x

Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ

Энэ түүврийг шүлгийн орчуулга гэхийн зэрэгцээ түүхэн сэтгэлгээ, философи, үзэл суртал, амьдралын утга учрыг нэгтгэсэн орчуулгын синтез гэвэл зохилтой. Б.Цэнддоо орчуулахдаа эх бүтээлийн мөн чанарыг баримтлах мөртөө, өөрийн өнгөөр “будаж”, бүр “монголжуулсан” өнгө аяс мэдрэгдэнэ. Ялангуяа Вислава Шимборска, Энн Секстон, Киплинг, Чосэр, Вэйкфийлийн бүтээлийн орчуулгаас тод харагдана. Тэрээр А.Пушкины 1825 онд бичсэн нэргүй шүлгийн эхний мөрөөр түүврээ нэрлэжээ:

Амьдрал чамайг араараа тавилаа ч

Айдсаа дагаж үймрээд яана вэ?

Айсуй маргаашийн баяр жавхлан

Араас нь ирдэгт л итгэж амьдраа!

Орос эхийн агуулгыг хадгалахыг мэрийхийн хамт уян хатан, хошин аясаа ч шингээжээ. А.Пушкины итгэл уужим гэгээлэг бол Б.Цэнддоогийн орчуулгаас гашуун үнэн ханхална. Орчуулга гэдэг нь үгчлэн хадах бус, мэдрэмж, сэтгэлийн хөрвүүлэг гэвэл Б.Цэнддоо үүргээ сайн гүйцэтгэжээ. Жишээлбэл, Вилфред Овэний “Дэмий” шүлгийг:

...Бурхан болоочийг наранд нутаглуул
Бор гэртээ богд байхад нь...

гэснээр монгол ахуй, хэллэгийг гайхалтай ашиглажээ. Фронтод амь эрсэдсэн англи цэргийг “бор гэртээ богд” хэлцээр буулгасан нь орчуулга гэхээсээ “шинэ бүтээл” мэт. Орчуулгын ихэнх нь сэтгэл татам, шинэлэг, “Монголын амьсгалтай” болсон ч, зарим шүлгийг монголжуулснаар анхны санаа бүдгэрч (ялангуяа Маркс, Мао Зэдун, Сталин) эхээсээ гажсаны зэрэгцээ орчин цагийн монгол ярианы дүрслэл ашигласан нь ч таарна.

Б.Цэнддоо энэ түүврээрээ зөвхөн яруу найрагчдын дуу хоолойг биш, өөрийн философи, эргэлзээ, зөрчил, үнэмшлийг давхар илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Сонгосон шүлгүүд нь хүчирхийлэл, шашны хийрхэл, төрийн нэр барьсан догматикийн эсрэг агуулгатай бөгөөд хүн төвтэй, хүмүүнлэг үзэл санаатай түүвэр бүтээсэн аж.

Түүвэр Нобелийн шагналт польш яруу найрагч Вислава Шимборскагийн бүтээлүүдээр эхлэх нь таатай. Түүний “Статистикийн мэдээ” шүлгийн орчуулга үүнийг бичигчид гойд таалагдав. Хүмүүний зан авир, нийгмийн хандлагыг зуун хүнээр төлөөлүүлсэн статистик мэдээлэл мэт. Энэ статистик бол тоон мэдээлэл бус ёс суртахуун, амьдралын утга учир, хувь тавилангийн тухай бодрол юм. Энэ шүлэгт жам ёсны дамшиглал, гашуунхошигнол, реализм, философи зэрэгцдэг. Статистик "тооцоо" шиг эхэлдэг ч, гүн ухааны "тооцоо" болж хувирна. “Хагас дээр нэмэх хоёр нь...” гэхээр тоо бодоод байх шиг санагдавч үнэндээ хүн бүр тодорхой бус замналтайг илэрхийлнэ. “Аз жаргалтай нь хорь орчим / Аль эсвэл жаахан илүү” гэдэг мөр багцаа тоо боловч нь хүний сэтгэл хөдлөлийг хэмжих боломжгүй, субъектив шинжтэйг илтгэнэ.

Орчуулга нь Шимборскагийн уран яруу, ухаалаг хошигнол, сэтгэлзүйг монгол сэтгэлгээ, үгэн сүлжээгээр амттайхан буулгажээ. Тухайлбал, Шимборска хуял тачаалын хүлэг зайдагнасан хүмүүнийг егөөдсөн мөрийг “Бөгс нь хөгжсөн хэсгийг нь / Бөөгнүүлээд тоолоход” хэмээн хоржоонтой бас зоригтой орчуулсан байна. Мөн “Өрөвдмөөр төрсөн нь / Ерэн ес” гэж монголчилсноор хүмүүсийн ихэнх нь эмзэг, сул дорой гэдэг эх шүлгийн аясыг сайхан гаргажээ. Орчуулагчийн үг сонголтыг харвал “статистик”-т гүнд нэвтэрчээ. Ялангуяа шүлгийн битүү хошигнол, парадокс, шүүмжлэлт аягийг алдалгүй буулгасан нь бахтай.

Шүлэг “Өөрчлөгдөшгүй ганц статистик нь зуугуулаа үхнэ” гэж төгсөнө. Энэ мөр шүлгийн утга санааг базаж, хүн олон янз, ялгаатай ч эцэстээ үхэл гэдэг ганц төгсгөлтэйг шулаахан бас хатуухан хэлдэг. Шимборскагийн хэлэх гэсэн санаа энэ байлаа.

