x

Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ундааны улаан, ногоон лааз өргөж, УИХ-ын гишүүд ямар санал өгөхийг удирдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ.

Б.Жавхлан: 

-"Гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Зарим гишүүдийн хувьд зориуд мэдэн будилж байгаа бол зарим нь үнэхээр будилж байна. Үүнээс болоод төсвийн хууль батлагдах эсэх нь эрсдэлтэй байлаа. Тэр дунд төсвийг нураах шахам том дүнтэй гурван ч санал байсан. Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн хувьд саналуудаа амжилттай авч гарсан. 

Лаазны асуудал дээр хэлэхэд, миний өмнө ч лааз байсан. Миний хувьд хүнд хоол идээд ундаа уугаад бүгдээрээ л сууж байсан. Азаар миний ард зураг аваад олон нийтийн сүлжээнд байршуулдаг тийм ёс зүйгүй гишүүн байсангүй. Засгийн газраас УИХ-д 2026 оны төсөв өргөн барьснаас хойш  улс төрийн нөхцөл байдал болон багш, эмч нарын жагсаалаас эхлээд цаг үе хүнд байсан. Боловсролын салбарынхан маань төсөв өргөн барихаас өмнө Ерөнхий сайдтай уулзсан. Гэтэл төсөв өргөн барьснаас бараг сарын дараа буюу улс төрийн хүнд нөхцөл байдал үүсэхтэй зэрэгцээд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан.

Ингээд төсвийн ерөнхийлөн захирагч нар дахин шинэ хэлэлцээ хийгээд 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдээс 10-15 хувийг хойш нь татаж, танаж Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн тавьсан шаардлагыг биелүүлсэн" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 37 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 46 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 55 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 0 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 19 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 39 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 44 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 49 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 55 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 15 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 2 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 46 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 53 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top