x

Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа

Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан 190 гаруй санал, зөвлөмжийг нэгтгэн, гурван том чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээний тогтоолуудыг баталлаа. Үүнд:

  • “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”

  • “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”

  • “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолууд багтжээ.

Эдгээр тогтоолын хүрээнд дараах чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна:

  • Хөвсгөл аймгийн Мөрөнд 50 МВт-аас дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулна.

  • Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.

  • Булган аймгийн Дашинчилэн-Мөрөн, Гурванбулаг-Элсэнтасархай зэрэг чиглэлд авто замын зураг төсөл боловсруулна.

  • 6%-ийн хүүтэй, 6 жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  • Булган, Хөвсгөл аймагт хөгжимт драмын театр барина.

  • БНСУ–Хөвсгөл чиглэлд олон улсын шууд нислэг хийх боломжийг бүрдүүлнэ.

  • Хойд бүсийн тээвэр, логистикийн төвийн ТЭЗҮ-г боловсруулна.

  • “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнес дэмжих төв болгон хөгжүүлнэ.

  • Ханх–Монд боомтыг шинэчилж өргөтгөнө.

  • Орон нутгийн 6 хөгжлийн төвд дэд бүтэц барих төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

  • Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна.

  • Хөвсгөл аймагт салбар дундын дадлагын бааз байгуулж, мэргэжилтэн бэлтгэнэ.

  • “Эрдэнэт медикал” эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, хавдрын оношилгооны бүсийн төв болгоно.

  • Булган аймгийн 100 ортой эмнэлгийн барилгад санхүүжилт шийдвэрлэнэ.

  • Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийг хамгаалах судалгаа хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

  • Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ.

  • “Шинэ Мөрөн” худалдааны төвийн галын улмаас хохирсон иргэдэд 5.2 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Эдгээр арга хэмжээгээр Хөвсгөл, Булган, Орхон зэрэг аймгийг хамарсан инфра бүтцийн шинэчлэл, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн оновчтой бүсчлэл зэрэг олон салбарт бодит дэвшил гаргах суурь нөхцөл бүрдэхийг хүлээж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 52 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 22 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 14 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 17 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 18 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 19 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 21 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 25 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 27 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 29 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 18 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 50 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 54 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 4 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 6 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 9 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 35 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 50 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 51 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Хулгайлагдсан боломж Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top