Эхтэй хийсэн харьцуулалт

Түүвэрт багтсан Шимборскагийн “Статистикийн мэдээ”-ний англи эх A Contribution to Statistics нэртэй. Орчуулагч Шимборскагийн шүлгийн гол санаа, бүтэц, өнгө аяс, утга агуулгыг хадгалсан гэдгийг дээр дурдсан. Гэхдээ орчуулгад зарим нэг илэрхийлэл, өөрчлөлт бий, гэлээ гээд алдаа бус аа. Доор хэдэн жишээ авч үзье:

1. "Хагас дээр нэмэх хоёр нь"

  • Англи эх: Those who always know better: fifty-two.
  • Орчуулга: "Хагас дээр нэмэх хоёр нь". Англи эхийн "fifty-two" буюу 52 гэдэг тоог "Хагас дээр нэмэх хоёр нь" гэсэн нь монгол хэлний онцлогт тохируулан утгыг нь хадгалжээ.

2. "Цаг зав үрэхгүй юманд"

  • Англи эх: "Ready to help, if it doesn’t take too long."
  • Орчуулга: "Цаг зав үрэхгүй юманд". Англи эхийн "if it doesn’t take too long" гэсэнийг ингэж оноосон нь агуулгыг хадгалаад зогсохгүй илүү товч, тодорхой болсон мэт.

3. "Атаа жөтөөгүй цагаан бишрэгч"

  • Англи эх: "Able to admire without envy: eighteen."
  • Орчуулга: "Атаа жөтөөгүй цагаан бишрэгч". Англи эхийн "Able to admire without envy" гэснийг "Атаа жөтөөгүй цагаан бишрэгч" гэж буулгаснаар хэлний онцлогт тааруулан утгыг нь хадгалжээ.

4. "Өрөвдмөөр төрсөн нь"

  • Англи эх: "Worthy of compassion: ninety-nine."
  • Орчуулга: "Өрөвдмөөр төрсөн нь" гэснээр англи эхийн "Worthy of compassion" мөрд илүү уран аяс оруулжээ.

Энэчлэн орчуулснаар Шимборскагийн шүлгийн үндсэн санаа, уран яруу, өнгө аяс, уран сайхны бүтцийг бат хадгалжээ. Монгол хэл, хэллэгийн онцлогт зохируулсан орчуулгаас шүлгийн агуулгыг ойлгохгүй хоцрохын арга алга.

Ариун номын толинд хартал...

Түүвэрт шашин шүтлэг, бурхны оршихуй, ёс суртахууны бүтээлүүд багтсныг дээр дурдсан. Тэдгээрийн тоонд:

...Хамаг бурхад тэр л зайд
Хэзээнээсээ л оршин байжээ... хэмээсэн Энн Сектоны “Бурхад” шүлэг багтана. Бурхныг гаднаас бус, дотроосоо хайсан барууны модернист сэтгэлгээний нэг жишээ. Харин түүврийн “Ариун номын толинд хартал...” хоёрдугаар бүлэг бүхэлдээ буддын шашны пали, санскрит, төвөд хэлээрх судар, шаштирын сургаалаас бүтжээ. Жишээлбэл, төвөдийн шашны шинэтгэгч Же Зонхова “Бодь мөрийн зэрэг” номдоо эшилсэн буддын сонгодог бүтээлүүдийн шад, бадаг. “Бодь мөрийн зэрэг”-ийг нээж харсан уншигчид эдгээр мөрийг цаасан болоод нүүр номд эшилсэн нь элбэг харагддаг бол энэ түүврээс орчуулагчтай нь танилцана гэвэл зохилтой шиг. Энд олныг нуршилгүй зарим шадыг сануулъя.

 

БУРХАН БУДДА

Гай барцдыг чинь усаар угаахгүй

Гамшиг зовлонг чинь гараараа хусахгүй

Гайхамшигт гэгээрлээ чамд юүлэхгүй

Гагцхүү авралын үнэнд л замчилна.

Udanavarga судрын Margavarga бүлэг. Санскрит.

 

АРВАН ЧАНАРЫН СУДАР

Сүсэг бишрэл нь гэгээрэлд хүргэх

Сүйх тэрэг, унаа хүлэг мөн

Сүйхээтэй хүн л үүнийг таньж

Сүсгээ хүлэглэн дээшээ дэвжинэ.

Өчүүхэн төдий ч сүсэггүй хүмүүнд

Өөдлөх гэгээрэх хүсэл ч төрдөггүй нь

Үнс болж түлэгдсэн буурцгаас

Үр соёолох ерөөлгүйн адил аа

Dasa-dharmaka-sutra. Санскрит.

 

ВАЖРАПАНИЙН АВШИГ АВАХ ТАРНИ

Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж

Сэвтээх садаа өөрөө ховхорно

Алдаагүй зөв дадал эзэмшиж

Амьтанд туслах бурхан болно.

Arya-vajrapani-abhiseka-maha-tantra. Санскрит.

 

СУДАР АЙМГИЙН ЧИМЭГ

Өргөл барьц нь хүндлэл мөн ч

Заасныг нь дагавал шүтлэг мөн.

...Өнөд багшийгаа хазайхгүй дагавал

Өргөмжөөс илүү дээдлэл мөн.

Mahayanasutralaṃkara. Санскрит. Асанга.

Буддын йогачара урсгалыг үндэслэгч.

Энэтхэг. 300 он.

 

Эх сурвалж: Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 39 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 41 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 43 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 44 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 46 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 47 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 51 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 3 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 4 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 6 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 8 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 24 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 26 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 27 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 34 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 36 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 4 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top