Жаамаа

...Үлгэр түүх амьдралд хэчнээн чухлыг нэгэнт ярьж эхэлснээс хойш, “Чөтгөрч эмгэн”, “Ойгүй Жаамаа” хоёрыг тойрвол нүгэл болно. Сонин хочтой энэ хоёр хүн хоёулаа миний өвөг дээдэс болой. Манайхны дээд өвөгт хэтэрхий ойтой, ерөөсөө ой тогтоолтоор “нойл” нэг, нэг хүн байжээ. Хоч нь“Чөтгөрч эмгэн”,“Ойгүй” буюу ой санамж муутай Жаамаа гэх. 

     Ойгүй Жаамаа бяр чадал сайтай, өлчир эр учраас түүнийг аян жинд авч явах хүн мундахгүй байжээ, эхэндээ. Гэвч замын турш дуугаа хураадаг, таван үгний солиогүй амьтан гээд голоод байх болж. Манай хүн ой муутай ч гэсэн оролдлого сайтай нэгэн байжээ. Нутгийнхаа үлгэрч өвгөнд идэшний үхэр амлаад, “Долоон бор оготно”-ы түүхийг дахин дахин хэлүүлж баймаажин бараг л бүтнээр нь цээжилжээ. 

    Уг сүртэй ч юм биш, эрт цаг 7 бор оготно байгаад, жаахан тос олоод, тэрийгээ булаалдаад нэгийгээ алчихдаг ч билүү, нэг тийм богинохоон, долоо наймаас хэтрэхгүй өгүүлбэртэй түүх. Гэвч “Ойгүй” Жаамаад долоон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл цээжээрээ бодохоос ч хэцүү байж их зүдэрч, турж эцсэн гэдэг. Манай нутагт паянгүй хүн байгаагүйн дотор ойгүй Жаамаагийн үлгэр тогтоосон түүх ч бие даасан стори. Яриад өгчих үү? Тэг гэсэн үү?

    Ойгүй Жаамаагийн явдал нутаг орныхоо түүхэнд ч орсон хэрэг. “Чөтгөрч эмгэн” гэгдэх элэнц эмээ маань хуучилдаг сан “Яагаав, Ойгүй Жаамаа үлгэр цээжилдэг хавар болсон явдал...” гэж ирээд л. 

    Эмээ тэр хавар, нэг их шуургатай өдөр, аргал түүж яваад том хөх даавуу хийсэж явахыг харжээ. Хөх даавуу айлын гадуур хийсэж өнгөрөх гэснээ гэнэт эргээд гэр лүү нь орчхож гэнэ. Иймэрхүү юман дээр муу нэртэйгээрээ чөтгөр л хэлмэгддэг хойно, эмээ маань тэгж л бодож. Хавар цагийн тамир муутай чөтгөрийг дарах юухан байхав, ганц хоёр тарниар л тонилгочихно гэж сэтгээд, араг савраа хээр хаячхаад гэр лүүгээ харайлгажээ. Харин намар цагийн тарга тэвээрэг гүйцсэн чөтгөрийг бол гүрэм хийж байж л номхотгодог байсан гэлцэх. Гэснээс, зарим нэгнээ манайхан “Хүний мууд дуртай амьтан” гэж нүд үзүүрлэдэг дээ, тэрэн шиг элэнц эмээ маань “чөтгөрийн муу үзэх дуртай” сонин хүн байжээ.

    Ингэхэд эмээ хэрхэн “Чөтгөрч” болсон сториг ярихгүй бол энэ түүх цаашаа явах аргагүй болчихлоо. Эмээ маань ер бусын ой санамжтай, юмыг нэг сонсоод л тогтоодог гэдгээ их хожуу мэдсэнээс энэ түүх эхэлдэг. Яасан гэхээр, ах лам Молом баньдхай нь гавжийн дамжаа барихаар болж, бүсгүй дүүгээрээ хэдэн сар тогоо бариулжээ. Эмээ ч хоол ундыг бэлдээд, Баньдхай ч номоо уншаад л бэлдээд байж. Дамжаа барих гэдэг одоогийнхоор бол Буддын гүн ухааны доктрантураа дуусгаж, хамгаалах л юм аа, даа. Санасан дээрээ хэлэхэд, лам нар номоо уншихдаа нэг их тод биш ч хүнд дуулдахаар хэлж уншдаг гэдгийг сануулахгүй бол энэ түүх цаашаа явахгүй.

