x

Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Украин, Их Британи, Франц, Герман улсын төлөөлөгчид Лондонд уулзаж, Украины дайнтай холбоотой асуудлаар зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээллээ.

Уулзалтад Украины талаас:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак

  • Гадаад хэргийн сайд Андрей Сибига

  • Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцжээ.

Харин барууны орнуудаас:

  • Их Британийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл

  • Францын Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн

  • Германы Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх Йенс Плотнер нар оролцсон байна.

А.Ермакийн хэлснээр, “Энх тайвныг тогтоохын тулд бид зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулах талаар тохиролцсон. Мөн Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн” гэж тэр Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Хэдий тийм боловч, анх төлөвлөж байсан Гадаад хэргийн сайд нарын түвшний хэлэлцээг албан ёсны төлөөлөгчдийн түвшинд бууруулсан тухай Их Британийн засгийн газраас өмнө нь мэдэгдсэн билээ.

The Daily Telegraph сонинд мэдээлснээр, АНУ энэ уулзалтын үеэр Украины хямралыг зохицуулах долоон заалт бүхий төлөвлөгөө танилцуулах байсан. Үүнд Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх заалт багтсан байсан ч Ерөнхийлөгч В.Зеленский уг хувилбарыг няцаасан байна. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио айлчлалаа цуцалжээ.

АНУ-ын талаас уулзалтад Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог оролцсон талаар The New York Times мэдээлжээ.

Эх сурвалж: TASS, The Daily Telegraph, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    тэнэгүүдийн хэлэлцээрт эрүүл ухаантай хүмүүс юу гэж оролцох вэ дээ
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
2. ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 14 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 15 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 21 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 23 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 26 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 28 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 2 цаг 6 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 2 цаг 9 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 2 цаг 10 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 11 мин Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох хоёрдугаар шатны тендерт бэлтгэж байна 2 цаг 12 мин “Сүү” ХК гурван бүтээгдэхүүндээ ESG эко тэмдэг авлаа 2 цаг 13 мин 4 улирлын ухаалаг хүлэмжийг Сэлэнгэ аймагт байгуулна 2 цаг 15 мин Төв аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн гар урлалыг борлуулж эхэллээ 2 цаг 16 мин Хятадад авлигын хэргээр яллагдсан компанийн захирал асны цаазын ялыг гүйцэтгэжээ 2 цаг 17 мин Нийслэлийн 14 байршилд шинэ жилийн сүлд модны гэрэл нэгэн зэрэг асна 2 цаг 20 мин 2025 онд дэлхий даяар 67 сэтгүүлч амиа алджээ 2 цаг 24 мин Тагнуулын сайдын албыг байгуулах асуудлыг Япон судалж эхэллээ 2 цаг 25 мин Австрали 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ хориглосон анхны улс боллоо 4 цаг 8 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top