x

Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ?

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн асуудлыг чуулганы хуралдаанаар ид хэлэлцэж байгаа. Тус хэлэлцээрийг янз бүрээр тайлбарлаж байгаа ч ямар ч байсан байгуулахаар болж байх шиг байна. Учир нь хэд хэдэн байнгын хороогоор хэлэлцэн дэмжээд чуулганы хуралдаанд оруулсан. Өчигдөр санал хураалт явуулах байсныг хойшлуулсан. Тэгэхээр өнөөдөр баталж таарах байх. Санал хураалтыг нэг хоногоор хойшлуулсан нь эсрэг саналтай гишүүдээ лоббидох хугацаа хожиж байна гэж үзэх хүмүүс ч байна. Дээрээс нь олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаад ар хударгаар нь энэ хэлэлцээрийг батлуулах ажлаа хийсэн ч гэж хардацгааж байгаа.

ОХУ-ын “Роснефть” компанитай хамтарсан компани байгуулах, Чингис хаан олон улсын нисэх буудлынхаа менежментийг 20 жилээр өгөх, асуудал гарвал Оросын шүүхээр шийдүүлэх гэсэн зүйлийг ярьцгаасан. Гэвч энэ нь хэн ч дэмжих боломжгүй, зүгээр л Евразийн хэлэлцээрээс анхаарлыг сарниулах арга байсан болж таарч байх шиг байна. Яг л нөгөө Сталины онигоо шиг зүйл болсон. Сталин Кремлийг улаанаар будах уу, цэнхэрээр будах уу гэдэг асуудал дээр хүмүүсийн анхаарлыг хандуулж байгаад ар хударгаар нь хэлмэгдүүлэлт явуулах, хүмүүсийг цаазлах хуулиа батлуулсан гэдэг онигоо байдаг юм билээ. Манайхны арга барил үүнээс огт ялгаа алга.

Худалдааны энэ хэлэлцээрийг “Түр гэрээ” гэж Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр онцлоод байгаа. Дээрээс нь өмнөх засгийн үед өөрсдөө эхэлж санал тавьж гуйчихаад одоо эсэргүүцэх гэлээ ч гэж уурссан. Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулж, тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэйхэлэлцүүлэг зохион байгуулсан гэж байгаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн юм билээ. Нэг ёсондоо эдийн засгаа солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх чухал хэлэлцээр, гишүүн таван оронд бүтээгдэхүүнээ гаргах сайхан боломжтой болно гэж тайлбарладаг.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Евразийн хэлэлцээр бол түр гэрээ. Бүгдээрээ оролдоод үзье, өрсөлдөөд үзье. Үндэсний үйлдвэрлэлдээ итгэх хэрэгтэй. Бидэнд давуу талууд бий шүү. Бид одоо л энэ бүс рүү гарч өрсөлдөх ёстой” гэсэн байна лээ. Харин нөгөө талд нь дотоодын үйлдвэрүүдийнхээ амыг барих, олон компани дампуурах эрсдлийг дагуулна гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлээд байгаа. Дээрээс нь ОХУ-ын чанаргүй бараагаар зах зээл дүүрч, иргэд хордохоос эхлээд олон сөрөг үр дагавар гарч болно гэдгийг сануулаад байна. Ер нь Орос бол сайн, Хятад муу гэдэг ойлголт ард хоцорсон. Харин олон улсад хятад барааны чанар оросоосоо илүү болчихсон гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэддэг болсон.

Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилийн гурилын татварыг тэглэж, өнөөдөр асуудал нь буруугаар эргэчихээд байгаа шиг зүйл болохгүй гэх баталгаа бий юү гэдгийг бодолцох л ёстой юм. Ноднин жил сонгуулийн өмнөхөн одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд гурилын үнэ өндөр байна. Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж зүтгүүлсээр байгаад ОХУ-аас оруулж ирэх гурил, улаанбуудай, малын тэжээлийн татварыг тэглэж, хэмжээ хязгааргүй болгосон. Үр дүнд нь монголчууд хямдхан гурил идэж, цэнгэлийн манлайд хүрнэ гэж амлаж байв. Дотоодын гурилын үйлдвэрүүд чинь дампуурч, улаанбуудайн тариалалт чинь буурна гэдгийг салбарынхан нь, мэргэжилтнүүд хэлээд байсан ч чихгүй толгойлж, дөргүй аашилсаар баталсан.

Үүний уршгаар хэд хэдэн үйлдвэр дампуурч, өнгөрсөн жилийн улаанбуудайн тариалалт буурсан. Бид чинь уг нь хэдхэн жилийн өмнө улаанбуудай, гурилын дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангадаг байв. Атрын гуравдугаар аян гээчийг хэрэгжүүлсний үр дүнд бид ямар ч байсан айлаас гурил гуйхааргүй болчихсон байсан. Гэтэл ердөө ганцхан буруу шийдвэр, сонгогдож л байвал хамаагүй гэсэн үзлээс болоод өнөөдөр бид Атрын дөрөвдүгээр аян хэрэгжүүлэх тухай яриад сууж байна.

Мөн Ерөнхийлөгч нь “Хүнсний хувьсгал” гэсэн том хөтөлбөр санаачилж, 19 нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болно гэсэн. Гэвч энэ тоо лав цаашдаа гурил, улаанбуудай хоёроор нэмэгдэх бололтой. Ердөө жил хүрэхгүй хугацааны дараа энэ шийдвэр нь алдаатай, буруу бодлого байжээ гэдгийг хаа хаанаа ойлгож, буцаагаад татвартай болгоод өгөөч ээ гээд УИХ-аар хэлэлцэж байна. Харамсалтай нь ийм алдаатай бодлого хэрэгжүүлсэн гээд хэн нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Гардан санаачилсан, батлуулсан хүн нь чуулган даргалж байгаа болохоор танхимаас нь хариуцлага хүлээ гээд хэлчих эр зоригтон ч гарахгүй л байна. Яг үүн шиг ирэх жилийн өдийд Евразийн хэлэлцээр чинь хэрэггүй эд байжээ, буруу бодлого байсан байна гээд зогсож байвал хэн хариуцлага хүлээх вэ.

Яах вэ, одоохондоо Тэргүүн Шадар сайд энэ хэлэлцээрийг өөрийн толгойгоороо хариуцна гээд л байгаа. Гэвч манай улсын түүхэнд яг хэлсэндээ хүрээд, хариуцлагаа үүрээд явчихсан улстөрч нэг ч байхгүй. Дээрээс нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж, толгойгоороо хариуцна гэж байхаар ялангуяа гадаад улстай хийх гэрээ хэлцлүүдээ сайтар судалж, Монгол Улсад, монгол хүнд ямар ашиг тустай вэ гэдгийг урьтал болгох хэрэгтэй. “Долоо хэмжиж, нэг огтол” гэсэн хэлц үг бий. Үүн шиг энэхүү худалдааны хэлэлцээрийг ёстой л долоо хэмжиж байж дараа нь шийдвэрээ гаргахад оройтохгүй. Түүнээс биш улс орны эдийн засагт шууд нөлөөлөх, ард түмний амьдралд оролцоотой шийдвэрүүдийг “яаралтай горим”-оор гаргамааргүй байна. Тэгэхгүй бол жил бүү хэл сарын дотор л буруудсан байна гээд толгойгоо маажиж, өмнөх алдаагаа засах гээд үйлээ үзэж суухгүй шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бат инженер (202.9.40.70)
    Монгол хэлээр бичиж байгаа ээ
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 17 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 19 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 20 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 21 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 22 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 18 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 20 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 21 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 23 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 25 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 26 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 30 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 42 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 43 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 45 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 47 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top