x

Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид

Өчигдөр буюу ням гаригийн орой Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн байгуулллагууд, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” буюу ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. Өнгөрөгч сарын 30-нд УИХ-д өргөн барьсан дээрх бодлогын баримт бичгийг танилцуулахад салбар хариуцсан сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэтгүүлчдийн сонихсон асуултад хариулт өгснөөрөө шинэлэг байв.

2020 онд УИХ-аас баталсан "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь:

-Хүний хөгжил,

-Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл,

-Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил,

-Байгаль орчин, ногоон эдийн засаг,

-Засаглал, дижитал шилжилт,

-Бүсийн хөгжил,

-Үндэсний өрсөлдөх чадвар,

-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун... гэсэн бодлогын найман чиглэлээс бүрджээ. Энэ хүрээнд “үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон” гэсэн байна.

Тухайлбал,

-Боловсрол, эрүүл мэндийн салбарт чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх,

-Цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх (албан ёсны статистикаар 40 хувьтай байгаа),

-Боловсруулах салбарын бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах,

-Байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэх;

-Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох,

-Эдийн засгийг төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх,

-Бизнесийн орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 50 орны нэг болох гэх мэт тодорхой үр дүнгүүдийг ирэх таван жилийн төлөвлөгөөнд тусгажээ.

2020 онд УИХ-аас баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд,

-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна”,

-Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө УИХ-д өргөн мэдүүлнэ... гэж заасан.

Өөрөөр хэлбэл, энэ нь Засгийн газраас өргөн барьж байгаа хоёр дахь “таван жилийн төлөвлөгөө” юм. Хөгжлийн төлөвлөлтийг таван жилээр гаргах болсон нь нэгдүгээрт, аль нэг улс төрийн намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баригдахгүй тогтвортой байх, хоёрдугаарт урт хугацааны төлөвлөлтөө дунд хугацаанд, дунд хугацаагаа богино хугацаанд буулгаж, үр дүнг тооцох зорилготой.

Таван жилийн төлөвлөгөөг танилцуулсны дараа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн Ерөнхий сайд болон салбарын сайд нараас сонирхсон асуултаа асууж хариулт авсан. “Ирэх оны төсвөө батлуулж чадаагүй байж таван жилийн төлөвлөгөө ярих нь зөв үү? Ирэх 7 хоногт болох намын Их хурал дээр намын даргад нэр дэвших үү?” гэх мэтчилэн “гал гаргасан” асуултуудыг Ерөнхий сайдад тавьж харагдсан. Өмнөх Ерөнхий сайд шиг өөрийгөө тойруулсан, вакумжсан сэтгүүлчдийг цуглуулаагүй, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хандаж, цензур тавиагүй нь илэрхий.

Өрсөлдөх чадвар ба Үндэсний хөрөнгө оруулагчид

Сайд нарын өгсөн хариултаас хамгийн их анхаарал татсан нэг зүйл нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хийсэн мэдээлэл байлаа.

С.Бямбацогт сайд “Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй хувьцаат компани болгож, компанийн удирдлагад олон улсын менежментийн баг оруулна. Үүний тулд компанид олон улсын аудит оруулсан байгаа. Мөн МИАТ, Төрийн банк, ДБС-3 болон түгээх компаниудыг 51 хувь хүртэл хувьчилна. Хувьчлах асуудлыг намрын чуулганд оруулна” гэсэн нь хамгийн “гал гаргасан” мэдэгдэл болов.

Өмнөх Засгийн газруудын үед ч гэсэн “төрийн өмчийн компаниудыг үе шаттайгаар хувьчлах” тухай нэг бус удаа ярьж, амлаж байсан боловч ажил хэрэг болсон нь үгүй. Ялангуяа яг одоо “намрын чуулганд оруулна” гэж хэлсэн нэг ч сайд, Засгийн газар байхгүй. Оруулаад ирлээ гэхэд УИХ дээр чамгүй маргаан дагуулах нь мэдээж. Гэсэн хэдий ч хэн нэг нь зориглоод, эрсдлээ даагаад эхлүүлэх ёстой ажил. Оройтсон уу гэхээс эртдээгүй.

