x

Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй

Монгол Улсын Их Хурал “Парламентын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх” зорилгоор 2022 оноос “D.parliament” цахим платформыг нэвтрүүлэн ажиллуулж байгаа бөгөөд энэхүү системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, санал санаачилгаа илэрхийлэх боломжтой болсон. Тус платформ нь хууль санаачлах, хуулийн төсөлд санал өгөх, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийг идэвхтэй оролцуулах шинэ хэлбэрийг нээж өгч буй.

2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд иргэн С.Түвшинбилэг “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” тухай санал санаачилга дэвшүүлж, “D.parliament”-д нийтэлжээ. Энэхүү санаачилга нь 30 хоногийн хугацаанд дэмжигчдийн саналыг цуглуулж, тавдугаар сарын 18-ны дотор 100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх нөхцөлийг хангах юм.

Иргэн С.Түвшинбилэгийн үзэж буйгаар нийслэлчүүдийн амьдралд шууд нөлөөлдөг шийдвэрүүдийг гаргадаг Улаанбаатар хотын даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болсноор дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Ардчилал болон иргэдийн оролцоо нэмэгдэнэ

  • Ил тод байдал, хариуцлага сайжирна

  • Хотын хөгжлийн бодлого тогтвортой, хараат бус байна

  • Иргэд өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг шууд сонголтоор хийх боломжтой болно

Санал санаачилгын хүрээнд Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд нийт 10 өргөдөл хүлээн авсны дөрөв нь Улаанбаатар хотын даргатай холбоотой байв. Эдгээр өргөдлөөс гурав нь иргэдийн сонгогчийн эрх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй санал байсныг онцолж болно. Үүнд:

  • Хотын даргыг шууд сонгох тухай хуулийн төсөл санаачлах

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх

  • Ажлын хэсэг байгуулах санал

  • Шууд сонгуулийн хууль санаачлах санал оржээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу “D.parliament”-д нийтлэгдсэн өргөдөл дараах гурван босгыг давах шаардлагатай:

  • 33,000 иргэний дэмжлэг – ажлын хэсэг байгуулах

  • 70,000 дэмжлэг – Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт хийх

  • 100,000 дэмжлэг – УИХ-аар хэлэлцэх

Энэхүү платформ нь иргэдийн санал санаачлагыг хууль тогтоох үйл явцын шууд нэг хэсэг болгон оролцуулах боломж олгож, оролцооны ардчиллын нэг шинэ жишгийг тогтоож байгааг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 9 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 39 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 31 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 34 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 36 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 37 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 39 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 43 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 44 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 47 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 35 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 14 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 7 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 12 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 21 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 23 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 27 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 52 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 16 цаг 8 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 9 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top