x

Шүрэн хадны 84 хувь нь цайрчээ

Дэлхийн шүрэн хаднууд урьд хожид байгаагүйгээр хурдацтай цайрч, нийт шүрэн хадны 84 хувь ийм үзэгдлийн нөлөөнд өртөөд байгаа талаар судлаачид лхагва гаригт мэдэгджээ. 1998 оноос хойших дөрөв дэх нь болж буй одоогийн үзэгдэл нь 2014-2017 оны үеийнхээс илүү газар авч, дэлхийн шүрэн хадны гуравны хоёрыг хамарсан байна. 

Шүрэн дотор амьдарч, тэдгээрийг тэжээдэг өнгөлөг замгууд нь ус бүлээссэний нөлөөгөөр хорт бодисуудыг ялгаруулж, улмаар тэдгээрийг гадагшлуулахад хүргэх үед шүрэн хад цайрдаг. Энэ нь шүр өвчлөх, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг байна. 2023 оноос хойш дэлхийн шүрэн хаднууд хурдацтай цайрах болсныг олборлодог түлш шатаах болон хүний ​​буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлын улмаас далай тэнгисийн усны температур нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Олон улсын шүрэн хадны нийгэмлэгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газрын /NOAA/ тэтгэвэрт гарсан шүрэн хад судлаач Марк Икин хэлэхдээ, манай гаргийн нүүр царай, амьдрал, амьжиргааг тэтгэх  далай тэнгисийн чадвар өөрчлөгдөж буй үйл явцыг бид харж байна гэлээ. “Шүрэн хадыг хамгаалах хамгийн сайн арга бол уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгааныг арилгах явдал юм. Энэ бол ихэвчлэн олборлодог түлш шатааснаас ялгардаг хорт хийн хэмжээг бууруулах ёстой гэсэн үг. Бусад аргын хувьд шийдэл болохоосоо илүүтэй шархны лент шиг нөлөө үзүүлэхээр харагдаж байна” гэж М.Икин нэмж хэлсэн байна.

Өнгөрсөн онд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил тохиож, далайн гадаргуугийн жилийн дундаж температур 20.87 хэм болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Манай гараг дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр дулаарвал дэлхийн шүрэн хадны 70-90 хувь нь устаж үгүй ​​болно гэж эрдэмтэд тооцоолж байна. Энэ нь хүмүүсийн ​​амьжиргаа болоод биологийн төрөл зүйлд асар их сөрөг нөлөө үзүүлэх юм. Улмаар 2 хэмээс хэтэрвэл ерөнхийдөө бүх шүрэн хад устаж үгүй болно гэдгийг судлаачид хэлж байна. Хэрэв цаг уурын талаар баримталж буй өнөөгийн бодлого үргэлжлэн хэрэгжвэл 2100 он гэхэд дэлхий 3.1 хэмээр дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 303 тэрбум төгрөгт хүрэв 56 мин “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалтгаан юу вэ? 57 мин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш 1 цаг 7 мин “Алмасын цав”-д юу болов? 1 цаг 9 мин Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Португалд ялагдлаа 1 цаг 14 мин Nvidia компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо 1 цаг 15 мин Трамп аюулгүй байдлын шалтгаанаар 19 орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглолоо 1 цаг 16 мин Г.Амартүвшин, Э.Хүслэн нар дэлхийн шатрын цомд оролцоно 1 цаг 17 мин Төв аймгийн Бүрэн сумын ЗДТГ ажилтнуудын хүүхдэд зориулсан өрөө байгуулжээ 1 цаг 19 мин Монгол Улс Женевт болж буй гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна 1 цаг 21 мин Монгол, БНСУ далайн салбарт хамтран ажиллана 1 цаг 21 мин Монгол Улс дижитал шилжилтийн туршлагаа Токиод танилцууллаа 1 цаг 22 мин ОХУ руу зорчих иргэд шинэ журмын дагуу QR код авч хил нэвтрэнэ 1 цаг 23 мин “Go Mongolia” нэрийн дор Монгол Улс Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна 1 цаг 24 мин Трамп, Путин нар утсаар ярьж Украины довтолгоо, Ираны хөтөлбөрийг хэлэлцэв 1 цаг 26 мин Гал унтраах техникийн спортын бүсийн аваргууд тодорлоо 1 цаг 27 мин Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа 1 цаг 28 мин Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээнд бэлтгэж байна 1 цаг 29 мин Прокуроруудын бүс нутгийн хуралд цахим гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагааг уриалав 1 цаг 30 мин Гитлерийн Атлантын хэрэмд цоорхой гаргах зорилготой “аварга галын дугуй” Панжандрумын түүх 3 цаг 39 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн тав... Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаа...
Top