Хаана төрийн өмч байна, тэнд хулгай луйвар, авилга гаардаг нь бичигдээгүй хууль болсон. ЭТТ компани бол үүний тод жишээ. Сүүлийн хоёр парламент дамжин төрийн өмчийн ганцхан компани дээр үүссэн авилга, хулгайг л ярьж байна. Уг нь энэ бол хууль тогтоох байгууллагын үндсэн ажил биш. Н.Учрал сайдын яриад байгаа “эдийн засгийн эрх чөлөөг боомилсон, хязгаарласан” 500 гаруй хуулийг засах сайжруулах нь хууль тогтоох байгууллагын хийх ёстой ажил юм. Гэтэл өнөөдөр хууль тогтоогч нар нь хүртэл “нүүрсний хулгайч”, “хулгайч биш” гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд сууж байна. Энэ бол төрд өмчтэй байгаагийн “хорлол” юм.

Хэрвээ ЭТТ-г хувьцаат компани болгоод задалчихвал төр үндсэн үүргээ хэрэгжүүлэх, үр дүнтэй ажиллах боломжтой ч болно. Төрийн үүрэг бол татвар хураах буюу төсөв бүрдүүлэх, татан төвлөрүүлсэн татварын орлогоороо улсаа батлан хамгаалах (гадаад аюулгүй байдал), гэмт хэргээс урьдчилан сэргийлэх (дотоод аюулгүй байдал), гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах буюу нийгмийн шударга ёсыг сахиулах, мөн төрөөс үзүүлэх ёстой халамж, үйлчилгээг хүртээмжтэй, тэгш хүртээх явдал юм. Эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн...

Хоёрдугаарт, төрийн өмчийг хувьчилснаар эдийн засаг тэлнэ ээ. Нэг үеэ бодоход манайхан чинь харьцангуй чинээлэг болсон. Бүхэл бүтэн 30 жил хуримтлал үүсгээд явж байгаа ААН-үүд, үндэсний хөрөнгөтнүүд байна. Тэднийхээ мөнгийг эдийн засаг руугаа, үйлдвэрлэл, уул уурхай руугаа оруулах буюу дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжих бодлого төрд хэрэгтэй байна. “АПУ” жишээ нь 30 жил архи зарлаа, шатахуун зарлаа. Компанийн хувьд ямар ч өсөлт, дэвшил гарсангүй. Тэгсэн мөртлөө хамгийн “ТОП” ААН-ийн тоонд 30 жил явлаа. “Номин” компани, “Таван богд” групп 30 жил жижиглэнгийн худалдаа хийлээ. Сүүлдээ аргаа бараад бууз савлаж, ууц чанаж, ресторан ажиллуулж байна. Яагаад гэвэл энэ компаниудад илүүдэл мөнгөө хийх зах зээл алга. Ингээд нөгөө дундчуудынхаа хийдэг бизнесийг булааж аваад, олноор нь үйлдвэрлээд, дундчууд нь зах зээлээс шахагдаж, ажлын байргүй, орлогогүй болж байна. Дундаж анги, дундчууд хорогдоод байгаа шалтгаан ерөөсөө энэ шүү дээ.

Хэрвээ “үндэсний” гэгддэг том компаниуд, том татвар төлөгч нартаа төр зай тавиад, зах зээлийг нь нээгээд өгвөл дундаж анги давхарга, жижиг дундууд ч гэсэн аяндаа сэргээд ирнэ, ажлын байртай болно. Төр ч гэсэн хувьчлалаас олсон орлогоороо ядаж багш, эмч нарынхаа цалинг нэмэх, НДС, Тэтгэврийн сангаа зузаатгах, менежмент хийх боломжтой болно. Төрийн өмч хувийн өмчид шилжчихвэл угаасаа ашигтай ажиллаад эхэлнэ, хулгай зэлгий, авилга байхгүй болно. Энэ бол зах зээлийн хууль. Хүн өөрөөсөө хулгайлна гэж хэзээ ч байдаггүй. Төрийн нэртэй эзэнгүй өмч байгаа учраас л тэнд дуртай нь гараа дүрж байгаа хэрэг.

