x

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын төлөөлөл хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хэрэгжилт, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан орчмын нутагт хэрэгжсэн төслийн үр дүнг хэлэлцэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

Төслийн гол зорилго нь цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, хууль бус агнуур болон зэрлэг амьтны эд эрхтний худалдааг бууруулах явдал байлаа. Дарвийн нуруу нь ирвэсийн цөм бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд ан амьтдын амьдрах орчинд суурьшлын бүс нөлөөлж, зөрчил ихээр гарах болсон. Зарим тохиолдолд ирвэсүүд малчин айлуудын өвөлжөөнд ойртож, идэш тэжээлээ хайж ирэхдээ мал хорогдуулах тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Жишээлбэл, нэг өвлийн улиралд 40-50 мал хорогдсон тухай судалгаа бий.

Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн төслийн хүрээнд “банхар нохой”, “амьтдад ээлтэй хашаа” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүн өгчээ. Өмнө нь 50-60 мал хорогдуулдаг байсан айл өрхүүдийн хохирол эрс багасаж, зарим нь бүр огт мал алдаагүй байна. Үүнээс гадна бэлчээрийн зохистой менежмент нэвтрүүлж, булаг усны эхийг хамгаалах, монгол банхарыг өсгөн үржүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийгджээ.

Мөн төсөл хэрэгжсэн 7 жилийн хугацаанд ирвэсийн амьдрах орчин сайжирч, зэрлэг ан амьтдын тоо толгой нэмэгдсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж бүрдүүлж байгаа юм. Ирвэсийг байгалийн орчинд ажиглуулах, өндөр зэрэглэлийн аялал жуулчлал зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Төслийн хүрээнд ирвэсийн идэш тэжээл болох тарвагыг Баянуул сумын нутагт дахин нутагшуулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, өмнө нь тарвагатай байсан ч хомсдсон бүсэд 100 тарвагыг нутагшуулж, амжилттай үржүүлж эхлээд байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд төслийн эерэг нөлөө, хамтын ажиллагааны хэрэгцээг онцолж, цаашдын үйл ажиллагааг уялдуулан үргэлжлүүлэхээр санал нэгдсэн юм. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл нь зөвхөн нэг амьтныг хамгаалахад чиглээгүй, харин орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаа, байгаль орчны уялдаа холбоог сайжруулсан иж бүрэн хөтөлбөр байсныг албаны хүмүүс онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 10 цаг 11 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 10 цаг 16 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 10 цаг 22 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 10 цаг 40 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 10 цаг 57 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 11 цаг 49 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 13 цаг 15 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 13 цаг 17 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 13 цаг 18 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 13 цаг 19 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 13 цаг 21 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 13 цаг 22 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 13 цаг 23 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 13 цаг 25 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 13 цаг 26 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 13 цаг 27 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 13 цаг 29 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 13 цаг 30 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 13 цаг 31 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top