x

Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав

Хятадын тал авто машины үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой компьютерын чипүүдийн экспортын хязгаарлалтыг цуцалсан гэж тус улсын Худалдааны яамнаас ням гарагт мэдэгджээ. 

Хятадын эзэмшлийн “Nexperia” компанийн иргэний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүний экспортод хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн нь Европ дахь үйлдвэрлэлдээ санаа зовниж буй авто машин үйлдвэрлэгчдэд тус дөхөм болно гэж тус компани мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал хагас дамжуулагчийн салбарт чухал ач холбогдолтой зарим материалыг АНУ руу экспортлохыг түр зогсоогоод байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 10 дугаар сард уулзах үеэрээ, харилцан ногдуулсан татварыг бууруулж, бусад хоригийг нэг жилийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны хурцадмал байдал намжиж байгааг дээрх мэдэгдэл харуулж байна.

10 дугаар сард Нидерландын Засгийн газар Нидерландад төвтэй боловч Хятадын “Wingtech” компанийн эзэмшилд байдаг “Nexperia” компанийг хяналтдаа авч, авто машины хагас дамжуулагч болон бусад барааны Европ дахь нийлүүлэлтийг хамгаалахыг оролдсон юм. Үүний хариуд Хятадын тал тус компанийн бэлэн чипүүдийн экспортыг зогсоожээ. Гэсэн хэдий ч энэ сарын эхээр АНУ, Хятадын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн хүрээнд хоригийг сулруулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

“Nexperia” нь Нидерландад байрладаг боловч Европт үйлдвэрлэсэн чипнийхээ 70 орчим хувийг Хятадад нийлүүлж, үлдсэнийг нь бусад улс орнуудад экспортолдог ажээ. Тус компанийг хяналтдаа авахдаа Нидерландын Засгийн газар “удирдлагын ноцтой дутагдал”-аас шалтгаалан компанийн чипийг яаралтай үед ашиглах боломжгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.

Гэвч Хятадын тал “Nexperia”-гаас чип экспортлохыг хориглосноор дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол гарчээ. 10 дугаар сард Европын авто машин үйлдвэрлэгчдийн холбооноос /EMEA/ Хятадын хоригийг цуцлахгүй бол “Nexperia”-гийн чип хэдхэн долоо хоногт л хүрэлцэнэ гэж анхааруулж байв. Энэ сарын эхээр EMEA-ийн тэргүүн Сигрид Де Врис BBC телевизэд мэдээлэхдээ,  “нийлүүлэлт хомсдох нь гарцаагүй” гэжээ. Түүнчлэн “Volvo Cars”, “Volkswagen” компаниуд чипний хомсдолын улмаас үйлдвэрүүдээ түр хугацаагаар хаахад хүрч болзошгүйг анхааруулсан бол “Jaguar Land Rover” мөн чипний хомсдол нь бизнест нь аюул учруулж байна гэж мэдэгдэж байлаа.

Гэвч бямба гарагт Европын Холбооны /ЕХ/ худалдааны комиссар Марос Сефкович X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Хятадын тал “Nexperia” чипийн экспортын журмыг цаашид хялбарчлахыг зөвшөөрч, бараа бүтээгдэхүүн нь “иргэний хэрэгцээнд” зориулагдсан тохиолдолд “аливаа экспортлогчдод лицензийн шаардлагаас чөлөөлөх”-ийг зөвшөөрсөн гэжээ.

“Хагас дамжуулагчийн урсгалыг бүрэн сэргээх баталгаатай, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид Хятад, Нидерландын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Хятадын Худалдааны яам мэдэгдэхдээ, Нидерландыг алдаатай үйлдлээ аль болох хурдан засаж залруулахыг шаардахын тулд үргэлжлүүлэн нөлөө үзүүлэхийг ЕХ-нд уриалжээ.

Үүний зэрэгцээ, галли, германи, сурьма болон хэт хатуу материалтай холбоотой “давхар хэрэглээтэй материал”-ыг АНУ руу экспортлохыг хориглосон шийдвэрийг ням гарагт түдгэлзүүлсэн бөгөөд 2026 оны 11 дугаар сарын 27 хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Иргэний болон цэргийн зориулалттай бараа, материалын экспортыг хориглох тухай шийдвэрийг 2024 оны 12 дугаар сард гаргаж байжээ.  

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 2 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 11 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 11 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 12 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 13 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 14 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 15 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 16 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 41 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 43 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 43 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 44 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 48 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 40 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 44 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 44 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 46 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 47 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top