Тиймээс Г.Занданшатарын Засгийн газрын дэвшүүлээд байгаа “таван жилийн төлөвлөгөө”-нөөс хамгийн эхэнд хэрэгжүүлэх ёстой ажил нь төрийн өмчийн хувьчлал юм. Энэ бол уриа, лоозон биш. Эдийн засгаа эрүүлжүүлэх, эмчлэх хамгийн эхний алхам, бодит ажил хэрэг юм гэдгийг л хэлэх гэж энэхүү бичвэрийг ноороглолоо.

Төр нь мөнгө олох гэж зүтгэх биш, ороод ирсэн мөнгийг хэрхэн үр ашигтай, зөв зарцуулах вэ? Аль салбараа хөгжүүлэх вэ, хаана хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг дээр судалгаа шинжилгээ хийдэг, асуудалд жаахан шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна. Ирэх таван жилийн төлөвлөгөөнд ч гэсэн энэ талаар тусгасан байна лээ л дээ. Гэхдээ “хаанаас, юунаас эхлэх вэ?” гэдэг нь гол асуудал.

Өнгөрөгч зургадугаар сард танилцуулснаар Монгол Улсын өрсөлдөх чадвар 69 орноос 65-рт орсон байна лээ. Манай улсын өрсөлдөх чадварыг унагаж байгаа гол зүйл нь,

-Экспортын төвлөрөл 69-р байр (нэг улсаас хараат)

-Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар 68-р байр (эдийн засгаа төрөлжүүлээгүй, уул уурхайгаас хэт хараат)

-Төрийн өмчит ААН 69-р байр (үр ашиггүй, үрэлгэн хөрөнгө зардал, авилгад идэгдсэн байдал)

-Гадаадын хөрөнгө оруулагчид 67-р байр (хөрөнгө оруулагчдын итгэлийг бүр алдсан. 16 жилийн өмнө орж ирсэн Оюутолгойгоос хойш нэг ч гаднын хөрөнгө оруулалт орж ирээгүй)

-Хувь нийлүүлэгчийн эрх 69-р байр (төрийн хүнд суртал, хууль эрх зүйн орчин муу)

Ажиллах хүчний бүтээмж 68-р байр

Төр, хувийн хэвшлийн түншлэл 69-р байр

Амьдралын чанар 68-р байрт орсон байдаг.

Үүнийг засварлах эхний арга зам нь төрийн өмчийг хувьчлах явдал юм. Нэг зүйлийг баталгаатай хэлье. Уучлаарай, бид одоо яаж ч гуйгаад, ёстой нөгөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” нэг хэсэгтээ л манайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Түүнээс наана дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, үүд хаалгыг нь нээж өгөх явдал нэн тэргүүнд. Тэгж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар одоо байгаагаасаа урагш ахих боломжтой. 69-р байраас 50 руу дэвших тийм хүнд зүйл биш шүү дээ.

Б.СЭМҮҮН

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
  • BITCOIN RECOVERY (103.231.89.233)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • Patricia Lovick (89.149.52.29)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
  • SHINE OYUN (102.89.69.94)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
  • SHINE OYUN (102.89.69.94)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 59 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 1 цаг 1 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 1 цаг 2 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 1 цаг 9 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 1 цаг 11 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 39 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 39 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 39 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 41 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 3 цаг 14 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 3 цаг 14 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 15 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 3 цаг 15 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 16 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 19 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 37 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 37 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 51 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top