x

ОХУ руу зорчих иргэд шинэ журмын дагуу QR код авч хил нэвтрэнэ

Оросын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Казахстан зэрэг визийн шаардлагаас чөлөөлөгдсөн орны иргэдийг 2025 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн шинэ журамтайгаар улсын хилээр нэвтрүүлэх болсныг албан ёсоор мэдэгдлээ. Энэ өөрчлөлт нь ОХУ-д зорчих гэж буй иргэдэд хэд хэдэн чухал шаардлага, шинэчлэл дагуулж байна.

Юуны өмнө, ОХУ-д зорчих иргэд зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаар дамжуулан “Госуслуги RuiD” гар утасны аппликейшн суулган, хувийн мэдээллээ урьдчилан бүртгүүлэх үүрэгтэй. Энэхүү бүртгэлд дараах мэдээллийг багтаана:

  • овог, нэр

  • төрсөн он сар өдөр

  • гадаад паспортын мэдээлэл

  • ОХУ-д зорчих огноо болон байршил

  • сүүлийн үеийн цээж зураг

  • хүчинтэй эмнэлгийн даатгал

Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд тусгай QR код олгогдож, энэ нь ОХУ-ын хилээр нэвтрэх цорын ганц баталгаа болох юм. Хэрэв иргэн QR кодгүй бол Оросын хилийг давах боломжгүйг албаныхан онцолсон байна.

Журамд зааснаар, дараах иргэд мөн адил бүртгэлд хамрагдах үүрэгтэй:

  • ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон гэр бүлийн гишүүд

  • ОХУ-д түр буюу байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд

  • ОХУ-д нэвтрэх хүчин төгөлдөр визтэй бүх иргэд

  • зургаагаас доош насны хүүхдүүд

Түүнчлэн цахим орчны аюулгүй байдлын хүрээнд нэгэн чухал анхааруулга гаргасан нь олон нийтийн сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, сэтгэгдэл, лайк зэрэгтэй холбоотой аливаа үйлдэл хийсэн тохиолдолд хаяг түр хаагдах, улс төр, дайнтай холбоотой зураг, мэдээлэл байршуулсан бол устгах шаардлага тавигдана гэдгийг иргэдэд онцгойлон анхааруулжээ.

Шинэ журмын хэрэгжилт нь ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийн хөдөлгөөнийг цахим хэлбэрээр урьдчилан хянах, дотоод аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 50 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top