      Баньдхай лам гавжийн дамжааныхаа урьдчилсан хамгаалалт дээр ном хаялцаж байв. Мэтгэлцээн л юм даа, энэ бол. Сүмийн гол танхимд лам нараас гадна, Баньдхайн “улаан фэн” болсон сүсэгтэн шавь нар пиг дүүрэн. Ах лам гялалзтал ном хаялцаж байгаад “Банзрагч” хэмээх адармаатай судраас хэтэрхий уртаар эшилсэн биш, гэнэт гацаадахжээ.Ламын хэл нь амнаасаа яльгүй цухуйгаастай, хоёр гар, нэг хөл нь агаарт махийгаастайгаа яг киноны “стоп кадр” гэдэг пауз шиг болоод, ёстой нөгөө “номын агаарт царцав” гээч болж. 

    Хэрвээ та Буддын лам нарын философийн мэтгэлцээн буюу “ном хаялцах”-ыг харсан бол хэл ам, гар хөл зэрэг ажиллаад, Кун-Фу энэ тэр хийж байгаа аятай, сарвалзаад байдаг даа. Ер нь Кун-Фу-г Шаолин сүмийнхэн үүсгэсэн гэдэг дээ. Тэд нар эхэндээ зүгээр л ном хаялцан онолын маргаан хийж байгаад, санаандгүй нэгнээ цохиод өвтгөсөн хэрэг. Нөгөөх нь уурлаад хариу цохисон, гэтэл эхнийх буцаагаад гөвшсөн байж таарна. Үүнийг харсан багш нь “Ном сурахгүй хэдэн хоолны савыг зүгээр тэжээж байхаар, энийг нь ашиглаад зодооны урлаг болгож хөгжүүлье. Хойч үеийн лам нар кунфугийн төлбөртэй курс дамжаа нээгээд, сүм хийдийнхээ санг арвижуулна биз” хэмээн сэтгэсэн байх гэж бодогддог. 

     Хэл ам, гар хөл нь гэнэт хий агаарт ер бусын байдлаар гацахыг харсан лам нар “нэг юм болохоо байлаа” гэдгийг анзаарсан бол, сүсэгтэн олон Баньдхай багшийн үзүүлж буй номын шид хэмээн улам ч ихээр бишрэв.

     Гэтэл хурсан олны дундаас бүсгүй хүний хоолой цангинан “Банзрагчийн тарни”-ийг яг мартагдсан хэсгээс нь уншиж, сая сэхээрсэн Баньдхай номоо амжилттай үргэлжлүүлэв. Сүсэгтнүүд улам л залбирсаар, харин лам нар “ямар Гэлэнмаа, эсвэл Дара-Эх манайд морилж баргийн хүн тогтоодоггүй, Банзрагчийн адармаатай тарнийг айлдав” хэмээн сүслэх, гайхах зэрэгцэв. Хууччуул “Бардам бандиар Банзрагчийн тарни уншуул, бардам хүүхнээр бажгар дурдан оёул” хэмээсээр ирснийг өнөө Ринчин гуай хүртэл зохиол номдоо дурдсан байдаг гээд бодчих!

     Гэтэл Молом бандьхайн тогоочоор хагас жил ажилласан дүү хүүхэн нь тарни сануулсан байж таарав. Тэр хүүхэн үнээ саах, аргал түүхээс өөр эрдэмгүй гэж хошуу нутгаараа итгэсэн нь андуурал болж. 

Гайхаж мэлэрсэн ах лам нь орой ирээд

-Хаана чи Банзрагчийн судар цээжлэв хэмээн асуухад

-Та чинь номоо уншиж байгаа нь энэ гээд цээжлэхээс аргагүй болтол амандаа гүвтнэдэг биз дээ. Өдөр шөнөгүй чихний чийр болж байгаа юмыг цээжлэхгүй гээд ч яах билээ гэсэн гэх. 

