x

Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” гэсэн гурван тогтоолыг баталж, цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Тогтоолын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаар тусгажээ:

  • Хөвсгөл аймагт 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

  • Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ Идэр-Мөрөн, Булган-Мөрөн, Гурванбулаг-Элсэнтасархай, Сайхан-Баян-Агт чиглэлийн хатуу хучилттай замын төслийг эхлүүлэх, заримыг нь эрчимжүүлнэ.

  • Дөрвөн улирлын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд 6 хувийн хүүтэй, 6 жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

  • Булган, Хөвсгөл аймагт хөгжимт драмын театрын барилга барина.

  • БНСУ-Мөрөн чиглэлд олон улсын шууд нислэг хийх нөхцөлийг бүрдүүлж, Мөрөн нисэх буудлыг өргөтгөнө.

  • “Хойд бүсийн тээвэр, логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

  • “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнес дэмжих төв болгон хөгжүүлнэ.

  • Ханх-Монд боомтыг өргөтгөж, шинэчлэнэ.

  • Орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

  • Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.

  • Хөдөлмөрийн зах зээл, бүсийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мэргэжлийн боловсролын байгууллагуудыг төрөлжүүлнэ. Хөвсгөл аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах судалгаа хийнэ.

  • “Эрдэнэт медикал” төрөлжсөн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгоно.

  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

  • Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийг хамгаалах зорилгоор судалгаа хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

  • Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ.

  • Хөвсгөл аймагт галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн хохирлыг арилгах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр арга хэмжээнүүд нь хойд бүсийн эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 23 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 48 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top