x

Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 303 тэрбум төгрөгт хүрэв

2025 оны нэгдүгээр улиралд Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн нийт хөрөнгийн хэмжээ 303.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.1 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүнтэй зэрэгцэн батлан даалттай зээлийн үлдэгдэл 782.8 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны эхний улиралтай харьцуулахад 3.5 дахин өсжээ.

Эхний улиралд тус сангаас нийт 21.2 тэрбум төгрөгийн 841 батлан даалт шинээр олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. Батлан даалтын дийлэнх хэсэг нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон ипотекийн зээлийг дэмжихэд чиглэсэн бөгөөд нийт олгосон батлан даалтын 92.6 хувийг эзэлж байна.

Орон нутагт батлан даалтын дүнг бүсчлэн харвал:

  • Хангайн бүс: 551 батлан даалт, 20.8 тэрбум төгрөг

  • Зүүн бүс: 94 батлан даалт, 4.7 тэрбум төгрөг

  • Төвийн бүс: 95 батлан даалт, 4 тэрбум төгрөг

  • Баруун бүс: 94 батлан даалт, 3.4 тэрбум төгрөг

  • Улаанбаатар хот: 7 батлан даалт, 3.6 тэрбум төгрөг

Улаанбаатар хотын нэг зээлдэгчид ногдож буй батлан даалтын үлдэгдэл дунджаар 237.4 сая төгрөг байгаа бол орон нутагт 23.5 сая төгрөг байна. Үүнээс Зүүн бүс хамгийн өндөр дүнтэй буюу 28.6 сая төгрөгөөр нэг зээлдэгчийг батлан даажээ.

Салбарын ангиллаар авч үзвэл:

  • Батлан даалтын 1.9% нь бөөний болон жижиглэн худалдаанд,

  • 4.8% нь боловсруулах үйлдвэрлэлд,

  • 0.7% нь мэдээлэл, холбооны салбарт ноогдож байна.

  • Харин үлдсэн 92.6% нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн, ипотекийн зээлд чиглэсэн.

Санхүүжүүлэгч банкуудын хувьд:

  • Хаан банк: 54.8%

  • Төрийн банк: 32.8%

  • Капитрон банк: 7%

  • Худалдаа хөгжлийн банк: 2.5%

  • Голомт банк: 0.7%

  • Ариг банк: 0.2% эзэлж байна.

Батлан даалтын эх үүсвэрийн 87.1 хувийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн, 7.2 хувийг Азийн хөгжлийн банкны МОН-3338 төсөл, 5.7 хувийг ипотекийн санхүүжилт, 0.3 хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бүрдүүлжээ.

Олгогдсон батлан даалтын дундаж хугацаа 6.1 жил буюу 72.1 сар байгаа нь өмнөх оныхоос 12.7 жилээр буурсан үзүүлэлт юм.

Батлан даалтаар зээл авсан этгээдүүдийн ангилал:

  • Иргэд: 90.5%

  • Аж ахуйн нэгжүүд: 9.5%

ААН-д олгосон 9.5 хувийн батлан даалтын дийлэнх нь боловсруулах үйлдвэр (7.1 тэрбум төгрөг), худалдаа (1.3 тэрбум төгрөг), мэдээлэл холбоо (0.5 тэрбум төгрөг) зэрэгт хамаарч байна. Иргэдэд олгогдсон 33 тэрбум төгрөгийн батлан даалтын 80 орчим хувь нь “Шинэ хоршоо” болон ипотекийн зориулалттай байжээ.

Чанаргүй батлан даалтын түвшин:

2025 оны эхний улиралд чанаргүй батлан даалтын үлдэгдэл 6 тэрбум төгрөгт хүрч, нийт үлдэгдлийн 1.3 хувийг эзэлсэн нь өмнөх оныхоос 4 пунктээр буурсан үзүүлэлт болов.

Салбараар нь харвал:

  • 50.2% нь боловсруулах үйлдвэр,

  • 23.6% нь худалдаа,

  • 9.6% нь барилга,

  • бусад нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, тээвэр зэрэг салбаруудад ногджээ.

Сангийн хөрөнгийн өгөөж 2025 оны эхний улиралд 4.7 хувьтай гарсан нь 2023 оны үзүүлэлтээс 3 пунктээр өссөн дүн байв.

Эх сурвалж: СЗХ-ны нэгтгэсэн тайлан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 29 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 36 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 9 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 15 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 42 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 41 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 6 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 15 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 15 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 16 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 17 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 18 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 19 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 20 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 45 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top