x

Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд бүтээн байгуулсан Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Усны Компакт гэрээний хоёр том бүтээн байгуулалтын нэг, Монголын анхны томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлыг гэрчлэхээр хуран цуглаад байна. Хаягдал ус дахин боловсруулах энэхүү үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усаа дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг боллоо. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна” хэмээн онцоллоо.

Харин АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ хэлэхдээ, “Энэхүү 462 сая ам.долларын өртөгтэй Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломжийг олгох юм. Төслийн үр өгөөж зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Цэвэр болон дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлснээр дотоодын төдийгүй Америкийн хөрөнгө оруулагчдад ч ирээдүйд Улаанбаатар хотод хөрөнгө оруулж, хамтран ажиллах илүү өргөн боломж, чухал суурь дэд бүтцийг бий болгож байгаа юм. Усны Компакт гэрээний бүхий л үе шатанд бид “Төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө” гэсэн уриа баримталж, нэмэлт санхүүжилт, хугацаа шаардахгүйгээр гэрээг амжилттай дуусгалаа. Энэ хүртэл олон сорилттой тулгарсан ч Америк, Монголын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй тус хөтөлбөр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжлээ.

Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

“Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан юм. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга, жилдээ 18 сая хүртэл шоо метр усыг авч дахин боловсруулан, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ. Энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлог юм.

Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Монголын мянган сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны хүмүүс оролцов.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтайгаар удирдах, цаашлаад хотжилт, хүн амын төвлөрөл зэрэг ирээдүйн олон сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлэхийн сацуу Туул голын экосистемийг тэтгэх мөнгө дүнгээр үнэлж баршгүй ач холбогдолтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Henrywalker (77.81.142.21)
    HONEST REVIEW WITH SMITHWHITE HACK SERVICE I want to sincerely thank the cryptocurrency recovery team for helping me recover my lost funds. After falling victim to a crypto scam, I believed my Bitcoin was gone forever and I felt completely helpless. Fortunately, I decided to seek professional help. The recovery team carefully reviewed my case, kept me updated throughout the process, and worked hard to track the transactions. After some time, they were able to help me recover a large part of my lost cryptocurrency. I truly appreciate their professionalism, patience, and dedication. If anyone has been a victim of a crypto scam and is looking for help, I highly recommend reaching out to a trusted cryptocurrency recovery service. Thank you again for giving me hope and helping me recover my funds. GMAIL: SMITHWHITEHACKSERVICE@GMAIL. COM WHATSAPP +1 559 508 2403
    2026 оны 03 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 51 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 0 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 0 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 1 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 2 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 3 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 4 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 5 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 30 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 32 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 32 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 33 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 37 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 29 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 33 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 36 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 37 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top