x

Трамп аюулгүй байдлын шалтгаанаар 19 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүдийг үндэслэн 19 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох тухай тунхаглалд лхагва гаргийн орой гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэр зургаадугаар сарын 9-ний өдрийн 12:01 цагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Шинэ хоригийн дагуу дараах 12 орны иргэд АНУ-ын хилээр бүрмөсөн нэвтрэх боломжгүй болох аж:

  • Афганистан

  • Мьянмар

  • Чад

  • Бүгд Найрамдах Конго Улс

  • Экваторын Гвиней

  • Эритрей

  • Хаити

  • Иран

  • Ливи

  • Сомали

  • Судан

  • Йемен

Мөн Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг долоон орны иргэдэд тодорхой ангилалд хэсэгчилсэн хязгаарлалт үйлчилнэ.

Гэсэн ч АНУ-д хууль ёсны байнгын оршин суугчид, хүчинтэй виз эзэмшигчид, богино хугацааны зөвшөөрөлтэй зорчигчид болон АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг төлөөлөн зорчиж буй иргэдэд уг хориг хамаарахгүй ажээ.

Цагаан ордны мэдээлснээр уг хоригийг Колорадо муж улсын Боулдер хотод гарсан антисемит шинжтэй халдлагын дараа эцэслэн баталсан байна. Ерөнхийлөгч Трамп өмнө нь ижил агуулгатай шийдвэр гаргах талаар эргэцүүлж байсан ч уг халдлага түүний шийдвэрийг түргэсгэжээ.

Трамп өөрийн дүрс бичлэгтээ “манай улс руу хор хөнөөлтэй зорилготой гадаадын этгээдүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх” нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтаа биелүүлж байгаагаа онцолсон. Түүнчлэн дэлхий даяар үүсч буй шинэ аюул заналхийлэлтэй уялдуулан хоригт шинээр улс орнуудыг нэмэх боломжийг нээлттэй үлдээж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN, White House Press Office

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 10 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 33 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 55 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 11 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 28 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 31 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 43 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 45 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 49 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 51 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 47 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top