-Алив шалгана аа тэгвэл, Очир огтлогч судрыг уншаад орхи. Би орой болгон л уншдаг даа.

-Төвөд нэрийг нь хэлээдэх, та ямар Монголоор унших биш?

-Дорж зодба гэж хэлж дуусаагүй байхад нь “Би ийнхүү сонссон юм... Тэр цагт Бурхан багш Шравасти хотод Ялгуугч хан хүүгийн цэцэрлэгт Анатха Пандидын номын хүрээлэнд...” гэдгээс эхлээд Бурхан багшийн ууган шавь нар, Ананд энэ тэр л Буддагийн лекцүүдийг ингэж тогтоосон байхдаа гэмээр торолтгүйгээр уншив гэнэ.

    Гайхаж мэлэрсэн Баньдхай, баахан номын нэр зааж үзтэл, өөрийнх нь мэддэг болгоныг дүү хүүхэн нь цээжээрээ уншив.

-Чи сахил санвааргүй, жирийн бүсгүй хүн. Бурханы номыг ингэж хамаагүй уншаад явж таарахгүй. Наана чинь багшаасаа тусгай зөвшөөрөл авч баймаажин уншдаг нууц шившлэг хүртэл байна. Цаашид хүн амьтанд засал, буяны журмаар уншиж хэрэггүй. Бясалгах, унших тусгай зөвшөөрөлтэй хүнийг даган тогтоосон болохоор өөрт чинь муу юм болохгүй биз. Иймд наад олон номоо “амьтны тусын тулд” гэсэн сэтгэлээр, зөвхөн өөрөө өөртөө уншиж яваарай хэмээн захижээ.

     Баньдхай ч Буддын гүн ухааны гавьж цолоо хамгаалж, дүү хүүхэн нь гэртээ харьснаар бүх юм бараг л дуусжээ. Баахан бөө нар түүнийг “Эх удган”, нутгийн сүсэгтнүүд “Дара-Эхийн хувилгаан” болгон тодруулж залах гэсэн боловч ахаасаа хатуу заавар авсан тэрээр зөвшөөрсөнгүй. 

   Гэтэл, хавар газар гэсч, элдэв хий юмны гүйдэл хөдлөх цагаар тэр нэг явдал болоогүй бол хэрэг явдал үнэхээр тэгсгээд дуусахаар байж. Эмээ малдаа явж байгаад үдшийн бүрэнхийгээр яалт ч үгүй, “Юм гүйдэг хонхор” хэмээх чөтгөрийн гүйдлээрээ цуутай газраар явж таарчээ. Хээр тугалласан үнээгээ туугаад харьж явтал нялх тугал нь явж өгөхгүй оройтсон байна. Тэндхийн чөтгөрийн дуугарах байтугай гүйлдэх нь мэдэгддэг, тийм аймаар газар. 

  Хамаг юм чөтгөрөөс өөрөөс нь болсон байдаг юм. Бүрэнхий дунд гэнэт хий юм дуулдаж 

    –Энэ хүүхний морийг тушаад үзэх үү гэлцэх нь дуулджээ. Манай нутгийн чөтгөр их адтай. Хүн амьтныг зүгээр нэг хорлож, өвдүүлж, үхүүлэхийн оронд элдвээр зугаагаа гаргах. Заавал нэг хачин хачин юм бодож олоод хүнийг элдэвлэж, алийг нь алдуулж байж санаа амарна. Хорлож сүйд болохгүй ч тоглоом тохуу нь сүнс зайлуулчих дөхнө. Гэхдээ тоглоом даадаг, хариу тохуурхдаг хүнийг бас хүндэтгэдэг наргианчин чөтгөрүүд гэж байгаа... 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 4 цаг 9 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 4 цаг 10 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 4 цаг 11 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 4 цаг 12 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 4 цаг 13 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 13 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 14 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 16 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 17 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 18 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 8 цаг 4 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 8 цаг 5 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 8 цаг 9 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 8 цаг 10 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 8 цаг 11 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 8 цаг 11 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 14 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 15 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top