x

Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт утсаар ярьж, цаг гаруй хугацаанд дэлхийн хоёр том гүрний хувьд анхаарал татаж буй асуудлуудаар санал солилцжээ. Ярианы гол сэдвүүдийн нэг нь Украин Оросын нисэх онгоцны буудлууд руу хийсэн довтолгоо байсан бөгөөд Трамп энэ талаар “үр өгөөжтэй яриа болсон ч шууд энх тайванд хүргэх хэлэлцээ биш” хэмээн тодорхойлсон байна.

Түүний мэдэгдснээр, Владимир Путин Украины цохилтод хариу арга хэмжээ авна гэдгээ онцолжээ. Мөн хоёр удирдагч Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан бөгөөд Трамп “Иран улс цөмийн зэвсэгтэй болох ёсгүй” гэдэг байр сууриа дахин илэрхийлж, Путин ч энэ асуудалд дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн найдвар илэрхийлжээ. ОХУ Ираны талтай хийх хэлэлцээнд оролцох боломжтой талаар Путин санал гаргасан бөгөөд Трамп “түүний оролцоо хурдан шийдэлд хүргэхэд тусалж болзошгүй” гэж үзсэн байна.

Энэхүү яриа нь Владимир Путин Засгийн газрын хуралдааны үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, гал зогсоох нөхцөлгүй хэлэлцээнд оролцохоос цааргалсан мэдэгдлийн дараахан болсон байна. Хэдий ийм байр суурь илэрхийлсэн ч Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоо барьж, яриа хэлэлцээний суваг нээлттэй хэвээр байгааг харуулсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Түүнчлэн Путиний туслах Юрий Ушаков ярианы талаар мэдээлэхдээ, Украины тал Москватай хийж буй хэлэлцээг тасалдуулах оролдлого хийсэн ч Оросын тал "өдөөн хатгалгад автаагүй" гэдгийг Путин онцлон дурдсан гэжээ.

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд айлчилж, АНУ-аас үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг чангатгах талаар яриа хэлэлцээ хийж байгаа юм.

Трамп, Путин нар өмнө нь гурван удаа утсаар ярьж байсан бөгөөд энэ удаагийн яриа нь дөрөв дэх нь болж байна.

Эх сурвалж: Svoboda.org

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 32 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 33 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 39 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 41 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 43 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 25 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 26 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 28 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 28 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top